loading...
Дэлхийг хамарсан санхүү,эдийн засгийн хямралын хар сүүдэр спортын салбаруудыг бас тойрсонгүй .Тэр тусмаа өндөр өртөгтэй Формула-1тэй уялдаатай ажилладаг үйлдвэрлэгчид болон ивээн тэтгэгчид, мөнгө санхүүгийн зарцуулалтаа нарийн тооцоолон ,бүсээ чангалах шаардлагатай болоод байна.Одоогийн эдийн засгийн нөхцөл байдал нь Ред Булл,Торро Россо,Уилямс,Форса Индиа гэсэн хувийн багуудын нуруун дээр хүнд ачаа болох нь тодорхой .Гэхдээ Форса Индиа,Ред Булл,Торро Россо багууд энэ үеийн санхүүгийн бэрхшээлийг даван туулах чадвартай гэж дүгнэгдэж байгаа. Харин Формула-1 дэх олон жилийн уламжлалтай Уилямс багийн хувьд байдал өөр харагдаж байна.Тэдний ирэх жилийн төсөвт нь ивээн тэтгэгчдийн томоохон дэмжлэг заавал шаардлагтай бөгөөд энэхүү эрлийн явцдаа хөлбөмбөгийн багуудтай өрсөлдөх тохиолдол гарчээ.
Ингээд Формула- 1 ийн төсөв , мөнгөний бодлогод нарийн зохиоцуулалт зайлшгүй тулгараад байгаа энэ үед FIA болон FOTA гэрээ хэлэлцээрийн ширээнд суусан юм.
Үүнээс өмнө Формула-1 ийн босс Берни Экклстоун бүх машинуудад нэгдсэн стандарт хөдөлгүүрийг ашигладаг болох талаар хэвлэлд өгүүлсэн .Үүгээрээ зөрөлдөөнтэй саналуудыг босгож ирсэн юм .Дараахан FIA-гийн зүгээс багуудад албан ёсны захидал илгээж 2010-2012 онд нэгдсэн стандарт хөдөлгүүр,хурдны хайрцагыг хэрэглэх талаар саналаа хэлжээ.Үүнд зөвхөн ганц үйлдвэрлэгч л хөдөлгүүрийг бүтээж , нийлүүлхийг дурдсан байгаа юм. Одоогоор Формула-1 ийн нэг хөдөлгүүр дангаараа 300 000 евро хүртлэх үнэ хүрдэг. 45-46 ширхэг хөдөлгүүрэнд жилд 10 саяас илүү еврог үйлдвэрлэгчид тушааж байгаа жижиг багууд энэ санааг мэдээж дэмжиж байгаа.Энэ нь хувийн багуудын мөнгийг хэмнэх боломжтой . Харин Формула-1 д данстай зургаан үйлдвэрлэгч Мерседес Бенц,БМВ,Рено,Феррари,Хонда,Тоёотагын хувьд энэ асуудлыг хүлээж авахгүй гэдгээ тодорхой хэлэв.Энэ бол тэдний хувьд сүйрэл гэсэн үг юм. Хэрэв хөдөлгүүр болон хурдны хайрцагыг нэг стандартад оруулах шийдвэр гарвал Тоёота Формула- 1 ыг орхино гэсэн цуу ярианы гарсан ч үүнийг Тоёотагын зүгээс албан ёсоор няцаасан юм.Харин Феррари энэ тохиолдолд Формула -1д оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн анхны баг болоод байна. Хөдөлгүүрийн үйлдвэрлэлд олж буй ололт амжилт,дэвшил ямар ч үнэ цэнэгүй,утгагүй болно гэж тэд үзэж байгаа.Феррари аварга боллоо гэхдээ хөдөлгүүр нь Тоёота эсвэл Реногийнх гэвэл ямар сонсогдож байна? зэрэг асуултууд тавигдах юм.Зарим багийн дарга нар болон нисгэгчид ,Формула-1 өөрийн өндөр зэрэглэлээ алдаж, хямдхан цуврал уралдаан болж хувирах вий гэж болгоомжилж байгаагаа хэллээ. Мөн үйлдвэрлэгчид, хөдөлгүүрийг стандартчилах биш харин түүний зарим үнэтэй эд анги,элемэнтүүдийн материалын зардлыг хэмнэх талаар ярилцвал дэмжих болно гэдгээ хэлсэн . Нэгдсэн стандарт хөдөлгүүртэй болвол нэг төрлийн шатахууныг хэрэглэх яриа давхар явагдсан нь Формула-1 ийн тос,шатахуун нийлүүлэгчдийг хилэгнүүлээд авсан юм. (Shell Феррарид зориулан 200 000 литр бензин үйлдвэрдэг )
Женевт багууд болон FIA гийн эрх баригчдийн хооронд явагдсан хэлэлцээр олны анхаарлыг татаж байсан ба ялангуяа нэгдсэн стандарт хөдөлгүүрийн талаархи шийдвэрийг багууд илүү сонирхож байв. Ингээд Макс Мосли болон FOTA гийн удирдлагуудтай хийсэн хэлэлцээрийн дүнд 2009, 2010 оны Формула-1 ийн төсвийг хэмнэх эхний асуудал тодорхой болсон юм.Хөдөлгүүрийг ашиглах дүрэмд өөрчлөлт оруулж ,нэг моторыг гурван уралдааны долоо хоногын турш ашиглахаар болж байна.Тэгхээр жилд 45 орчим хөдөлгүүр авдаг хувийн багууд маань 2009 оноос 25 хөдөлгүүр л худалдаж авхаар болж байгаа юм.
FOTA болон FIA Бразилийн Гран Пригийн дуусангуут дараа дараагын тулгамдсан асуудлаа шийдвэрлэхээр зэхэцгээж байгаа аж.Юуны түрүүн үйлдвэрлэгчдийн нийлүүлж байгаа арал, их биеийн зардлыг багасгах талаар хэлэлцэх юм .
Формула-1 д алба хашигчид, хэмнэх хөтөлбөр үнэхээр шаардлагтайг дэмжиж байгаа хэдий ч дээд зэрэглэлийн спортын статусаа хадгалж үлдэх нь чухал болхыг онцлон сануулж байна .
loading...




Marco saihan bichjee….nice : )
loading...
Nere uneheer deed zegerleliin imije aldaj bolzoshgu bh, hemnelt het ih hiivel.
loading...
Ф1-ээс Фиррари Тоёото зэрэг өндөр зэрэглэлийн багууд Ф1-ээс гарвал Ф1-ийн үзэгч сонирхогчдийн тоо буурч дээд зиндааны хэв алдах тул ФИА бүх багуудад уян хатан бодлого явуулах ёстой
loading...