loading...
Шатрын дэлхийн аварга, Энэтхэгийн их мастер Вишванатхан Ананд цолоо хамгаалахад томоохон алхам ойртлоо. Тэрээр Германы Бонн-д үргэлжилж байгаа манай гарагийн шилдэг шатарчныг тодруулах ОХУ-ын их мастер Владимир Крамникийн эсрэг халз тулааны 6-дахь өрөгт цагаанаар тоглож, түүний өрсөлдөгч Нимцоивичийн хамгаалалтыг сонгон тогложээ. Дашрамд хэлэхэд, хоёр шатарчны энэ өргийн эхний нүүдлийг дэлхийн 12 дахь дэлхийн аварга Анатолий Карпов хийсэн байна. Харамсалтай нь, Карповын хүрэлцэн ирсэн явдал түүний нутаг нэгт Крамник-д эерэг нөлөө үзүүлсэнгүй. Дэлхийн экс аварга 18 дахь нүүдэлд нэг хүү золиослосон хэдий ч давуу байдал олж чадсангүй. Харуудын байдал аажмаар улам хүндэрсээр 47 дахь мин-д бууж өгөхөөс өөр аргагүй болжээ. Энэ өргийн туршид алдаа мадаггүй тоглосон Ананд ийнхүү Крамникийн эсрэг гурав дахь ялалтаа байгуулж, дэлхийн аваргын төлөөх өрсөлдөөнд хошуучлалаа улам бататгалаа. 4,5-1,5-ын харьцаатай болсон хоёр шатарчны халз тулааны ээлжит долоо дахь өрөг Пүрэв гарагт болно.
loading...




Anand gedgiig unshaad mongol gej bodoloo haha. unen onigo.
loading...