Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, 5.Олимпизм, Чөлөөт бөх » Монголын бєх Балигаас медаль зvvх нь

GD Star Rating
loading...

Индoнезийн Балид болж буй “1st Asian Beach Games”-ээс Монгол Улсын баг тамирчид мeдальтай буцах нь дєнгєж сая тодорхой боллоо. Элсний бєхийн +85 кг-д зодоглогч, чєлєєт бєхийн спортын мастер, улсын аварга Тємєрхvvгийн Энх-Амгалан гурав дарааллан ялалат байгуулаад байна. Тэрбээр vдээс хойш 16.00 цагт (Индoнез, Монголын хооронд цагийн зєрvv байхгvй) аваргын тєлєє Ємнєд Солонгосын бєх Ку Те Хюнтай барилдана. Уг бєх мєн чєлєєт бєхєєр нутагтаа толгой цохидог нэгэн аж.

Т.Энх-Амгалан Пакистаны М.Тасиныг 35 секvнд, Филиппиний Ф.Виллануеваг 28 секvнд, Киргизстаны Ж.Кенжеевийг 2 минут 20 сeкvндэд тус тус буулган авсан юм. Тvvнийг “Арслан” клvбийн дасгалжуулагч Б.Баттулга удирдаж явна.

Ийнхvv Монголын 2008 онд vзvvлсээр байгаа спортын єндєр амжилтын буухиа экватoрooс урагш орших vзэсгэлэнт Бали аралд ч vргэлжиллээ. Харин манай нєгєє бєх Т.Одбаяр 75 кг-д эхлээд хийлж, дараа нь Афганистаны М.Ахмад Мансурт ялагдан тэмцээнээ єндєрлєв.

Та бvхэн наадмын тухай дэлгэрэнгvй мэдээллийг www.bali2008.com хаягаар авч болно. Барилдааны зургууд удахгvй нэмэгдэх болно.

ТАВАН ЦАГАРИГ-ийн тусгай сурвалжлагч Б.Цагаанбаатар Балигаас мэдээллээ

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: