Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, УЕФА » 8 тоглолт = 36 гоол

GD Star Rating
loading...

Аваргуудын лигийн хэсгийн 3-р тойргийн тоглолтууд УБ-ын багаар өнгөрсөн шөнө явагдлаа. 4 хэсгийн 8 тоглолтонд нийтдээ 36 гоол орсон сонирхолтой зүйл болов. Нийтдээ 9 гоол орсон 1, 8 гоол орсон 1, 7 гоол орсон 1 тоглолт тус тус гарч, ёстой л гоолын бороо шаагисан гэхэд болно.

“Е” хэсэг

“Манчестер Юнайтед” (Англи) – “Селтик” (Шотланд) – 3:0 (1:0)

Гоол: Бербатов, 30, 51. Руни, 76.

“Манчестер Юнайтед”: ван дер Сар, Г.Невилл (Браун, 60), Эванс, Видич, О`Ши, Роналду (Пак Чжи Сун, 82), Флетчер, Андерсон, Нани, Бербатов (Тевес, 60), Руни.

“Селтик”: Боруц, Уилсон, Ловенс, Макманус, Нейлор, Накамура (Хартли, 62), Браун, Кэлдвелл, Робсон (Мэлони, 62), Макгиди, Макдональд (Шеридан, 77).

Залхуу хойргоороо хэл ам татлаад байгаа Болгарын од Димитар Бербатов дубль хийж, сүүлийн үед формлог байгаа Уэйн Руни эцсийн цэгийг тавьснаар “МЮ” боссынхоо нутгийн багийг 3:0-ээр буулгаж авлаа. Гэхдээ Бербатовын гоолууд отон тоглолтын асуудалтай гоолууд байв. Англи-Шотландын өрсөлдөөнд Англичууд илт давамгайлснаар хэсгээ 7 оноотой тэргүүлж, харин Селтик ердөө ганц оноотой сүүл мушгиж байна.

“Вильярреал” (Испани) – “Ольборг” (Дани) – 6:3 (2:2)

Гоол: Росси, 28. Капдевила, 33. Льоренте, 67, 70, 84. Пирес, 79 – Сагановски, 19. Эневольдсен, 36. Юханссон, 77.

“Вильярреал”: Диего Лопес, Анхель, Гонсало, Фуэнтес, Капдевила, М.Фернандес (Пирес, 64), Сенна, Эдмилсон (Бруно, 64), Санти Касорла, Росси, Франко (Льоренте, 46).

“Ольборг”: Заза, Богелунд, Олферс, Якобсен, Педерсен, Аугустинуссен, Курт, Юханссон, Эневольдсен, Дью, Сагановски.

Эхний хагас 2:2-оор дууссан ч сэлгээгээр орсон Льоренте дараалан 2 гоол хийж, 4:2-оор талбайн эзэд тэргүүлж эхлэв. Ольборг мөчөөгөө өгсөнгүй, дахин 1 гоол хийж, ойртууллаа. Гэвч Францын ахмад тоглогч Робер Пирес болон мөнөөх Льоренте нар нэг, нэг гоол хийснээр тоглолт 6:3 буюу хоккейны тоглолт шиг харьцаагаар өндөрлөлөө. Гэхдээ хамгаалалт сайтай Вилльярреал хаалганд 3 гоол  хийсэн Данийн баг хаалга руу ердөө 3 цохилт хийсэн ч энэ нь 3-уулаа гоол болжээ.

тт хо тн хд Б-х оноо
1. МЮ 3 2 1 0 6-0 7
2. Вильярреал 3 3 1 0 7-3 7
3. Селтик 3 0 1 2 0-4 1
4. Ольборг 3 0 1 2 3-9 1

F” хэсэг

“Бавари” (Герман) – “Фиорентина” (Итали) – 3:0 (2:0)

Гоол: Клозе, 4. Швайнштайгер, 25. Зе Роберто, 90.

“Бавари”: Ренсинг, Оддо, Лусио, Демикелис, Лам (Лелль, 46), Швайнштайгер (Боровски, 65), ван Боммель, Зе Роберто, Рибери, Тони (Подольски, 57), Клозе.

“Фиорентина”: Фрей, Дзаури, Гамберини, Дайнелли, Варгас (Гобби, 74), Кузманович, Фелипе Мело, Монтоливо, Сантана (Йоветич, 64), Джилардино, Муту.

Бавари хэсгийнхээ эвгүй өрсөлдөгчөө буулгаж авснаар энэ улирлын Аваргуудын лигт хожигдолгүй хэвээр үлдлээ. Мирослов Клозегийн хурдан гоол талбайн эздэд давуу байдал өгч, 1-р үеийн дунд Швайни, 2-р үеийн төгсгөлд Зе Роберто нар хожлоо баталгаажуулсан юм. Лука Тони хуучин багийнхаа эсрэг тоглож байгаад гэмтэл авчээ.

“Стяуа” (Румын) – “Лион” (Франц) – 3:5 (3:2)

Гоол: Бернхардт, 8. Д.Гоян, 11. Петре, 45 – Кейта, 23. Бензема, 33, 71. Фред, 69, 90.

“Стяуа”: Сапата, Огэрару, Рэдой, Д.Гоян, Марин, Петре (Гионя, 57), Ловин (Капетанос, 81), Николицэ, Семеду (Вега, 65), Морено, Артуро.

“Лион”: Льорис, Ревейер, Крис, Бумсонг, Гроссо, Макун, Тулалан, Жуниньо (Келлстрем, 87), Кейта (Фред, 67), Бензема (Мунье, 81), Эдерсон.

Бас нэгэн олон гоолтой тоглолт. Стяуа 1:0, 2:0, 3:2 гээд тоглолтын турш 3 удаа тэргүүлж байлаа. Гэвч Румыны шигшээ Францын шигшээтэй тоглохдоо хожиж 2:0-ээр хожиж байгаад тэнцсэн шиг, бүр тэрнээс ч муу юм болж хожигдож саллаа. Лион мөн Аваргуудын лигт Фиорентинад 2:0-ээр хожигдож яваад тоглолтын төгсгөлд сайн тоглосноор тэнцэж байсан. Энэ тоглолтонд ч төгсгөлийг сайн хийж, хожил авч чадлаа.

тт хо тн хд Б-х оноо
1. Бавари 3 2 1 0 5-1 7
2. Лион 3 1 2 0 8-6 5
3. Фиорентина 3 0 2 1 2-5 2
4. Стяуа 3 0 1 2 3-6 1

G” хэсэг.

“Фенербахче” (Турк) – “Арсенал” (Англи) – 2:5 (1:3)

Гоол: Сильвестр, 19 – автогол. Гуиса, 78 – Адебайор, 10. Уолкотт, 11. Диаби, 22. Сонг, 49. Рэмзи, 90.

“Фенербахче”: Демирел, Генюл (Йылмаз, 79), Эду, Лугано, Роберто Карлос, Мальдонадо (Бильгин, 52), Алекс, Шахин, Борал, Шентюрк, Гуиса.

“Арсенал”: Альмуния, Эбуэ, Сонг, Сильвестр, Клиши, Уолкотт (Джуру, 84), Фабрегас, Диаби (Рэмзи, 73), Денилсон, Насри, Адебайор (Вела, 86).

Фенербахче “Сукру Саракоглу” цэнгэлдэхдээ 15 тоглолт дараалан хожигдоогүй байсан ч энэ тоглолтонд 5 гоол алдаж, баараггүй хожигдлоо. Арсен Венгер гарааны бүрэлдэхүүндээ 5 хагас хамгаалагч гаргасан бөгөөд Робин ван Персиг сэлгээнд үлдээсэн юм.  ”Фенербахче довтолж тоглодог баг. Тиймээс энэ ихээхэн нээлттэй тоглолт болох байх” гэж хэлж байсан нь биеллээ олж, 7 гоол орсон юм. Хожсоныхоо дараа Венгер “Өнөөдөр тоглосон багийн маань дундаж нас ердөө 23 байсан. Би багийнхнаараа, багаараа их бахархаж байна” гэжээ.

“Порту” (Португал) – “Динамо” (Украин) – 0:1 (0:1)

Гоол: Алиев, 27.

“Порту”: Нуну, Сапунару, Роланду, Бруну Алвеш, Лино, Фернандо (Халк, 46), Лучо, Мейрелеш, Мариано (Коста, 68), Родригес (Сектиун, 62), Лисандро.

“Динамо”: Богуш, Бетао, Диакате, Михалик, Несмачный, Гиоане (Р.Еременко, 60), Эль-Каддури, Вукоевич, Алиев, Нинкович, Бангура (Милевский, 46).

Динамо Киев Аваргуудын лигийн сүүлийн 16 тоглолтондоо анхныхаа ялалтыг авсан бол Порту гэртээ 11 тоглолт хожигдоогүй байсны эцэст хожигдлоо. Динамо Киев 2004-2005 оны улирлын хэсгийн эхний тоглолтоос хойш айлын талбайгаас 3 оноотой буцаагүй байсан хар түүхээ бас зогсоолоо.

тт хо тн хд Б-х оноо
1. Арсенал 3 2 1 0 10-3 7
2. Динамо К 3 1 2 0 2-1 5
3. Порту 3 1 0 2 3-6 3
4. Фенербахче 3 0 1 2 3-8 1

Н” хэсэг

“Ювентус” (Итали) – “Реал” (Испани) – 2:1 (1:0)

Гоол: Дель Пьеро, 5. Амаури, 49 – Ван Нистелрой, 66.

“Ювентус”: Маннингер, Грыгера, Легротталье (Меллберг, 46), Кьеллини, Молинаро, Маркизио (Салихамиджич, 37), Сиссоко, Маркьонни, Недвед, Амаури (Якинта, 78), Дель Пьеро.

“Реал”: Касильяс, Серхио Рамос, Пепе, Каннаваро, Хайнце, ван дер Ваарт (Дренте, 76), Гаго, Снейдер, Рауль, Ван Нистелрой, Игуаин (Роббен, 54).

Гэмтэл бэртлээр дүүрсэн Ювентус талбай дээрээ Реал Мадридыг буулган авлаа. Ювентусын талбай Испаний багуудад ээлгүй байдаг ба Евро цомын тэмцээнд Испаничууд Туринд 18 удаа ирж тоглохдоо 11-т нь хожигдож, ердөө 2-т нь хожсон байна. Үүнтэй зэрэгцээд Реал Мадрид клубт Итали орон тун ч хатуу нь тэд энд 25 тоглохдоо 4 хожиж, 16 хожигдсоноор харагдаж байна.

Энэ тоглолт ч түүхээс гажсангүй. “Юве”-ийн ахлагчийн дэндүү гоё цохилтын эсрэг дэлхийн шилдэг 3 хаалгачийн нэг Касилльяс юу ч хйиж чадсангүй, түүний манаж байсан хаалганы зүүн дээд буланд хэрхэн орохыг харж л чадлаа. 2-р үед Недведийн дамжуулалтаар залуу Амаури мөргөж гоол хийн 2:0 болгосон. Хэдий гандан бууршгүй Рууд ван Нистелрой тооны зөрүүг багасгасан ч тэнцүүлж чадсангүй, “Юве” гэмтэл бэртэл, дасгалжуулагч солигдоно гэсэн яриа зэрэг хэцүү нөхцөл, хэцүү цаг үед амттай ялалт авлаа. Сүүлийн 28 жилийнхээ хамгийн муу гарааг лигтээ хийсэн Ювентусын дасгалжуулагч Клаудио Раньериг халж сэлгэх яриа хэсэг хугацаанд намжих нь тодорхой боллоо.

“Зенит” (ОХУ) – БАТЭ (Беларусь) – 1:1 (0:0)

Гоол: Текке, 80 – Нехайчик, 52.

“Зенит”: Малафеев, Анюков, Ширл, Крижанац (Домингес, 69), Широков, Тимощук, Зырянов (Погребняк, 77), Данни, Денисов, Аршавин, Текке.

тт хо тн хд Б-х оноо
1. Ювентус 3 2 1 0 5-3 7
2. Реал 3 2 0 1 5-3 6
3. БАТЭ 3 0 2 1 3-5 2
4. Зенит 3 0 1 2 2-4 1
GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: