Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, Жүдо » Б.Тэмүүлэн ДАШТ-ий анхны медалийг авлаа

GD Star Rating
loading...

Тайландын нийслэл Бангкок хотноо болж буй Дэлхийн Залуучуудын аварга шалгаруулах жудо бөхийн тэмцээнд манай улсын тамирчин Баттулгын Тэмүүлэн -100 килограммын жинд хүрэл медаль авсан байна. Энэ нь манайхны залуучуудын ДАШТ-с авч буй анхны медаль юм байна.

32 бөх барилдсан -100 килограммын жинд Б. Тэмүүлэн эхний тойрогтоо Ираны бөх М. Никбимийг, 2-р тойрогт  АНУ-ын бөх Кайл Вашкулатыг, 3-р тойрогт Беларусын Антон Марцулевичийг тус тус ялаад хагас шигшээ барилдаанд энэ Голландын Марвин Хуисманд ялагджээ. Ингээд хүрэл медалийн төлөө ОХУ-ын бөх Ибрахим Хамкоевыг буулган авснаар медалийн болзол хангасан байна. Энэ жинд Чехийн Лукас Крпалек алтан медаль, Б. Тэмүүлэнг ялсан Голланд мөнгөн медаль авч, Б. Тэмүүлэнд ялагдсан Беларус нөгөө хүрлийг зүүжээ.

Б. Тэмүүлэн хэдэн хоногийн өмнө Бүх Японы Их дээд сургуулиудын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, энэ тэмцээнд түрүүлсэн анхны Япон биш жудоч болсон билээ. Тэрээр Японд суралцахын хажуугаар жудо бөхөөр хичээллэдэг юм.

Мөн +100 килограммын жинд барилдсан Болдпүрэвийн Сугаржаргал 5-р байр эзэлжээ. Б. Сугаржаргал Гүрж, Грекийн бөхчүүдийг ялаад дэлхийн аварга, олимпийн хүрэл медальт Францын Тедди Ренед ялагджээ. Дагах барилдаанд Румын бөхийг ялаад, хүрэл медалийн төлөө ОХУ-ын бөх М. Нажмудиновт ялагдсан байна.Энэ жингийн алтан мдалийг Рине, мөнгөн медалийг Японы бөх М. Момосе, хүрлийг ОХУ-ын М. Нажмудинов, БНХАУ-ын Хао Ван гар хүртэв.

Бусад жингийнхний барилдаан энэ өдрүүдэд явагдана.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. bayar says:

    sain bna!

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: