loading...
“TLG-13″ ТББ-аас зохион явуулж байгаа 2008 оны “Холбоодын цом”-ын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээний 2 дахь өдрийн тоглолтууд өнөөдөр Спортын төв ордонд боллоо.
“А” хэсэг
- 2008 оны “Сэнгүр” лигийн аварга “Хасын Хүлэгүүд” баг 2008 оны “Спрайт” лигийн аварга “Монатка” багтай тоглож 102-85-аар хожлоо.
- Харин лигийн 3 удаагийн аварга Монгол даатгал компаний “Лидер” баг 16-17 настай хөвгүүдээс бүрдсэн “Бридж Старс” багтай тоглож, 62:80 харьцаагаар ялагдлаа. Энэ тоглолтонд “Бридж Старс”-ын тоглогчид маш сайн, өөртөө итгэлтэй, дээд лигийн ах нараасаа огтхон ч эмээлгүй чөлөөтэй тоглосон бөгөөд эсрэгээрээ лигийн аваргууд эвээ болохгүй бужигнасаар хожигдож, сагсан бөмбөг сонирхогчдыг ярих юмтай болгов. “Бридж Старс” багийг өмнө нь Лидер багт тоглож байсан С. Тулга дасгалжуулж, удирддаг юм.
1. Хасын Хүлэгүүд. 2 хожил
2. Бридж Старс. 1 хожил, 1 хожигдол
3. Лидер. 1 хожил, 1 хожигдол
4. МОНАТКА. 2 хожигдол
“В” хэсэг
- Дээд лигийн дэд аварга ШУТИС-ын “Шаркс” баг “J&S.ТЭЦ-4″ багийг 76:68-аар хожлоо. ШУТИС-ын багийг өнгөрсөн жил шигшээ тоглолтонд шалгарахад гол үүрэг гүйцэтгэж байсан, энэ багийг байгуулагдсан цагаас нь эхлээд тогтмол тоглож, хожил хожигдлыг нь мэдэрч байсан Одбаяр, Ганхөлөг, Ариунболд, Түмэнжаргал нар энэ жилээс эхлэн өөр багуудад тоглох болсон тул залуу тоглогчид ШУТИС-ын үндсэн бүрэлдэхүүнийг бүрдүүлж байгаа юм.
- “Спирт бал бурам” компаний “Хараагийн харцага” баг “Моналтиус-Бүргэдүүд” багийг 119:71 харьцаагаар хожлоо.
1. Хараагийн харцага. 2 хожил
2. ШУТИС. 2 хожил
3. J&S.ТЭЦ-4
4. Моналтиус-Бүргэдүүд
“С” хэсэг
- Өчигдөр Мон-Магнит багт хожигдсон “Халлелуяа” энэ удаа үндсэн бүрэлдэхүүнээрээ тоглож, “Чөтгөрүүд” багийг 114:71-ээр хожиж, анхны ялалтаа авлаа. Чөтгөрүүд лигийн шилдэг багуудын эсрэг 2 тоглолтонд тус бүр 71 оноо авсан ч 93 болон 114 оноо алджээ.
- Ёлууд баг 2 дахь тоглолтоо “Мон-Магнит” багтай хийж, 89:60-аар хожлоо.
1. Ёлууд. 2 хожил
2. Мон Магнит. 1 хожил, 1 хожигдол
3. Халлелуяа. 1 хожил, 1 хожигдол
4. Чөтгөрүүд. 2 хожигдол
loading...




Лидер нээрээ үнэн арчаагүй юм аа… Лидерийг хожсон гээд байгаа хүүхдүүд нь Тулгаа Алтиус дээр бэлдээд байсан хүүхдүүд мөн бол Лидер дахиж лигт тоглоод ч хэрэггүй… нэрийн хор
loading...
harin tm e bolison deer gehde baavarlasiin bailgui de ter teneg batsaan nariig hen ch hojiishd
loading...
Сонирхогчийн лиг хэзээ эхлэхийн бэ?
loading...
Тоглолтын хуваарийг гаргаж болох уу?
loading...
margash buyu 4 dehes shovgiin 8iin toglolt ehelne.
Hasagdah jurmaar yavna.
loading...
Shuvgiin 8-d ali baguud togloson be? ene 5 udur duusah biluu?
yag heden tsag …-…. baguud toglono geed huvaari bhguinmuu?
loading...
Энэ тэмцээн юу болсон болоо. Уг нь их гоё мэдээлээд явж байсан юм. Энэ сайтад яг дуртай болох гэж байсан чинь больдог ч юм билүү гэж бодлоо. Солонгосоос Зоригтбаатар.
loading...
bi lider bridge stars 2-n toglolt uzseen lider buur 30 onoogr hojigdoj bsan suul de zamenuu da bridge gargasan harin birdge baavarlaj blaa lider ch archaagaa aldsaan uzehd ireeduitei goyo huuhduud blaa.
loading...
Amjilt husie bi Bridge stars bagiin hogjoon demjigch bolj bga uzehd goyo bag bailaa joohon huuhduud gehed ireeduitei hooron huuhduud blaa.cood luck
loading...
ter batsaanuud chin sain shdee bridge ene jil aimer sain bgaa bugd mash zorigtoi sain togloj blee.. say zaluuchuudiin ulsin awragaar hurtel hudaldaatai mash sain togloson shd yer n usuh ireeduitei huuhduud shuu…
loading...
wow tlg13 sain bag shvv
loading...
Birdge stars bagt bi oroh geseen yaaj orohoo medehgui bna tuslah humuuus baival tuslaach.
loading...
bridge stars manain deed liigiin ahnar sain yawj bn aaa
loading...
Sags mdq yumnuud batsaan ntr gd oorsdoo yu ch chadqu um bj TLG-13 uragshaa
loading...