loading...
Автоспортын хаан ангилал Формула-1 уралдааныг энэ тэмцээний гол чимэг болсон баг Феррари орхиж болзошгүй болоод байна. Учир нь: Олон улсын автомашины холбоо FIA багуудын зардлыг хэмнэх зорилготой 2010 оноос бүх машины хөдөлгүүрийг нэг стандартад оруулах бодолтой байгаа юм. Хэрэв тус холбооны ерөнхийлөгч Макс Мозли-гийн гаргасан энэ санаа хэрэгжвэл Феррари болон хэд хэдэн автомашин үйлдвэрлэгчид Формула-1-ийг орхиж, өөрсдийн тэмцээнээ зохион байгуулах болно гэж мэдэгдээд байгаа. Италийн домогт баг Формула-1-ийн анхны ДАШТ 1950 онд зохион байгуулагдсанаас хойш үнэнч байгаа байгаа цорын ганц баг, гэхдээ Олон улсын автомашины холбоо спортод сөрөг үр дагавар авчрах энэ шийдвэрийг гаргавал бид өөр арга зам хайна гэж Ферраригийн удирдлага мэдэгдэж байна.
loading...



