Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, УЕФА » Барса ганцаараа “цэвэр”

GD Star Rating
loading...

Аваргуудын лигийн 3-р тойргийн үлдсэн тоглолтууд өнгөрөгч шөнө явагдлаа. Өчигдөр 8 тоглолтонд 36 гоол орж байсан бол энэ удаа тийм зүйл давтагдсангүй. 3 тойргийн дараах байдлаар зөвхөн Барселона л оноо алдаагүй, 100 хувийн амжилттай хэвээр үлдлээ. Бусад хэсгүүдийн тэргүүлэгчид бүгд 7 оноотой байна.

А” хэсэг

“Бордо” – ЧФР 1:0 (0:0)

Гоол: 1:0 – Каду (54, автогол).

“Бордо”: Раме, Шальме, Планюс, Диавара, Жюрьетти, Фернандо, Диарра, Обертан (Гуффран, 61), Гуркюфф, Бельон (Вендел, 61), Шамах.

ЧФР: Стэнчою, Тони, Каду, де Соуза, Перейра, Пералта, Мурешан, Дубарбьер (Диди, 75), Трикэ, Кулио, Коне.

“Челси” – “Рома” 1:0 (0:0)

Гоол: 1:0 – Терри (77).

“Челси”: Чех, Босингва, Карвалью, Терри, Бридж, Оби Микел, Калу (Ди Санто, 77), Деку, Лэмпард, Малуда (Беллетти, 46), Анелька.

“Рома”: Дони, Сисиньо, Мексес, Пануччи, Риисе (Тонетто, 82), Де Росси, Таддеи, Бриги, Аквилани (Перротта, 61), Вучинич, Тотти.

Лучиана Спалетти болон түүний удирддаг Ромагийн хувьд онцгүйхэн хэд хоног үргэлжилж байна. Ням гаригт сүүлийн 2 жилд “Сери-А”-д гол өрсөлдөгч байсан Интер Миланд 4:0-ээр бут ниргүүлсэн бол энэ удаа Челсигийн эсрэг юу ч хийж чадалгүй байсаар хожигдлоо. Москвад пенальти алдаж багаа балласан Жон Терри  энэ удаа булангийн цохилтыг мөргөж гоол хийн багтаа хожил авчирлаа. Энэ нь түүний 2006 оны 8 сараас хойш өөрийн талбайдаа тоглохдоо хийсэн анхны гоол юм байна.

тт хо тн хд Б-х оноо
1. Челси 3 2 1 0 5-0 7
2. ЧФР 3 1 1 1 2-2 4
3. Рома 3 1 0 2 4-4 3
4. Бордо 3 1 0 2 2-7 3

В” хэсэг

“Интер” – “Анортосис” 1:0 (1:0)

Гоол: 1:0 – Адриано (44).

“Интер”: Тольдо, Майкон, Кордоба, Киву, Х.Дзанетти, Станкович, Камбьяссо, Мунтари, Мансини (Куарежма, 63), Ибрагимович, Адриано (Крус, 83).

“Анортосис”: Бекай, Оцокольич, Кацавакис, Константину, Лейвакабесси, Добрашинович, Деллас, Бардон (Цитаишвили, 75), Лабан, Савио, Сосин (Тахер, 46).

Даруухан багийг талбай дээрээ даруухан тоогоор хожсон шалтгаанаа Жозе Моуриньо тайлбарлахдаа тоглогчид нь ядарснаас болсон гэжээ. “Өнгөрсөн 7 хоногт манай олон тоглогчид шигшээ багтаа хүнд тоглолтууд хийсэн тул нэлээд ядарсан. Ялангуяа манай Бразил, Аргентин тоглогчид ” гэсэн байна. Мөн “Жинхэнэ Аваргуудын лиг бол хасагдах шатнаас л эхэлдэг” гэж айлджээ. Интерийн ганц гоолыг эргэн төрөөд байгаа Адриано нутаг нэгт Майконы дамжуулалтаар мөргөж хийсэн.

“Панатинаикос” – “Вердер” 2:2 (1:1)

Гоол: 0:1 – Мертезакер (29), 1:1 – Мантциос (36), 2:1 – Мантциос (68), 2:2 – Угу Альмейда (83)

“Панатинаикос”: Цорвас, Нильссон, Винтра, Сарриехи, Спиропулос (Иваншиц, 46), Симао Жуниор, Жилберто, Габриэль, Салпингидис, Карагунис (Клейтон, 71), Мантциос (Рукавина, 82).

“Вердер”: Фандер, Предль, Мертезакер, Налдо, Пасанен (Бениш, 80), Фрингс, Бауманн, Озил, Угу Алмейда, Диего, Писарро (Розенберг, 27).

тт хо тн хд Б-х оноо
1. Интер 3 2 1 0 4-1 7
2. Анортосис 3 1 1 1 3-2 4
3. Вердер 3 0 3 0 3-3 3
4. Панатинаикос 3 0 1 2 3-7 1

С” хэсэг

“Шахтёр” – “Спортинг” 0:1 (0:0)

Гоол: 0:1 – Лиедсон (76).

“Шахтёр”: Пятов, Срна, Кучер, Чигринский, Рац, Дуляй, Гюбшман (Гай, 83), Жадсон (Виллиан, 72), Фернандиньо, Морено (Гладкий, 72), Брандао.

“Спортинг”: Руй Патришиу, Абел, Тонел, Полга, Мигел Велозу, Моутинью, Рошембак, Измайлов (Грими, 74), Романьоли (Перейринья, 68), Лиедсон, Дерлей (Поштига, 87).

“Базель” – “Барселона” 0:5 (0:3)

Гоол: 0:1 – Месси (4), 0:2 – Бускетс (15), 0:3 – Кркич (22), 0:4 – Кркич (46), 0:5 – Хави (48).

“Базель”: Костанцо, Занни, Абрахам, Марке, Сафари, Эдуардо Рубио (Штокер, 46), Эргич, Хуггель, Чипперфильд (Гьясула, 55), Дердийок, Штреллер (Эдуардо, 71).

“Барселона”: Вальдес, Даниэл Алвес, Пуйоль, Маркес (Касерес, 53), Силвиньо, Хави (Анри, 57), Яя Туре (Санчес Мата, 67), Бускетс, Месси, А.Глеб, Кркич.

Энэ ялалт нь Барсагийн 8 дахь дараалсан ялалт болж байна, Аваргуудын лиг болон Ла Лигад. Мөн УЕФА-ын клубуудын тэмцээн дэх 200 дахь ялалт, Лео Мессигийн клуб дэх 50 дахь гоол нь тус тус болжээ. Барсагийн хийсэн 5 гоолыг 5-ууланг нь хүүхдийн сургуулиас нь төрөн гарсан тоглогчид нь хийсэн байна. Одоогоор 3 тоглохдоо 3 ялаад байгаа цорын ганц баг, мөн 3 тоглолтондоо дунджаар 60-аас дээш хувьтай бөмбөг эзэмшиж байсан ганц баг болжээ. Энэхүү тоглолтыг Швейцарийн алдарт теннисчин Рожер Федерер үзэж сонирхсон байна.

тт хо тн хд Б-х оноо
1. Барселона 3 3 0 0 10-2 9
2. Спортинг 3 2 0 1 4-3 6
3. Шахтер 3 1 0 2 3-4 3
4. Базель 3 0 0 3 1-9 0

D” хэсэг

“Атлетико” – “Ливерпуль” 1:1 (0:1)

Гоол: 0:1 – Кин (14), 1:1 – Симау (83).

“Атлетико”: Франко, Сейтаридис, Переа, Домингес, Антонио Лопес, Камачо (Рауль Гарсия, 72), Манише, Луис Гарсия (Агуэро, 46), Симау, Форлан, Синама-Понголь (Мигель, 75).

“Ливерпуль”: Рейна, Арбелоа, Каррагер, Аггер, Доссена, Маскерано, Хаби Алонсо (Лукас Лейва, 75), Бенаюн, Жеррард (Бабел, 61), Риера, Кин (Кюйт, 53).

Цаг дуусах дөхөж байхад Ливерпулын хожлыг үгүй хийсэн Симауг “Хотон шувуунууд”-ын босс Рафаель Бенитез багтаа авах тухай бодож байсан удаатай. Робби Киний шинэ багтаа бэлэглэсэн ердөө 2 дахь гоол нь тоглолтын 83 дахь минут хүртэл Английн багийг давамгайлуулж байсан ч Симау Саброза тэнцээний гоол хийж чадлаа. Ла Лигад Севиллья, Барселона, Реал Мадридад дараалан хожигдоод байсан Атлетико ийнхүү тэнцсэнээр хэсгээ Ливерпулын хамт тэргүүлсэн хэвээр үлдлээ. “Энфилд”-д болох хариу тоглолтоор  энэ хэсгийг аль нь тэргүүлэхийг шийдэх биз.

Энэ 2 баг аль аль нь дотоодынхоо лигт ирэх амралтын өдрүүдэд чухал тоглолт хийнэ. А. Мадрид Вилльяреалтай бол Ливерпул Челситэй тоглох юм.

ПСВ – “Марсель2:0 (0:0)

Гоол: 1:0 – Куверманс (71), 2:0 – Куверманс (85).

ПСВ: Исакссон, Сальсидо, Марселлис, Родригес, Бреше, Мендес, Вуйтенс (Джуджак, 78), Симонс, Баккал (Кулина, 76), Куверманс, Афеллай (Аддо, 89).

“Марсель”: Манданда, Боннар, Зюбар, Хилтон, Тайво, Шейру (Зенден, 82), Сана, Бен-Арфа (Вальбуэна, 73), Зиани (Каборе, 62), Коне, Ньянг.

тт хо тн хд Б-х оноо
1. Атлетико 3 2 1 0 6-2 7
2. Ливерпуль 3 2 1 0 6-3 7
3. ПСВ 3 1 0 2 3-6 3
4. Марсель 3 0 0 3 2-6 0
GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. suuri says:

    ugaasaa ene jil barca aimar oo oilgomj toi

    GD Star Rating
    loading...
  2. sunsun says:

    barca ch goy shuu. ene jil avarguudiin ligt ch, la ligtch alah baihaa. amjilt husii barca

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: