Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Италийн хөлбөмбөг » Сери А : 8 -р тойрог

GD Star Rating
loading...

Сиена – Катанья  1 :  1 (Калайо) ,(Маскара)

Россазурричууд Сиена – н талбайгаас арай гэж оноо зулгаалаа.. Хэрвээ хаалгач Бизарри нь байгаагүй бол тэд нэг ч оноогүй буцаж болох байв. Тоглолтын хоёр гоолыг хоюуланг нь сэлгээгээр орж ирсэн довтлогчид оруулсан ба одоогоор Зенгагийн цэргүүд лигтээ 15 оноотой зургаад жагсаж явна.
Гоолыг эндээс харна уу

Ювентус : Торино 1 : 0 (Амаури)

Турины дербийн ээлжит тулаанд Хуучин ноёд ялж 3 оноогоо халаасаллаа. Өнөөх л Амаури карвалью де оливера тэдний аминд орсон бөгөөд уйтгартай гэж хэлж болохоор уг тоглолтын шилдэгээр мэдээж бразил эр тодорсон.
Ажилдаа үлдэх нь тодорхой болсон Раниеригийн толгойг өвтгэж байгаа бэртэл гэмтлийн асуудал шийдэгдэхээс өмнө тэд хэдэн хүнд тоглолт хийх ба гарааны 11 -ээ сонгох гэж мань эр  нилээд сандарч буй бололтой.
Стан(
JUVENTUS: Manninger; Grygera (46’ Mellberg), Legrottaglie, Chiellini, Molinaro; Marchionni, Sissoko, Nedved, De Ceglie (62’  Giovinco); Amauri (81’  Iaquinta), Del Piero.
Дасгалжуулагч : К.Раниери

Гоолыг эндээс харна уу

Аталанта : Милан 0 : 1 (Кака)
The image “http://i.media.goal.com/g/37782_hp.jpg” cannot be displayed, because it contains errors.Рикардо изексон дос сантос леите гайхамшгаа үзүүлэн Росснеррид ялалтын гоолыг бэлэглэжээ. Ингэснээр тэд тэргүүлэгчдээс 1 оноогоор дутуу дөрөвт явна.Улирал эхэлснээс хойш Миланы Бразилууд лигтээ нийт 6 гоол оруулаад байна.
Эсрэг багаас Чигарини төвд үнэхээр сайн байж Миланыг сандруулж байсан ч ,хэтэрхий шатсан тул Дель Нери сэлгээд суулгаж Де Аскентисийг гаргасан ч ,үр дүн хэвээрээ үлдэв. Тэд 13 оноотой Юве -н урд есөд жагсаж байна.

Аббиати ,Замбротта ,Бонера ,Малдини ,янкуловски ,Гаттусо(90 ‘Антонини)  ,Фламини(30 ‘Емерсон) ,Амбросини ,кака (69 ‘Пато)  ,Роналдиньо ,Борриело
Гоолыг эндээс харна уу
Каглиари : Киево 2 : 0 (Акуафршко) ,Фини)

Каглиари -н хал цэрэг Мишель Фини талбайн төвд эзэгнэж байсан бөгөөд өөрөө ч гоолджээ. Россоблү улирлын 2 дахь ялалтаа ийнхүү авч  7 оноотой 16д явна. Харин Киевочууд Relegation бүсэд тууж яваа ч Каглиаригаас 1 оноо л дутуу байх юм.
Гоолыг эндээс харна уу

Интер – Женоа   0 : 0
The image “http://i.media.goal.com/g/37332_hp.jpg” cannot be displayed, because it contains errors.Хэрвээ Хулиа Цезар байгаагүй бол Милита аль хэдийн хоёр гурван ч гоол оруулчих байсан. Харамсалтай нь довтолгоо бүр нь амжилтгүй болсоор тэд  Миланаас 1 оноотой харилаа. Хар хөхүүд нэг л явж өгсөнгүй. Бүрэлдэхүүний хувьд бараг бүх шилдэгүүд нь гарсан ч 10 хүнтэй эсрэг багтаа гоолдож чадалгүй байсаар улирлын 2 дахь тэнцээгээ хүртлээ. Онцгой нэгэн  нилээд бухимдуу байгаа харагдсан.

Цезар ,Майкон ,Кордоба ,Бурдиссо ,Киву ,Занетти ,Станкович ,Мунтари ,Куарежма ,Ибра ,Адриано (Круз ,балотелли ,Обинна) дасгалжуулагч : Ж.Моуриньо

Лацио – Наполи 0 : 1 (Сивиглиа)

Итали даяар хүсэн хүлээж байсан уг тулааны баатраар итали эр Сивиглиа тодорлоо. Талбай дээрээ байгаа гэхэд Бүргэдүүд дэндүү үлбэгэр тоглолт үзүүлж байсан нь Наполи -н залууыг улам ч зоригжуулсан нь тодорхой. Нэн ялангуяа Лавеззиг дурьдахгүй өнгөрч боломгүй.

Палермо – Фиорентина 1 : 3 (Симплисио) ,(Муту – 2 ,Жилардино)

Муту ,Жила -н хослол түйвээж байна. Нэн ялангуяа Жила бараг тоглолт болгонд гоолдож байгаа нь Виола -н фенүүдэд үнэхээр сайхан бэлэг болж байгаа нь тодорхой. Дээрх хоёроос гадна Хаалгач ,Фреи ,хамгаалагч Кормотто ч үүргээ төгс биелүүлсэн. Энэ жил ч тэд нэг юм дуулгах байхаа.
Гоолыг эндээс харна уу

Удинезе – Рома 3 : 1 (Ди Натанле – 2 ,Флоро Флорес) ,(Тотти)

Өнгөрсөн улирлаас хойш гоол оруулаагүй байсан Тотти гоолдсон нь л Ромчуудын хувьд ганц сайн зүйл нь байлаа. Бусад талаараа бүх зүйл муу байна. 4 дэх дараалсан ялагдлаа амсаж ,лигтээ 15д жагсаж байна. Мексесийг орлох ёстой байсан Лориа үнэхээр тааруухан тоглосон ба Тонетто ,Сисиньо ч түүнээс нэг их дээр байсангүй. Хэрвээ шүүгч алдаа гаргаж отон гэж үзээгүй бол Флоро Флорес дахиад  2 ч гоол оруулах боломжтой байлаа. Мөн Удинезе -с хаалгач Хандонович – г дурьдалгүй болохгүй. Мань эрийн хувьд хаалгаа маш сайн манасан ба энийг  тоглолт үзсэн хэнээс ч асууж болно. Мөнхийн хотынхон энэ уналтын байдлаасаа хурдан гарахгүй бол Сери А ,цаашлаад Аваргуудын лигт ч хомоол хамж мэдэхээр байна.

Дони ,Тонетто ,Пануччи ,Лориа (45 ‘ Пизарро) Сисиньо ,Брихи ,Таддеи (62 ‘ Менез) ,Де Росси ,Перротта ,Тотти ,Вучинич (83 ‘Монтелла)

Сампдориа – Бологно 2 : 0 (Дельвеччио ,Белуччи)

Режжина – Лецци 2 : 0 (Корради – 2 )

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: