loading...
Азийн элсний спортын наадамд Монголын баг тамирчид анхны алтан медалиа авлаа. Монголын бөх Төмөрхүүгийн Энх-Амгалан шигшээ барилдаанд шалгараад байгаа гэж бид өдөр мэдээлсэн билээ. Тэгвэл тэр шигшээ барилдаанд БНСУ-ын бөх Кү Дэхюнтэй барилдаж 3:0 харьцаагаар хожсоноор Монголын багийн анхны медаль, анхны алтан медалийг зүүлээ. Т.Энх-Амгалан нь чөлөөт бөхийн спортын мастер, улсын аварга бөгөөд Азийн элсний спортын наадамд элсний бөхийн +85 кг-ийн жинд барилдсан юм. Монголчуудын тэмцээн дуусаагүй байгаа бөгөөд триатлон, усны марафонд хүчээ үзээд эх орондоо ирнэ. 2008 оны түүхэнд алтан үсгээр тэмдэглэе. Үнэхээр гоё жил байна.
Ийнхүү Монголчууд алтан медаль авснаар багийн дүнгээр 45 улсаас 17-19-р байрыг Казахстан, Сири улсуудын хамт хуваан эзэлж байна.
Нарлаг Бали арлаас Таван Цагаригийн тусгай сурвалжлагч Б.Цагаанбаатар, Спортын цонх (www.sportnews.mn) тусгай сурвалжлагч Ч.Отгонбаатар нар мэдээллээ.
loading...



