Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 5.Олимпизм, Олимпийн түүх » Олимпийн түүх – Стокхольм 1912

GD Star Rating
loading...

Өмнөх олимпийн наадмуудад   Европ ,Хойд Америкийн улсууд л түлхүү өрсөлддөг байсан бол энэ удаа  дэлхийн таван тивийг төлөөлсөн 28 орон Шведэд хүрэлцэн ирсэн ажээ. Ийнхүү Олимпод анх удаа бүх тивийн төлөөлөл оролцох болсонд хамгийн их баярласан хүн нь  ноён Пьер де Коубердин болов уу. Олимпизмыг дэлгэрүүлэх үйлст хамаг  амьдралаа зориулсан энэ эрхэм таван цагариг бүхий Олимпийн гол эмблемийг урлаж ,Стокхольмын тэнгэрт намируулсан юм. Хүн төрөлхтний эв нэгдлийн илэрхийлэл болсон энэ  таван цагаригийг өдгөө  дэлхий дээр  мэдэхгүй хүн үгүй болжээ.

Аливаа зүйл цаг хугацаа өнгөрөх тутам шинэчлэгдэн сайжирч ,өмнөх алдаанаасаа суралцаж байдаг жамтай болохоор ОУОХ Стокхольмын олимпийг тун чамбай зохион байгуулж чадсан гэж мэргэжилтнүүд дүгнэдэг. Хэдийгээр нээлтийн ажиллагаа харьцангуй эрт 5 сард болсон ч  жинхэнэ тэмцээн уралдаан 6 сарын сүүлээс 7 сарын 22 хүртэл үргэлжилсэн ажээ.

Ингээд Стокхольм 1912 – н онцлох үйл явдлуудаас сонирхуулья.

The image “http://www.olympic.org/upload/games/1912S_city.gif” cannot be displayed, because it contains errors.

Пьер ди Коубердиний санаачлагаар орчин цагийн ‘таван төрөлт’ олимпод анх удаа багтсан ба тамирчдаас маш их хөдөлмөр шаарддаг уг төрлийн анхны аврагаар Густа Лилехүүк хэмээх Швед эр тодорчээ.

————————————————————————————–

Зуны тавдугаар олимпийн нэгэн ололттой тал нь автомат цагийг анх ашиглаж эхэлсэнд байгаа. Энэ цагны ачаар шүүгч нарын ажил тун хөнгөрснөөр барахгүй шүүлтийн маргаан ч харьцангүй багассан ажээ.

————————————————————————————–  Уран гулгалтын төрлийг зохион байгуулагч орныхон наадамд багтаахаас татгалзсан бөгөөд үүний учир нь ‘Скандинавын наадам’ нэрийн дор тэд өвлийн спортын арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байсантай холбоотой. Гэвч энэ нь тийм ч амжилттай хэрэгжээгүй ажээ.

————————————————————————————–

Шведүүд боксыг ‘Хүнлэг бус’ спорт хэмээн гадуурхаж Олимпод багтаасангүй. Үүнийх нь ачаар олон шилдэг тамирчид хохирсон нь тодорхой.

————————————————————————————-

Марафан гүйлтийн тамирчин Франциско Лузаро (Португал) хэтэрхий халуунаас болж амиа алджээ. Энэ нь орчин цагийн олимпод тамирчин ,тэмцээний үеэр амиа алдсан анхны тохиолдол юм.

————————————————————————————– Мартин Клеин (Орос) Альфред Асикайнен (Финлянд) хоёрын барилдаан 11 цаг 40 минут үргэлжилж олимпийн нэгэн содон амжилтаар бүртгэгдэв. Грек-Роман бөхийн дүрмэнд хэн нэгнийг нь ялах хүртэл барилдааныг үргэлжлүүлдэг байсан болохоор ийн сунжирчээ. Эцсийн дүнд Асикайнен ялж шигшээд шалгарсан ч ,маш их ядарсан болохоор мөнгөн медаль дээр буусан гэдэг.

————————————————————————————-

Таван төрөлт болон арван төрөлтөд авьяас чадвараараа түрүүлж аваргалсан Америкийн Жим Торфыг мэргэжлийн тамирчин биш гэсэн үндэслэлээр эрхийг нь хассан гунигт түүх бий.  Гэхдээ 1982 онд Торфыг цагаатгаж ,эрхийг нь сэргээсэн ажээ.

————————————————————————-

Буудлагийн нэгэн төрөл болох Буга-агнуурт түрүүлсэн Шведийн Оскар Сван олимпийн түүхэн дэх хамгийн хөгшин аварга болов. Тэрээр 64 настай байжээ.

————————————————————————————– Эмэгтэйчүүдийн усанд сэлэлт ,болон үсрэлтийн төрөл анх удаа багтжээ.

————————————————————————————-

Ямар нэгэн улсын нэрийн өмнөөс бус ‘бие даан’ орж болдог байсан уламжлал энэ наадмаас хойш тасалдсан. Тэгвэл Арнольд Жаксон гэгч Английн ‘бие даагч’ залуу 1500 метрийн төрөлд Америкийн тамирчдаас 0.1 секундийн өмнө барианд орж аваргалсан ажээ. Гайхамшигт ялалтын эзэн Жаксонгийн хувьд Армийн оффицер ,өмгөөлөгчийн ажил эрхэлдэг байсан ба тухайн үед 21-хэн настай байв.

————————————————————————————–

Сербийн тамирчид анх удаагаа олимпод оролцсон ба хэдийгээр амжилт гаргаагүй ч энэ нь тэдний спортын хөгжлийн түүхэнд шинэ алхам болсон.

————————————————————————————– 1912 оны олимпоос Урлагийн тэмцээн олимпод давхар зохиогдох болсон ба энэ нь ямар учиртай гэвэл Олимпод өрсөлдөж буй тамирчид Уран зохиол ,Уран зураг ,Уран баримал зэрэг урлагийн төрлүүдээр бас өрсөлддөг байжээ. 1948 оны хүртэл явагдаж байгаад түүнээс хойш соёлын наадам гэж нэрээ сольж тамирчдын оронд мэргэжлийн хүмүүс оролцох болсон юм. Энэ хугацаанд ердөө хоёрхон л хүн урлаг болон спорт аль алинаас нь медаль хүртэж байсан байх юм.

Тоо баримт

Зохион байгуулагч хот : Стокхольм (Швед)

Оролцсон орон : 28

Оролцсон тамирчид : 2,407 (2,359 эрэгтэй , 48 эмэгтэй)

14 спортын 102 төрлөөр тамирчид өрсөлджөө.

Нээлтийн ажиллагаа : 5 сарын 5

Хаалтын ажиллагаа : 7 сарын 22

Голлох цэнгэлдэх : Олимпиаштадион (Стокхольм)

Стокхольмын олимпод доорх спортуудаар тамирчид авхаалж самбаагаа сорьсон ба  беисбол ,Глима спортуудыг үзүүлэн тоглолт хэлбэрээр мөн багтаасан ажээ.

Хөнгөн Атлетик
Дугуй
Усанд үсрэлт
Туялзуур сэлэм
Хөлбмбөг
Гимнастик
Таван төрөлт
Сэлүүрт завь
Далбаат завь
Буудлага
Усанд сэлэлт
Теннис
Олс таталт
Усанд поло
Бөх

Оролцсон орнууд. Австрали болон Шинэ зеландын тамирчид нэгдэн Австраласиа нэрийн дор оролцжээ. Хожим 1920 оны Олимпоос тэд тус тусдаа өрсөлдөх болсон юм.

Энэ олимпод Бехомь хэмээх улс сүүлчийн удаа бие даан оролцсон ба 1920 оноос тэд Чехсловак  нэрээр өрсөлдөх болжээ.

Чилийн баг тамирчид анх удаа Олимпод өрсөдсөн ба эх сурвалжуудын мэдээлснээр 1986 онд Чилийн нэгэн тамирчин ‘бие даан’ оролцсон байж магадгүй аж.

Ази тивийг төлөөлөн Наран улс анх удаа Олимпод хөл тавьсан ба хэдийгээр амжилт гаргаагүй ч Азийн спортын хөгжилд энэ нь томоохон хувь нэмэр болсон ажээ.

Серб улс ердөө хоёрхон тамирчинтай Шведэд ирсэн бөгөөд дараачийн наадмаас тэд Югославын вант улс нэрээр өрсөлдөх болжээ.

Ингээд эцэст нь Скандинавийн хойгт болсон энэ  Олимпод , улс орнууд ямар амжилттай оролцсоныг хүргэе

Нийт оролцсон 28 орноос 18 нь ямар нэгэн медаль хүртсэн байна. Тэнцүү тооны медаль хүртсэн орнуудыг үсгийн дарааллаар нь жагсаажээ. Сонирхуулахад Стокхольм 1912 -т сүүлийн удаа цул алтан медалийг гардуулсан ба үүнээс хойш гол төлөв ямар нэгэн хольцтой медалийг хэрэглэх болсон юм.

Байр   ↓ Улс   ↓ Алт  ↓ Мөнгө  ↓ Хүрэл   ↓ Нийт  ↓
1 United States АНУ (USA) 25 19 19 63
2 Sweden Швед (SWE) 24 24 17 65
3 Great Britain Их Британи (GBR) 10 15 16 41
4 Finland Финлянд (FIN) 9 8 9 26
5 France Франц (FRA) 7 4 3 14
6 Germany Герман  (GER) 5 13 7 25
7 South Africa Өмнөд Африк (RSA) 4 2 0 6
8 Norway Норвег (NOR) 4 1 4 9
9 Canada Канад (CAN) 3 2 3 8
9 Hungary Унгар (HUN) 3 2 3 8
11 Italy Итали (ITA) 3 1 2 6
12 Australasia Австраласиа (ANZ) 2 2 3 7
13 Belgium Бельги (BEL) 2 1 3 6
14 Denmark Дани (DEN) 1 6 5 12
15 Greece Грек(GRE) 1 0 1 2
16 Russia Орос (RUS) 0 2 3 5
17 Austria Австри (AUT) 0 2 2 4
18 Netherlands Недерланд (NED) 0 0 3 3
Нийт 103 104 103 310

Зургийн цомог

GD Star Rating
loading...
Олимпийн түүх - Стокхольм 1912, 8.5 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. SekE says:

    Ene USA neeree ueiin ued l olympiin medalaaraa 1st bxiinmaa.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: