loading...
Талбайн теннисний Их Британийн залуу од Энди Мюррей хоёр дахь жилдээ дараалан АТР-гийн хүрээнд зохион явагддаг Санкт-Петербург Опен тэмцээнд түрүүллээ. 23 настай дэлхийн №4 теннисчин 1 сая 50 мянган долларын шагналын сантай тэмцээний шигшээд Казахстаны төлөөлөгч Андрей Голубевийг 56-хан мин-н хугацаанд 6-0, 6-1-ийн харьцаатай бут ниргэснээр энэ оны 5-дахь аваргын цомоо хүртсэн байна. Мюррей ингэснээр 12 дараалан хожсон ялалтын цувралтай өнөөдөр эхэлж байгаа Парис Мастерс тэмцээнд орж байгаа юм. Тэрээр энэ онд Катарын Доха, Францын Марсель болон Мастерс цувралын Цинцинатти, Мадридын тэмцээнүүдэд түрүүлээд байсан. Их Британийн теннисчин Санкт-Петербург Опен-ий аварга болсноор чансааны 250 оноо авснаас гадна 171 мянган доллараар шагнууллаа. Харин анх удаагаа АТР-гийн тэмцээний шигшээд шалгарсан Андрей Голубев 92 мянгаар дансаа зузаатгаснаас гадна дэлхийн чансааны 150 дахь байрнаас 112 хүртэл дээшилсэн байна.
loading...



