loading...

Аллен Айверсон, Кармайло Энтони, Кэнион Мартин нарыг эгнээндээ нэгтгэсэн муугүй хүчтэй Денверчүүдийн хувьд шинэхэн улиралд нэг их том гойд өөрчлөлт хийлгүйгээр эхлэх бололтой.
Тэдний хувьд хамгийн том хийсэн хөдөлгөөн нь шилдэг төвийн тоглогч Маркус Кэмбигээ Лос Анжлес Клипперст нэг их үнэрхэлгүй хямдхан буюу 2010 оны драфтын хоёрдугаар бүсийн эрхийн төлөө өгч орхисон юм.
Өнгөрсөн дөрвөн жил дараалж ПОд шалгарсан ч эхний үеээс давж үзээгүй болохоор дасгалжуулагч Жорж Карл халагдах дээрээ ирээд байгаа.Түүнийг өнгөрсөн жилийн ПОын төгсгөлд халах тухай яриа гарч байсан ч мань эр багтаа өөрчлөлт хийх болно гэж амлаж байж ажилдаа үлдсэн билээ.Түүний хувьд хамгийн гол асуудал нь хамгаалалтыг сайжируулахад оршиж байлаа.
Үүний үндсэнд үнэтэй мөн ахмад төвийн тоглогч Маркус Кэмбигээ ЛА Клипперст, довтлогч Эдуорда Нехараг Нью Жэрси руу явуулсан бөгөөд оронд нь төвийн тоглогч Крис Эндерсон, , довтлогч Дэнти Жонес, довтлогч Жуван Ховард, довтлогч Реналдо Болкман, хамгаалагч *Сонни Веемс нарын тоглогчдыг эгнээндээ нэгтгэсэн билээ.
Холбогч – Энтони Картер, Чайк Эткинс, Аллен Айверсон.
Денверийн хамгийн сул байрлал гэж хэлж болно. Холбогч Энтони Картер гоц гойд амжилт үзүүлж байгаагүй боловч хөгширсөн хойноо буюу өнгөрсөн жил гайгүй тоглож үзэгдсэнээр гараанд гарах болсон юм. Харин түүний амарч байхад талбайд байх учиртай гурвын буудагч Ч.Эткинс салтааны гэмтэлний улмаас нэг хэсэгтээ л тоглохгүй болсон. Тиймээс Айверсон хүссэн хүсээгүй энэ байрлалаас тоглох нь. Айверсоны хувьд шагайны гэмтэлний улмаас сорилго тоглолтуудын ихэнхийг өнжсөн. Гэхдээ энэ гэмтэл нь тийм ч ноцтой биш гэнэ. Энэ байрлалд цагтаа Лос Анжлест гарааны холбогч хийдэг байсан Смуш Паркерийг авч тоглуулсан ч удалгүй жийсэн байналээ.
Хамгаалагч – Аллен Айверсон, Ж.Р.Смит, Дэнти Жонес, Сонни Веемс.
Аллен Айверсон тал минутаа холбогчын байрлалаас гарч тоглох бол түүний араар нисдэг Ж.Р.Смит, Дэнти Жонес, Сонни Веемс гээд дандаа нисдэг мангасууд гарах нь. Шинэ тоглогч Сонни Веемс гэмтлийн улмаас сар гаруй хугацаанд талбайд гарахгүй бол өдрөөс өдөрт сайжирч байгаа Ж.Р.Смитийг энэ жил шилдэг нөөц тоглогч болохгүй гэсэн баталгаа байхгүй юм. Ж.Р.Смит гараанд гарахад ганц асуудал байдаг нь хамгаалалт маш муу байдагтай холбоотой билээ. Мэмфисээс ирсэн Дэнти Жонесын хувьд Ж.Р.Смитээс дутахгүй нисдэг, данк хийдэг. Хамгаалалт ч арай дээр ч гэсэн шидэлт огт байхгүй нөхөр.
Жижиг довтлогч – Кармайло Энтони, Линас Клэйза, Реналдо Болкман.
Мело энэ байрлалд ихэнх минутыг өнгөрөөнө. Мелог энэ жил хамгаалалтандаа бэлтгэсэн гэж яриад байгаа. Шинэ улирал эхлэхээр хэр хамгаалахыг нь харж л байя. Энэ байрлалд байгаа гурван тоглогчын хэн нь ч хүчний довтлогчын байрлалд тоглочих өлхөн боломжтой харагдаж байна. Линас Клэйза бол довтолгоо сайтай бол Реналдо Болкман хамгаалалт арай илүүтэй. Самбараас гайгүй авчихдагаараа Мело хүү хааяа хүчний довтлогчын байрлалд шилжих болов уу.
Хүчний довтлогч – Кэнион Мартин, Жувон Ховард.
Гэмтэл бэртлийн их уурхайн нэг болох Кэнион Мартины үзүүлэлт өсөх магадлалтай. Хэрвээ тэрбээр ядаж өнгөрсөн жилийнх шигээ 70 тоглолтонд оролцож чадвал багт маш их хэрэгтэй. Денверийн самбар доорх хамгаалалт К-Март хэр байхаас шалтгаална. Түүний араар ахмад Жувон Ховард гарах юм байна. Түүний хувьд хур их туршлагатай, цагтаа од гэгдэж явсан тоглогчдын нэг.
Төв – Нэнэ, Стивен Хантер, Крис Эндерсон.
Бразил гаралтай үнэ өндөртөй, шилэн Нэнэд Жорж Карл их найдаж буйгаа илэрхийлсээр байгаа. Лавдаг хоосонгүй эр боловч гэмтэл гэдэг хэлж ирдэггүй хийсч ирдэг гай гэж нэг юм бий. Энэ гайнаас холхон байж чадвал болоод явчихна. Хар тамхины хэрэгт орооцолдож НБА – д тоглох эрхээ хоёр жилээр хасуулж байсан Крис Эндерсон сагсны талбайдаа эргэж ирээд тун гайгүй тоглож байгаа. Кэмбиг бодвол довтолгоо талдаа их сайн. Стеван Хантерийн хувьд муугүй блокчин боловч Карл түүнд нэг их минут өгч харагдадгүй. Одоо хүссэн хүсээгүй тоглуулах бизээ.
Мело саяхан багаа дүгнэхдээ бид 50 эсвэл 60 ялна гэж найдаж байна гэсэн байналээ. Мөн Кэнион Мартин шинэ улиралын тухай сэтгэгдэлээ хэлэхдээ “60 тоглолт, бид өнгөрсөн жил 50 ялж баруун бүсэд наймд бичигдсэн. Энэ жил 60 ялж ТОП 3т орохыг зорилго болгосон” гэжээ. Денверийнхэн Кэмбиг явуулсандаа санаа зовохгүй байгаа бөгөөд тэд Мартин ба Нэнэд найдаж байгаа нь тодорхой, гэвч Кэнион Мартин өнгөрсөн гурван жилд 117 тоглолт, Нэнэ 165 тоглолт тус тус өнжсөн. Шалтгаан нь гэмтэл. Мөн суперстар Аллен Айверсон өвдөг болон, шагайны гэмтэлтэй байгаа нь багын дотоод дахь гол асуудал болжээ. Юутай ч Карл түүнийг улиралын эхнээр ачаалал өгч тоглуулах бодолгүй байгаа гэнэ.
Миний бодлоор гэмтлээс хол байж хамгаалалтандаа анхаарал хандуулж чадах юм бол ТОП 3 болох боломжтой, гэхдээ юутай ч өнгөрсөн жилийнхээ амжилтыг давтчих болов уу.
loading...




aidaa Denver ch asuudaltai bag shu. Minii huvid Nisdeg J.R-d durtai. goy toglolttoi player.
loading...
Дэнвэр яaж ч мэрийгээд Топ 3-т багтахгvй л болов уу. Кармелo, Аллен 2 багаа чирэхэд ядаж л Жэй Ар Смит, Линас Клэйза, Кэниoн Мaртин 3 маш сайн тоглох хэрэгтэй. Нене бол угаасаа 70-аас дээш тоглолт тоглохгуй байх, тоглосон ч Кэмби шиг эффэктив биш. Магадгvй, худалдаагаар Жамал Тинзлиг авах байх.
Миний таавраар тэд нэг бол 8-аар, нэг бол плэйoффooс мултарч байгаа, хэхэ… Портлэнд бараг илvv тоглочих байх…
loading...
Дэнвэр хамгаалалтаа хэр сурсанаас л болно доо. Ноднингийнх шиг хамгаалах юм бол би ч гэсэн төвд нь ороод бужигнуулна доо хэхэхэхэ.
loading...
Denver nuugets 3-5 nd orno.
Mon NENE bol block baingii hiidgvi ch taslalt alduulah chavar saita
Minii harj baigaagaar hamgaalaltand ilvv ihiig buyu beltegliin 40% zarstuulj baigaa gesen baisan.
Harin ene jil San antoni hasag-dna
Duncan-aas bich Parker Ginobli Oberto 3 aas shalt-gaalna.
Denver bol selgee ene jl sain bolson oo Jones-iig todtolgoond bish harin oor ym-d ashiglana. Niit dovtolgoonii gadanhan bol Melo Ai Jr kleiza nart
sambar door k-mart bird 2 hariotsno Blakman gadnah hamgaalalt bombog taslaltand heregtei hvn.Harin NEne sambar door Juwan Howord bolhoor kg geh zergiig hamgaalna.
loading...
denver ene jil 55 aas deesh ylah estoi baguudiin neg
iverson gemtelgui bol ih zugeer
loading...
Ene jil denver playoff d uldeh ni medeejiin hereg. gehdee hedeer bol. za barag l dooguur garna daa. 4-r garah bolomj bgaach tednii divisiond utah bgaa uchiraas barag l amjihgui bolov uu. ene jil mun l ehnii shatnaas multrah baihdaa. denverchuudee. gehdeee denduu goy bag l daa. Camby g yvuulsan ni ugaasaa zuv bolson ym. harin Najera deer l jaahan duramjhan bna daa.
loading...
Денвер Плэй-офт 3 р гарах магадлал өндөр байх. Дивизиондоо Жазыг дийлэх байх. Энэ жил Мартин Мело 2 оос их зүйл шалтгаална. Айверсон бол чаддагаа л хийнэ. Хөөрхий минь ганц аварга болчоосой. Улирлын турш 55 аас дээш хожил авах байх. Хэрэв тэд Плэйофын эхний давааг л давах юм бол аварга тэднийх. Гол нь Мело сайн хамгаалах хэрэгтэй. Бэлтгэлээ голлон хамгаалалтанд зориулж байгаа гэсэн. Тэр Дантая Жонс баш сайн харагдаж байналээ. Смаш Паркерийн форм хэр байгаа бол. ЛАЛд байсаншигээ байвал уул нь тун сайн. Энэ жилээс Хантерийг түлхүү тоглуулах хэрэгтэй. Ненегийн хувьд нэг их найдахгүй л байна. Гэхдээ уул нь их потенциал сайтай. Даанч бэртэл. За ямар ч байсан би Денверийг л аварга авна гэж бодож байгаа шүү. AI+MELO супер ахан дүүс шүү
loading...
denver goe bag shuu ene jil sain togloh bh gej naidaj bn
loading...
Аяаяа.. уулан ч мангасууд даа…! Эдэнд Нуурынхан л саад болох болов уу…, сайн тоглох л хэрэгтэй…
loading...
Дэнвэрийг эхний 5-д багтахгvй гээд мєрий тавьчий…
loading...