loading...
АНУ-ын Эверетт хотноо Олон улсын уран гулгалтын холбооноос зохион явуулдаг Гран-При цувралын эхний тэмцээн Скэйт Америка дүнгээ гаргалаа. Тэмцэний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн чөлөөт үзүүлбэр болсон байна. Энэ төрөлд Өмнөд Солонгосын уран гулгагч Ким Ю На түрүүллээ. Дэлхийн аваргын хошой хүрэл медальт 18 настай бүсгүй чөлөөт үзүүлбэрийнхээ төлөө 123,95 оноо авснаар Японы төлөөлөгч Юкари Накано болон 2007 оны дэлхийн аварга Мики Андо нарыг 20 гаруй оноогоор ардаа орхисон байна. 2006 оны дэлхийн аварга болон өнгөрсөн жилийн Скэйт Америка-гийн цомын эзэн, зохион байгуулагч орны уран гулгагч Кимми Майсснер зөвхөн 5-р байр эзэрж, нутаг нэгтнүүдээ гомдоолоо.
Америкийн уран гулгагчддын азгүйтэл үүгээр дууссангүй. Бүжгийн хосын төрөлд тус улсын шилдэг хос Танит Белбин, Бенжамин Агосто нар ДА Францын хос Изабель Делобель, Оливье Шёнфельдер нарт ялагдсанаар Америкчууд нутагтаа болсон Гран-При-д нэг ч төрөлд ялалт байгуулж чадсангүй.
loading...




guiltiin tsaniin tuhai medee medeelel alga 2 tamirchin erhee awchihaad bna
loading...