Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Шатар, даам, хөлөгт тоглоом » Крамникийн анхны ялалт

GD Star Rating
loading...

Германы Бонн хотод зохион явагдаж байгаа манай гарагийн шилдэг шатарчныг шалгаруулах халз тулаан шийдвэрлэх шатандаа ороод байна. Дэлхийн шатрын титмийн төлөө аварга цолоо хамгаалж байгаа Энэтхэгийн их мастер Вишванатхан Ананд, дэлхийн аварга асан ОХУ-ын Владимир Крамник нар өрсөлдөж байгаа бөгөөд 12 өрөг үргэлжлэх хоёр шатарчны тулааны 9 дэх өрөг өндөрлөлөө. Энэ өрөгт манай хойд хөрш улсын шатарчин цагаанаар тоглож, Ананд түүний эсрэг Нимцовичийн хамгаалалтыг сонгосон байна. Үлдсэн бүх өрөгт хожих ёстой болоод байгаа Крамник дебют шатанд маш өвөрмөц хувилбар сонгон тоглосноор өрсөлдөгчөө нилээдгүй хугацаа алдахад хүргэж, улмаар байрлалын хувьд илүү болж чаджээ. Оросын их мастер давуу байдлаа ашиглан довтолж, дэлхийн аваргыг энэ халз тулааны явцад анх удаагаа хүнд байдалд оруулан, сандаргаж эхэлсэн байна. Дарамтанд орсон Ананд удаа дараалан алдаа хийснээр 29 дэх нүүдэлд бууж өгөхөөс өөр аргагүй болжээ. Ийнхүү 3 ялагдан шахаанд ороод байсан Крамник Энэтхэгийн их мастерийн эсрэг тэмцээний анхны ялалтаа байгууллаа. Гэхдээ түүний байдал хүнд хэвээр байгаа. Үлдсэн хоёр өрөгт тэрээр зайлшгүй хожиж байж, халз тулааныг үргэлжлүүлэх бол Ананд ганцхан тэнцэхэд л аварга цолоо хадгалж үлдэх юм байна. Дашрамд хэлэхэд: энэ хоёр шатарчин албан ёсны тэмцээн уралдаанд сонгодог шатраар нийт 61 тоглож, 7, 7 удаа хожилцож, 47 удаа тэнцээд байгаа юм.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: