Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » БТСГ » Спортынхон одонгийн ургац хураалаа

GD Star Rating
loading...

Өнөөдөр Монгол Улсын ерөнхийлөгч Намбарын Энхбаяр зарлиг гарган олон хүнд төр засгийн дээд шагналыг гардуулжээ. Спортын салбараас өнөөдөр олон хүн шагнал авлаа.

Монгол Улсын Төрийн Тэргүүний зарлигаар боловсрол, биеийн тамир, спортын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний бүтээлүүд туурвиж, спортын сургалт-дасгалжуулалтын онол арга зүйн үндэс болон сургалтын үндэсний технологи боловсруулж хэрэгжүүлэх, биеийн тамир, спортын мэргэжилтэй боловсон хүчин, өндөр зэрэг, цолтой тамирчид, дасгалжуулагчдыг сургаж бэлтгэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн захирал, доктор, профессор Гонгорын Лхагвасүрэнд Монгол Улсын гавъяат багш, боловсрол, эрүүл мэнд, биеийн тамир, спортын байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж, биеийн тамир, спортын салбарыг зөв менежментээр удирдан зохион байгуулж хөгжүүлэх, “Биеийн тамир, спортын тухай” хуулийг хэрэгжүүлэх, орчин үеийн спортын төрлийг өөрийн оронд сурталчилан дэлгэрүүлж, зуны олимпийн XXIX их наадамд Үндэсний шигшээ баг, тамирчдыг амжилттай бэлтгэн оролцуулахад оруулсан хувь нэмрийг нь үнэлж Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Чойжгаваагийн Наранбаатарт Монгол Улсын гавъяат дасгалжуулагч, байт харвааны спортын дасгалжуулагчаар үр бүтээлтэй ажиллаж дасгалжуулсан баг, тамирчдаа олон улс, тив, дэлхий, олимпийн наадмын тэмцээнүүдэд амжилттай оролцуулж, манай оронд байт харвааны спортыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсын Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Цогтын Бадамхатанд Монгол Улсын гавъяат дасгалжуулагч.

Мөн Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор  “Сүлд” спорт хорооны дарга Г.Пүрэв-Очир, БТСУХ-ны спортын анагаах ухааны албаны ерөнхий эмч Ч.Насанбат, Монголын боксын холбооны ерөнхийлөгч, “Эрдэнэт” үйлдвэрийн Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын дарга Д.Цогбаатар, БТСУХ-ны дасгалжуулагч Э.Энхбаяр нарыг шагналаа. Түүнчлэн БТСУХ-ны анагаах ухааны албаны их эмч Ш.Болормаа нарыг “Алтан гадас” одонгоор шагнасан юм.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. emka says:

    zagdsuren geh met ulsuud yun gaviat avchihvaa. er ni bol olympiin naadand sain oroltsuulah ni tednii uureg shuu dee.shagnaliig arai l denduu havtgairuulj bn daa. huurhii enhbayar

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: