Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг » Ням гаригийн ширүүн тулааны өмнө

GD Star Rating
loading...

Ням гаригт Английн хөлбөмбөгийн Премьер лигийн ээлжит тоглолт Челси – Ливерпуль багуудын хооронд болно. Хүснэгтийг адил онооотой тэргүүлж байгаа энэ 2 баг одоогоор лигтээ хожигдоогүй яваа. Энэ тоглолтонд ялагч тодорвол тэр баг лигийг ганцаараа тэргүүлж эхлэх болно.

Челси – Ливерпуль өмнө нь хоорондоо лигтээ 130 удаа тоглож, Челси 44, Ливерпуль 58 хожиж, 28 удаа тэнцэж байв. Челси лигтээ сүүлийн 4 жил Ливерпульд талбай дээрээ хожигдоогүй төдийгүй гоол алдаагүй.  Хамгийн сүүлд “Улаанууд” 2004 оны 1-р сард Бруно Шейругийн гоолын ачаар 1:0-ээр хожиж байлаа. Мөн Челси одоогоор 29 тоглолт дараалан лигтээ хожигдоогүй яваа бол Ливерпул 15 тоглолт дараалан ялагдал гээчийг амссангүй.

Челсигийн Николья Анелька 250 дахь ПЛ-ийн тоглолтоо хуучин багийхаа эсрэг хийх гэж байна. Тэрээр 2001-2002 онд зээлээр Ливерпульд 20 тоглолт хийж, 4 гоол хийж байсан байна. Харин Анелька өмнө нь тоглож байсан багийнхаа эсрэг сайн тоглодог нэгэн. Тэрээр хуучин багуудынхаа  эсрэг ПЛ-т нийт 22 тоглохдоо 13 гоол хийж байж. Ливерпултэй 8 тоглож 4 гоол, Арсеналтай 9 тоглож 6 гоол, Манчестер Сититэй 5 тоглож 3 гоол тус тус хийж байжээ.

Рафаель Бенитез менежер болсноос хойш Ливерпулчууд лигийн акулууд болох МЮ, Арсенал, Челси 3-ын талбайд нийт 12 тоглохдоо нэг ч хожиж байгаагүйгээр барахгүй боломжит 36 онооноос ердөө 2-ыг л авсан байх юм.  Мөн 12 тоглохдоо дөнгөж 4 гоол оруулсан нь итгэмээргүй муу амжилт.

Гэхдээ одоогоор “Хотон шувуунууд” айлын талбайд 8 тоглолт дараалан хожигдоогүй байгаа. Энэ нь тэдний Премьер лиг дэх шилдэг цуврал нь.

Робби Кин одоогоор энэ улиралд лигтээ 8 тоглолтонд 603 минут тоглоод байгаа ч ганц ч гоол хийгээгүй хөгөө чирж байна.  Энэ нь Кинийг энэ улиралд хамгийн удаан хугацаанд гоол хийгээгүй Премьер лигийн довтлогч болгоход хангалттай хугацаа. Стоук Ситигийг Дэйв Китсоноос 27 минутаар их байгаа. Гэхдээ Кин өмнө нь Тоттенхэмд байхдаа 2006 оны 4 сараас 11 сар хүртэл 12 тоглолт дараалан гоол хийгээгүй тохиолдол бас бий.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

8 Сэтгэгдэл

  1. zorigoo says:

    chelsea go go

    GD Star Rating
    loading...
  2. batu says:

    chelsea uzuuleed ug odoo pl cl-t 2uland n turuulne shu manaihaan

    GD Star Rating
    loading...
  3. SekE says:

    Manai Chelsea UragsHaa !!! :)

    GD Star Rating
    loading...
  4. shandas says:

    liverpool uragshaa chelseag but nirgeh heregtei

    GD Star Rating
    loading...
  5. javhaa.t. says:

    eeeeee chelsea bol uugaasaa hudlaa bagshteee aaa harin LIVERPOOL bol angiliin hamgiin aguu bagshvvdee

    GD Star Rating
    loading...
  6. erdene says:

    liverpool mandugai you’ll never walk alone ugaasaa archina. harj bgaarai. muu baasnuud tanaihiig archina. liverpool bol angliin hamgiin shildeg club chelseag yostoi medehgui ee

    GD Star Rating
    loading...
  7. EnGlaNd says:

    Liverpooliig guuren deereesee unagaachihnaa. Go go Chelsea!

    GD Star Rating
    loading...
  8. so says:

    chelsea uragshaaaa!!!!!!!!! liverpool ailiin talbaid muu shde yalanguya chelsea , manu, arsenaliin talbaid mia toglodiin shde liver uude hahahaha

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: