loading...

Зүүн бүсээс энэ жил хамгийн их найдлага тавьж байгаа баг шинэхэн 76чууд юм. Ердөө л 7 жилийн өмнө гайхамшигтай тоглосоор зүүн бүсийн финалд ялалт байгуулж аваргын төлөө Лос Анжлес Лэйкерст 4-1 – ээр хожигдож байсан алдарт од Аллен Айверсон тэргүүтэй 76чууд гуравхан жилийн өмнө Крис Уэббэр, Аллен Айверсон, Кайл Корвер зэрэг бүх мундаг тоглогчидоо хөөж явуулж багаа шинээр босгож байсан. Тэр үед одооных шиг ийм хурдан хугацаанд эргээд сэргэх юм гэж даанч бодож байсангүй.
Андре Миллер, Андре Игоудала нар тэргүүлсээр өнгөрсөн улиралд багаа 7-оор ПОын барааг харуулж Айверсон – Уэббэрийн хослолын бараагүй Детройт Пистонсоос хоёр хожил салгасан залуухан 76чууд энэ зуныг тун одтой өнгөрүүллээ. Тэд Лос Анжлес Клипперсийн нэрийн хуудас явсан суперстар Элтон Брандыг их мөнгөний үнээр урвуулж дөнгөсөн бөгөөд үүнээ дагаад жижиг хөдөлгөөнүүдийг хийсэн юм. Жишээ нь гурвын буудагчтай болох үүднээс Кареем Раш, Донелл Маршолл нарыг авчирч шинэ төв Marreese Speights хичээл заах үүднээс ахмад төв Тео Ратлиффийг эргүүлж авсан бол, нөөц холбогчоор Роял Ивиг авчирсан билээ.
Холбогч – Андре Миллер, Роял Иви, Лиюс Уэйллимс.
Денверийн гол хөдөлгүүр байсан Андре Миллер одоо 76чуудын гол машин нь болсон. Түүний дамжуулах ур чадвар дээр нь оноо авах чадвар нэмэгдсэнээр тэр улам төгс холбогч болсон юм. Энэ жил Элтон Бранд ирсэнээр түүний дамжуулалт үлэмж өсөх нь ойлгомжтой байх. Харин түүнийг амархаар бэнчийн суудлыг зорих үед сэлгээгээр шинэхэн ирсэн Роял Иви гарах болов уу. Тэгэх л зорилготой авчирсан. Роял Иви санаанд нийцэхгүй бол Льюс Уэйллимс орлох бизээ.
Хамгаалагч – Андре Игоудала, Лиюс Уэйллимс, Уэйлли Греен, Кареем Раш.
Ахлах дасгалжуулагч Мо.Чеекс Иггиг хамгаалагчаар тоглуулахаар шийдвэрлэсэн байна. Урьд нь тэрбээр жижиг довтлогчоор гараанд гардаг байсан бөгөөд энэ жилээс хамгаалагчын байрлалд зүтгэхээр боллоо. Энэ байрлалд 76чуудын бүх шиддэг хүмүүс нь байна. Лиюс Уэйллимс хичээвэл шилдэг зургаа дахь тоглогчын төлөө өрсөлдөх боломжтой. Греен, Раш нар боломж гарвал гурваас буудаад байх бизээ.
Жижиг довтлогч – Таддеус Янг, Кареем Раш, Донелл Маршолл.
Өнгөрсөн жилийн рүүкийд Чеекс боломж олгож байгаа бололтой. Түүнийг гарааны таван тоглогчоор нэрлэсэн байналээ. Янг залуу хүүхэд тул энэ боломжыг алдах биш ашиглахыг хичээх нь ойлгомжтой, довтолгоо, хамгаалалтандаа жигд тоглочихдог жаахан орон гаран байж магадгүй юм даа. Кареем Раш юм уу Игги тоглолтын явцад энэ байрлалд тоглох байх. Араас нь өвгөн Маршолл гурваас чулуудаад байвал.
Хүчний довтлогч – Элтон Бранд, Рижжи Иванс, Жасон Смит.
Гэмтлээс эргэж ирээд хэр тоглохоо Элтон Бранд мэддэг хэрэг. Ямартаа ч гэмтэхээсээ өмнөхөн Кевин Гарнэтт, Тим Данкан нар шиг л суперстар байсныг нь хэн хүнгүй л мэднэ. Гэвч гэмтэлд өртсөнөөр нэг хэсэг мартагдсан ч 76чуудад тэрбээр дор хаяж зүүн финалын төлөө шалгарах итгэл найдвартай цуг ирсэн гэдгийг мартаж болохгүй. Тиймээс тэр хичээж тоглох байх. Түүнийг амрах хойгуур нь самбарын мастер Рижжи Иванс талбайд үзэгдэнэ. Оноо авчих чадалаар тун муу гэхэд туйлын муу тул тэрбээр талбайд тэгтлээ их үзэгдэдгүй. Самбараас гайхамшигтай авч чаддаг, өнгөрсөн жил бас муугүй хамгаалагч гэдгээ харуулаад амжсан.
Төв – Самуйл Далембэрт, Тео Ратлифф, Speights, Marrees.
Жилээс жилд сайжирч байгаа Самуйл Далембэрт. Түүний дундын шидэлт болон фрее шидэлтүүд эрс сайжирсанаар багт ашигтай нөхцөлийг авчирсан. Мөн түүний хамгаалах блок хийх чадвар нь эсрэг багын довтлогчдын зүрхийг үхүүлж буй нь ойлгомжтой. Гэвч зарим тохиолдолд хэтэрхий их алдаа гаргаад суух тохиолдол байдаг. Энэ үед шинэ тоглогч Marrees Speights гарах бөгөөд Тео түүнд багшаар ажиллах болов уу. Самуйл Далембэрт мөн өнгөрсөн жилийг эс тооцвол сүүлийн гурван жилд гэмтлээр шаналж байгаа гэдгийг санахад илүүдэхгүй.
Өнгөрсөн жил 76чуудын хамгийн муу зүйл нэг байсан нь гурваас тун муу хийж байлаа, энэ үзүүлэлт нь НБАд одоо байгаа гучин баг дотроо хамгийн сүүлд бичигдэж байсан бөгөөд энийг анзаарсан баг үүн дээр анхаарлаа хандуулж хамгаалагч Кареем Раш, Донелл Маршолл нарыг багтаа элсүүлсэн. Мөн Элтон Бранд өөр дээрээ хоёр хамгаалагч татдаг болчихвол 76чуудын гурвын шидэлт дагаад эрс сайжирах байх.
loading...




76 ch harin ene uliral gaihaltai togloh bh gej itgej bga shu. Андре Миллер, Андре Игоудала + Brand Dalembert nar ch sain bh bhaa.
loading...
Ene jil 76 sain baih ni medeej. gevch ted nart ursuldugchid tun ih bolson. ehnii davaagaa ch yahav ulhun davah baih. gevch bas l hetsuu. 76 yg ch tegj playoff d orood budaa bolgono gedegt sanal niilehgui bna. evgui shuu evgui ain. yachij medne.
loading...
PHILA uneheer zaluuhan bureldehuuntei ene jil sain togloh bhaa ene bagiig demjinee
loading...
Бүрэлдэхүүн бол нилээн давгүй санагдаж байна.. Гол нь Брэнд л сайн тоглох хэрэгтэй, чухал хүн…
loading...