Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, УЕФА » HOT and NOT

GD Star Rating
loading...

Аваргуудын лигийн 3-р тойрог.

Who’s Hot

Арсенал

Ческ Фабрегас, Абу Диаби, Тео Уолкотт, Мануэль Алмуниа болон Эммануэль Адебайор гээд Арсеналын залуус бүгдээрээ гайхалтай тоглолт үзүүлж, Фенербахчег өөрсдийнх нь ургуулсан зүлгэн дээр нь “балбаж” хаялаа.

Жон Терри

Челсигийн ахлагчийн нурууны ужиг гэмтэл нь зовиурласаар байгаа хэдий ч Ромагийн хаалганд хожлын гоолыг хийж, Тотти болон түүний нөхдөд гоол хийх боломж өчүүхэн ч олголгүй найдвартай хамгааллаа.

Димитар Бербатов

Тоглолтын үеэр биеэ дайчилдаггүй, бараг гүйдэггүй шахуу ч энэ залуу эсрэг багийнхаа хаалганд дубль хийж, багтаа хожил авчирлаа.

Фред

Лионы Бразил довтлогч багтаа хожил авчирсан гол хүн. Тоглолтын явцад тэд Стяуад 3 удаа хожигдож байсан хэдий ч Фред багаа сэргээж, улмаар 5:3-аар хожсон.

Уэйн Руни

Тоглоом шоглоомонд дургүй Селтикийн босс Гордон Страхан Манчестерт 3:0-ээр хожигдсоныхоо дараа Руниг одоогоор Европын шилдэг хөлбөмбөгч гэж тодорхойлжээ.

Марк Ван Боммель

Чимээгүйхэн өөрийнхөө ажлыг маш сайн хийсээр баг нь Фиорентинаг 3:0-ээр хожлоо.

Who’s Not

Луис Арагонес

Сайн сайхнаас муу руу, одоо муугаас бүүр маш муу руу. Арагонесын Испани Европын аварга болох үед тэрээр магтаалд булуулж байсан бол Фенербахчед одоо шүүмжлэлийн бай болж байна. Фенербахчегийн бүтэлгүйтэл Арсеналд 5:2-оор хожигдсоноор үргэлжиллээ.

Кристиан Гросс

Хуучин Тоттенхэмийн босс байсан Гросс Базельтай дажгүй байгаа ч энэ удаа түүний баг талбай дээрээ Барсагаас довтолдог хөлбөмбөгийн номын дуу сонслоо.

Криштиану Роналду

Өнгөрсөн улиралд тэр ямар гайхалтай тоглож байлаа. Ер нь түүнд Манчестер Юнайтед багт тоглох сонирхол байна уу?

Мариус Лакатус

Түүний Стяуа Бухарест 2:0-ээр Лионыг хожиж  явсан ч эцэст нь 5:3-аар хожигдов.

Данийн туслах шүүгчид

Шугамын шүүгч Хенрик Сондерби болон Андерс Норрестранд нар Атлетико Мадрид – Ливерпулын тоглолтыг шүүхдээ будлиантуулж өглөө. Эхлээд Робби Киний баараггүй отон тоглолтын гоолыг тооцсон хэрнээ Ёосси Бенаюн болон Манише нарын цэвэр гоолыг тооцсонгүй.

Златан Ибрахимович

Шведийн од тоглогч талбайдаа Анортосисыг хожсон тоглолтонд гарцаагүй гоолын цөөнгүй боломжийг алдаж, муу тоглолоо.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. SekE says:

    Ronaldo tiim muu toglood bgaa muu? Gaigui goaldaad bx shig bsan shd

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: