loading...
Турины алдарт Ювентус багийн домог ,Чехийн пуужин гээд түүнд өгсөн хоч цөөнгүй. Мэргэжлийн хөлбөмбөгийн карьертаа нийт 620 тоглолт хийж 139 гоол оруулсан Недвед өдгөө 36 настай ч , залуу халаагаа сурган ,гайхалтай гоол ,ухаалаг тоглолтоороо үзэгч хөгжөөн дэмжигчдээ баярлуулсаар байна. Ингээд фифа.ком -д өгсөн ярилцлагыг орчуулсан хүргэж байна.
Павел , Ювентуст дахин нэг улирал үлдэх болсон шалтгаан чинь юу вэ ?
Бүтэн 2 жилийн дараа аваргуудын лигт дахин тоглох болсон нь миний хорхойг хүргэсэн. Дээрээс нь Жиовинко ,Марчисио тэргүүтэй шинэ үеийнхэн маань гарч ирж байна. Тэд анх удаа энэ нэр хүндтэй тэмцээнд оролцох нь. Долоо хоногт хоёр тоглолтыг ,өндөр зэрэглэлийн багтай хийх нь тийм ч амар зүйл биш гэдгийг би мэднэ. Тэгээд би өөрийн дадлага туршлагаасаа тэдэнтэй хуваалцахаар шийдсэн ,клуб ч надад санал тавьсан. Эдгээр бүгд намайг уриалан дуудсан юмдаа.
Та Туринд найман жилийг өнгөрөөжээ ,эдгээр жилүүдээс хамгийн мартагдашгүй дурсамжаа онцолвол ?
Скудетто хүртэж ,дээрээс нь Аваргуудын лигийн шигшээд шалгарсан 2002/03 оны улирал гайхалтай байж билээ. Нэн ялангуяа Реал -тай хийсэн хагас шигшээн тоглолтыг би одоо болтол мартаж чаддагүй юм. Өрсөлдөгч багийн маань нэр хүндээс гадна олон зүйлс энэ ‘тулааныг’ чимж байлаа. Тоглолт ч гайхалтай болсон.
Сери Б -д хөөгдсөн ,уналын хүнд үеийг та яаж туулж өнгөрүүлэв ээ ?
Хэдийгээр бүх зүйл үнэхээр хэцүү байсан ч гэлээ клуб маань надад боломжтой бүхнээ өгсөн. Энэ бүхний эцэст би яаж явж чадах билээдээ. Би Юве -д өртэй. маш их өртэй. Тэгээд ч цаг цагаараа байдаггүй ,одоо Аваргуудын лиг ,Сери А гээд бүх зүйл хэвэндээ орсон. Энэ чинь бидний хөдөлмөрийн үр шим ,шагнал урамшуулал юм шүү дээ.
Ювентус танд чухам юу өгсөн гэж бодож байна ,та тэдний төлөө юу хийв ?
Бианконери надад бүгдийг өгсөн. ‘Тулаан бүрийн өмнө ялалтын төлөө тэмцэх ирмүүн хүсэл эрмэлзлэл , хүнд бэрхтэй хэрхэн тулж түүнийг даван туулах хүчийг бэлэгэсэн. Харин Павел миний бие Юве-д өөрийнхөө чадах бүхнээ зориулж ,тэр ч утгаараа багийн салшгүй хэсэг болж чадсан гэж боддог.
Туринд ирэхээсээ өмнө та Лациод хэдэн жил тоглосон. Нийслэлийн багт өнгөрүүлсэн жилүүдээ дурсаач ?
Өнгөрсөн амьдралаа эргэн дурсахад ,би өөрийн сонголтууддаа хэзээ ч харамсаж байгаагүй. ‘Бүргэдүүдтэй’ хамт Скудетто хүртэж ,Цомтой багуудын цомоос гадна бусад амжилтуудыг сайн дасгалжуулагч ,сайхан хамт олонтойгоо хүртсэн. Бас шинэ газар оронтой танилцаж ,шинэ хэл сурч ,шинэ хүмүүстэй танилцаж мартагдашгүй жилүүдийг өнгөрөөсөн. Өөр надад юу хэрэгтэй байх билээ ?
Гадаадын өөр ямар нэгэн оронд очиж тоглох юмсан гэсэн бодол танд төрдөг үү ?
Гэр бүлийнхэнтэйгээ зөвлөлдөөд би энэ шийдвэрийг гаргасан. Ромд байна уу ,Туринд байн уу ялгаагүй ,Итали орон надад таалагддаг ,магадгүй далдын ямар нэгэн татах хүч байдаг байх. Миний хүүхдүүд ч италид төрсөн бас эндээ дассан. Ийм байхад би яагаад явахыг хүснэ гэж.
Гэхдээ английн хөлбөмбөгт нэг хэсэг татагдсанаа нуугаад яахав. Манчестер Юнайтэд клуб миний сэтгэлд том байр суурь эзэлдэг ,би тэдний үнэнч фанат.
Шигшээ багаа орхих шийдвэр гаргасандаа хааяа харамсдаг уу ?
Одоо би 34 настай ,хоёр гурван европын аварга ,дэлхийн аврагад оролцсон ,энэ бүхэн надад хангалттай. Залуус талбайд гарч өөрсдийгөө сайжруулж улам ахих шаардлагатай болохоор ,хэдийгээр үлдмээр байсан ч би ,удаан бодсоны эцэст шийдвэрээ гаргасан.
Чехийн шигшээн ирээдүйг хэрхэн төсөөлж байгаагаа хуваалцахгүй юу ?
Манайхан одоо яг шилжилтийн үедээ явна. Хөгшин тоглогчид баг багаар түрэгдэж шинэ залуус ,гарч ирж байна. Залууст зааж сургах ,үлгэр дуурайл болох хүмүүс хэрэгтэй. Тийм болохоор л Милан Барош ,Янкуловски ,Григера ,Ужфалуси нарын тоглолт ,арга барил дадлага туршлагыг ашиглах хэрэгтэй болж байгаа. Гурав юм уу дөрвөн жилийн дараа Чехийн шигшээ дахин өндөр түвшинд очно гэдэгт итгэлтэй байна. Үүнээс гадна ирэх ДАШТ -н эрхийг ч манайхан авах байхаа.
Энэ улиралын эцэст зодог тайлахаар төлөвлөж байна уу ?
Эргээд харахад би 20 жилийг хөлбөмбөгтэй хамт өнгөрөөжээ ,сурч болох бүхнийг сурч ,их ч юм үзлээ , гэвч энэ бүхэн тийм ч амар байгаагүй. Зодог тайлахийн хувьд төлөвлөсөн зүйл алга. Гэхдээ нэг л зүйл тодорхой . Хөлбөмбөгөөс ангид шинэ амьдрал маань над руу бага багаар ойртсоор байна.
Төрөлх Юведээ ч юмуу ,эсвэл Чехийн шигшээд ,хаана ч юм дасгалжуулагчаар ажиллах хүсэл байгаа юу ?
Дасгалжуулагчийн ямар ч дадлага туршлагүй болохоор энэ талаар бодсон юм алга. Юм гэдэг бага багаар ахиж ,дэвшдэг жамтай болохоор залуусын багаас ажлаа эхлэх нь хамгийн зөв шийдвэр байх. Дээрх багуудад ажиллахыг үгүйсгэхгүй. Юу болохыг цаг хугацаа л харуулна. Жишээлбэл ‘Хуучин ноёд’ -г удирдах тийм ч амар биш. Талбайн гадна ч, дотор ч маш их ачаалалтай ажиллаж , хөгжөөн дэмжигчид биднээс үргэлж ялахыг шаардаж байдаг. Агуу дасгалжуулагч л амжилт олох байхдаа.
Тэдгээр агуу хэмээх хүмүүстэй та нүүр тулан уулзаж ,хамтран ажиллаж байсан нь тодорхой. Хэн нь танд хамгийн гүн сэтгэгдэл үлдээсэн бол ?
Дино Зофф ,Свен Горан Ерикссон ,Клаудио Раниери ,Дидье Дешам гээд бүгд л гайхалтай хүмүүс. Гэхдээ Марчело Липпиг би онцолмоор байна. Липпи намайг довтлогчдын хойно тоглуулдаг байсан нь ,талбайд илүү их чөлөөтэй тоглох боломжийг олгодосон юм.
Ингээд эцэст нь асуухад дөнгөж эхэлж байсан үеэ одоогийнхтойхоо харьцуулахад хэр ялгаа мэдрэгдэж байна ,хэнийг өөрийнхөө залгамлагчаар нэрлэмээр байна ?
Хорьтой ,гучтай байх нь хамаагүй хөлбөмбөгөөс аз жаргалыг мэдэрч ,багийхантайгаа баярлаж ,цом хүртэх бол миний амьдралын гол зүйл. Харамсалтай нь бие маань хүнд хэцүү тоглолтуудыг даахаа больж байна. Залгамжлагчийн хувьд миний хүү хэрвээ хөлбөмбөг тоглож эхэлвэл түүнийг л нэрлэх байхдаа (инээв)
loading...




Ïàâåë Íåäâåä áè òàíûã îëîí æèë ø¿òýæ, ×åõèéí øèãøýý áîëîí “Þâåíòóñ”-ûã öººíã¿é æèë õºã溺í äýìæèæ áàéãàà. “×åõèéí ïóóæèí”-ã ýíý óëèðëûí òºãñãºëä çîäîã òàéëíà ãýäãèéã ñîíñîîä èõ õàðàìññàí. Ýíý óëèðàëä “Þâå” Àâàðãóóäûí ëèãò ºíã뺺ñýé ãýæ ÷èí ñýòãýëýýñýý õ¿ñ÷ áàéíà
loading...
Nedved bol hezed ondor tuvshind toglodg, naidvartai, jinhen holbombogch, chimegu od.
loading...
Бианконэрри гэхээр Пуужин Недвед Дэль Пьеро Буффон Трезегоол эд нар нүдэнд харагддаг Би өөрөө энэ багийг Энэ яриад байгаа Реалтай хийсэн 2003 оны тоглотоос хойш дэмжиж байна.Хэцүү үед багаа хаяаагүй сүпер одуудын тоглолтыг харж баясдаг гэхүү дээ
loading...
zuvhun togloltoos ni gadna huvi hun ni ih goyo hun yom shig baigaan,talbaideerh biye avj yavaa baidal,gargaj bgaa shiidver geel uhaalag toglogchoo
loading...