Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Испаний хөлбөмбөг » Ла лига 8-р тойрог

GD Star Rating
loading...

Рекративо 1-1 Валенсиа

Ла лигийг тэргүүлэгч Валенсиа 8р тойрогт Рекративогийн талбайд зочлон тоглолоо. Камунас 47 дахь минутанд Хави Гуеррерогийн дамжуулалтаар гоолдосноор талбайн эзэд тэргүүлж эхэлсэн байна. Үүнээс хойш Валенсиа эзэн багийг илүүрхэн тоглосон бөгөөд үүний үр дүн 62 дахь минутанд гарч ла лигийн мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж байгаа Вилла Матагийн дамжуулалтаар гоолдосноор тооны харьцааг тэнцүүлсэн байна. Үүнээс хойш Валенсиагийн довтолгоо эрчимтэй байсан ч Рекративогийн хаалгач Риесго хаалгаа аюулгүй манаснаар Рекративо талбай дээрээ тэнцээгээр тоглолтыг дуусгалаа. Валенсиа энэ тоглолтоос нэг оноо авсан ч лигийг тэргүүлсэн хэвээр.

Хетафе 1-0 Ваяадолид

Хетафе талбай дээрээ Ваяадолидийг хүлээн авч тоглон 31 дахь минутанд Аргентинийн легионер Ката Диазийн оруулсан гоолын ачаар 3 оноо халаасаллаа.

Севияа 0-1 Малага

Севияа өөрийн Рамон Санчез цэнгэлдэх хүрээлэндээ Малагаг хүлээн авч тоглон ялагдлаа. Тоглолтын хувь заяаг шийдсэн гоолыг 16 дахь минутанд Адриан орууллаа.

Барселона 5-0 Алмериа

Каталоны багийнханы ээлжит золиос нь Алмериа боллоо. Ноу Кампд болсон энэ тоглолтын хувь заяа эхний үед л шийдэгдсэн бөгөөд 45 минутын дотор Барселончууд 5н гоолыг эсрэг багийнхаа хаалганд хийж чаджээ. Камерун довтлогч Этоо 5, 21, 24 дэхь минутуудад гоолдож хэт трик хийсэн нь Барсагийн түүхэн дэхь хамгийн хурдан хэттрик болсон байна. Дани Алвес чөлөөт цохилтоос гоол оруулсан нь түүний Барсад ирсэнээсээ хойш оруулсан анхны гоол нь болж байна. Үлдсэн нэг гоолыг Францийн шилдэг довтлогч Терри Анри 14 дэхь минутанд оруулжээ. Барса улирал эхэлсэнээс хойш 8 тоглолт хийхдээ 24 гоол оруулаад байгаа нь тоглолт бүрт 3 гоол оруулж байна. Барса энэ хожлыг авсанаар Валенсиагийн араас нэг онооны зөрүүтэй хүснэгтийг 2рт бичигдэж байна.

Реал Мадрид 3-2 Атлетик Бильбао

Реал Мадрид өөрийн Сантьяаго Бернабуэ цэнгэлдэх хүрээлэндээ Баскийн багийг хүлээн авч тоглолоо. Тоглолтыг салхийг Холландын хагас хамгаалагч Снайдер Хэйнцийн дамжуулалтаар гоолдосноор хагалсан байна. Хигуайн Ваартын гоёмсог дамжуулалтыг чулуу болгосноор талбайн эзэд итгэл төгс тэргүүлж эхэлсэн. Гэсэн хэдий ч Баскчууд бууж өгсөнгүй. 34 дэхь минутанд Эткесберриа тооны харьцааг ойртуулсан бол арван минутын хойно Хэйнц торгуулийн талбайд гар хүрсэнээр Ираола торгуулын цохилт цохиж тоог тэнцүүлсэн байна. Гэсэн хэдий ч Реалын 2 дахь гоолыг оруулсан Аргентинийн залуу од Хигуайн 58 дахь минутанд нутаг нэгтэн Гагогийн дамжуулалтаар хожлын гоолыг оруулжээ. Өмнөх тойрогт Атлетико Мадридын эсрэг хийсэн тоглолтын хожлын гоолыг мөн Хигуайн оруулсан билээ. Реал мадрид хэрэгтэй 3 оноог авсанаар хүснэгтийн 3рт бичигдэж байна.

Депортиво 0-3 Спортинг Гиёон

Депортиво өөрийн Риацор цэнгэлдэх хүрээлэндээ ла лигийн шинэ цэргүүд болох Спортингийг хүлээн авч тоглосон ч барсангүй. 22 дахь минутанд Барраль торгуулийн цохилтоос тооны харьцааг 1-0 болгосон бол 4 минутын дараа Кармело Барралын дамжуулалтаар тооны харьцааг холдуулсан байна. Тоглолтын эцсийн цэгийг 86 дахь минутанд Кастро Камачогийн дамжуулалтаар гоолдосноор тавив.

Вияареаль 4-4 Атлетико Мадрид

Энэ тойргийн хамгийн ширүүн өрсөлдөөнтэй тоглолт шар шумбагчдийн Эль Мадригаль цэнгэлдэх хүрээлэнд болж өнгөрлөө. Реал, Севияа, Барселона зэрэг ла лигийн гиантуудад ээлжлэн ялагдал хүлээгээд байсан Атлетикочууд тоглолтын эхэнд санаачлагыг аван эхний минутанд Симао, 22 дахь минутанд Диего Форлан нар тус тус гоолдон тоглолтыг сайхан эхлүүлсэн. Гэсэн ч 39 дэхь минутанд Валенсиагаас зээлээр тоглож буй Банега 2 дахь шар хуудсаа хүртэн талбайг орхисноор Атлетикочууд 10 уулаа талбайд үлдсэн. Энэ боломжийг талбайн эзэд сайхан ашиглаж Сенна, Гонзало, Росси, Ллоронте нар дараалан гоолдож тооны харьцааг 4-2 болгосон байна. Атлетико эцсийн мөч хүртэл тэмцэж 83 дахь минутанд Симао, үүнээс 2 минутын хойно Рауль Гарсиа гоолдож тооны харьцааг эцсийн мөчид тэнцүүлсэнээр ла лига дахь ялагдлын цувралаасаа Атлетико Мадрид салж чадлаа.

Маяарько 0-3 Эспаниоль

Маяарько талбайдаа Эспаниолыг хүлээн авч бут ниргэлээ. 49, 60 дахь минутанд Адуриз гоолдож дубль хийсэн бол Варела 76 дахь минутанд тоглолтын эцсийн цэгийг тавив.

Оссасуна 0-2 Реал Бетис

Хүснэгтийн сүүлийг мушгиж байсан Реал Бетис болон Оссасунагийн тоглолт Оссасунагийн талбай дээр болж өнгөрлөө. Туркийн шигшээгийн хамгаалагч Мехмет Аурелио чөлөөт цохилтоос гоолдосноор зочин багийнхан тэргүүлж эхэлсэн байна. Тоглолтыг төгсгөлд Аргентинийн легионер Мариано Павоне тооны харьцааг 2-0 болголоо.

Нюмансиа 2-1 Рэсинг Сантандер

Нюмансиа талбайдаа Рэсинг Сантандерийг хүлээн авч тоглолоо. 26 дахь минутанд Баркеро Антоны дамжуулалтаар тооны харьцааг 1-0 болгосон. Шүүгчийн мэдлийн нэмэлт цагийн 4 дэхь минутанд Чите торгуулийн цохилтоор тооны харьцааг тэнцүүлсэн ч яг минутын дараа Нюмансиагийн Сисма гоолдож эцсийн мөчид Нюмансиа ялалт авлаа.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: