loading...
Ливерпүүлээс Хэртад зээлээр ирсэн Воронин саяхан шатнаас унаад хамраа гэмтээчихжээ. Гэвч түүнээс одоо Бундэслигийн бүх хамгаалагчид эмээж буй гэнэ. Учир нь хэн ч харсан тэр Ханнибал мэт харагдаад байгаа ажээ.
Бээжингийн “Шувууны үүр” цэнгэлдэхэд хөлбөмбөгийн лигийн тэмцээн болохгүй гэнэ. Учир нь цэнгэлдэхийн нэгэн удирдлагын мэдээлснээр Хятадын хөлбөмбөг энэ сайхан цэнгэлдэхэд тоглох эрхийг олж авахын тулд дотооддоо лигээ сүр дуулиантай болгохоос гадна гадаадад амжилт арвин байх хэрэгтэй гэнэ. Мэдээж үүнд шигшээгийн тоглолт ч хамаарагдаж буй. Хятадын спортын хамгийн алдартай төрөлд багтах нөгөө 2 нь ч гэсэн энд болох найдваргүй ажээ. Тулааны болон эрүүл мэндийн Тай Чи-г хүмүүс өөрсдөө гэрийнхээ гадаа ч юм уу хотын төвдөө сайн дураараа хийдэг уламжлал хэвээр үлдэх бол ширээний теннис салхины улмаас энд болох боломжгүй аж. Цэнгэлдэхийн удирдлагууд бодох бодож нэгэн шийдвэр гаргасан нь завины уралдаан гэнэм. Амжилт олох эсэхийг цаг хугацаа л харуулж дээ.
*********************************************
Италийн дээд лигийн Болонья багийн ерөнхийлөгчид саяхнаас багийн тоглогчдоосоо хараалын үг хэлэхгүй байхыг *a*рджээ. Тоглогчид ч санал нэгджээ. Тэгэхээр Матерацци мэтийн сахилгагүй этгээдүүдэд тйиш зүглэх зам хаагдах нь дээ. Болонья Матрикст цалин өндөр санал тавиад байсан билээ.
*********************************************
Барса цар хүрээгээ өргөтгөж байгаа ажээ. 2011 оноос МЛС-т орох Майами хотод байрлалтай шинэ багийн хамтран эзэмшигчээр ажиллах гэж. Сайхан санаа. Учир нь Барсагийн хөгшин одод алсын Америкт алжаал багатай амар тайвнаар бөмбөг өшиглөх болж байгаа юм байна даа.
*********************************************
Цагтаа Рой Макайтай цуг аймшигтай хослол гэгдэж байсан Ла Коруньягийн од Диего Тристан гэрээгүй болж Английн Вэст Хэмд дуртай дургүй очсон билээ. Тэр тэнд яг хүсч байсан найзтайгаа учирчээ. Энэ нь коктэйл гэнэ. Багийн удирдлага энэ тал дээр анхаарал хандуулж эхлээд байгаа бололтой. Хэдий явж магадгүй ч найзыгаа тэврээд л явах биз дээ.
********************************************
Интер Милан Байерны Аллианц Аренаг дуурайлган хийсэн нэгэн стадионы зургаа дэлгэн харуулжээ. Энэ хэрэв баригдвал Аваргуудын лигид энэ 2 баг хоорондоо таарлаа гэхэд аль нь эзэн, аль нь зочин гэхийг ялгахад амаргүй болох нь дээ.
*********************************************
Өнгөрсөн улиралд Брэмэний мотор болно хэмээгдэн сүр дуулантай өргөмжлөгдөн ирж байсан бразил тоглогч Карлос Алберто итгэл эвдсэний улмаас удалгүй нутаг руугаа зээлээр явсан билээ. Зунаас Вэрдэр голд эргэн ирж багтайгаа нэгдсэн мань эр саяхан нэгэн тоглолтод эсрэг этгээдээ ширүүн довтолсны улмаас 8 тоглолтын бан хүртжээ. Энэ тоглогчийн ирээдүй ч бүрхэг боллоо шүү.
Бичсэн: Номер 10.
loading...



