Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, TLG 13, Спрайт лиг, Монголын сагсан бөмбөг » Мэргэжлийн баг сонирхогчийн багт хожигдов

GD Star Rating
loading...

“TLG-13″ төрийн бус байгууллагаас зохион байгуулж буй сагсан бөмбөгийн холбоодын цомын тэмцээн даваа гаригт Спортын төв ордонд эхэллээ. Тэмцээнд дээд лигийн Хасын хүлэгүүд, ШУТИС, Ёлууд, Халлелуяа, Хараагийн Харцага, Лидер багууд, сонирхогчдын лигийн Чөтгөрүүд, Монатка, Мон-Магнит, Ийгл-Мон Алтиус, Бридж Старс, ТЭЦ-4 гэсэн нийт 12 баг багууд 4,4-өөрөө 3 хэсэгт хуваагдан тоглож байна. Эхний өдрийн гол сенсаацыг сонирхогчдын лигийн анхны тэмцээний аварга Мон-Магнит баг тарьж, лигийн хамгийн сайн бэлтгэлтэй байгаа Халлелуяа багийг буулган авлаа. Халлелуяа багийн бүрэлдэхүүн энэ жил ихэд хүчирхэгжсэн бөгөөд ШУТИС-ын тоглогч Одбаяр, Түмэнжаргал, МУИС-ын Азбаяр, Ёлуудын Пүрэвцэрэн нарыг эгнээндээ нэгтгээд байгаа юм. Мөн “Спрайт” лигийн аварга Монатка баг дээд лигийн 3 удаагийн аварга Лидерүүдтэй сүүлийн мөч хүртэл тэнцүүхэн өрсөлдөж, 92:94 буюу 2-хон онооны зөрүүгээр ялагдлаа. Энэ тоглолтонд  Монатка багийн тоглогч Нямдаваа зөвхөн холын зайнаас л гэхэд 11 удаа оновчтой довтолсон байна.

Маргааш тоглолтууд үргэлжлэн явагдах бөгөөд хэсэг тус бүрийн эхний 2 баг болон 3-р байранд орсон багуудын сайн үзүүлэлттэй 2 баг нь хасагдах шатанд шалгарна.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. duugi says:

    Dawaa od bolson bna shd. Uzdeg baij

    GD Star Rating
    loading...
  2. ganaa says:

    ee ymar balai ym be eniig odoo l sonsoj bna arai buruu heleegui biz

    GD Star Rating
    loading...
  3. bold says:

    Yamarvaa temtseend orj bgaa bag bolon tamirchidiin neriig medeelj baij boldoggui jum uu?Ners ni bichhed ihdeed baigaa bol yadaj ligiin geed baigaa tamirchidiin neriig,ali bagiih bolohiig bichij baival olond tanil boloh baih daa.Bas temtseenii zurag,video bichleg tavij baival zugeer l jum. Mun mongoliin sagsan bumbugiin tuuh,eldev sonin zuilsiin talaar oruulj uguuch.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: