loading...
Палестиний автономит бүс нутгийн ОУХөХо-ФИФА-д хүлээн зөвшөөрөгдөн, тус холбооны бүрэн эрхт гишүүн болсноос хойш 10 жил өнгөрч байна. Палестиний хөлбөмбөгийн холбоо 80 жилийн өмнө байгуулагдсан хэдий ч тус бүс нутгийн шигшээ баг талбай дээрээ нутаг нэгтнүүдийнхээ өмнө нэг ч тоглолт хийж байгаагүй. Учир нь тус нутагт ФИФА-гийн шаардлагыг хангах цэнгэлдэх хүрээлэн талбай байгаагүй аж. Тиймээс өнгөрсөн амралтын өдөр Палестинчуудын хувьд түүхэн үйл явдал боллоо. Нийслэл Рамаллагийн дэргэдэх нэгэн жижиг хотын хөлбөмбөгийн талбай дээр Автомит бүс нутгийн хөлбөмбөгчид түүхэнд анх удаагаа тоглолт хийсэн байна. ФИФА-гаас хэрэгжүүлж буй гол хөтөлбөрийн хүрээнд энэ болон өөр хоёр олон улсын стандартыг хиймэл зүлгэн талбайг Палестинчуудад бэлэглэжээ. Йорданийн багийн эсрэг энэ түүхэн тоглолтыг Палестиний Ерөнхийлөгч Махмуд Аббас болон ФИФА-гийн ерөнхийлөгч Зепп Блатер үзэж сонирхсон байна. Хоёр багийн нөхөрсөг тоглолт 1-1-ий харьцаатай өндөрлөжээ
loading...




Manai uls xezee asia-iinxaa avarga shalgalruulax temtseen ntr oroltsoxiin boldoo . Goyo mongoloo TV-eer demjixiinseeen . Xezee mongol tesrex be .
loading...
chinii nas hurehgui bhaa
loading...