loading...
Английн премьер лиг сүүлийн нэг долоо хоног хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Тоттенхэмийг удирдах болсон Харри Реднаппыг ажлаа хаяад явахад Портсмут шууд л дасгалжуулагчийн эрэлд гарсан билээ. Портсмут ч ухаантай удирдлагатай юм. Тоттенхэмийн туслах байсан Тони Адамсыг зөрүүлэн авчээ. Английн шигшээ багт нэгэн цагт багийн ахлагч хийж байсан 42 настай Тони Адамс Портсмутын дасгалжуулагч Харри Рэднапп Тоттенхэмийг удирдах болсноос яг 7 хоногийн дотор түүний хуучин ажлыг хүлээн авлаа. Энэ бол Хуандэ Рамосоос үүссэн асуудал гэдгийг бид мэднэ ээ. Тэр Английн премьер лигийн топ багийг энэ улирал хамгийн муу удирдаж хүснэгтийн сүүлийн байранд эрх жилээс доод лиг рүү унах хүртэл аюулд оруулсан билээ.
Адамс 36 насандаа буюу 6 –н жилийн өмнө Английн премьер лигийн Аварга Арсенал клубэд хүчин зүтгэж байсан юм. 2002 онд тэрээр Арсеналыг 35 тоглолтонд ганц ч ялагдал амсуулалгүй хамгаалалтын ноён нурууг авч явж байсан. Харин Английн 2 –р лигийн Вайкомп Уондерерз клубыг зодог тайлснаасаа хойш 2 жил дасгалжуулсан бөгөөд 2004 оноос хойш Голландын Фейеннорд багийн дасгалжуулагчийн дадлагажигч хийж явжээ. Мөн 2006 онд өрсөлдөгч багийнхаа туслах дасгалжуулагч хийж тухайн жилдээ FA cup-ын финалд үлдэж байсан билээ. Харин түүний хувьд Английн шигшээд 2000 он хүртэл тоглож 66 –н тоглолт хийсэн нь эргээд дасгалжуулагчийн албан тушаалд сонгогдох хамгийн том завшаан болсон юм. Түүний хамгийн эхний ажил өнөө орой Хотон шувуунуудын эсрэг сайн тоглох үүрэг юм. Мөн үүгээр ч зогсохгүй түүний хуучин баг Арсеналын эсрэг Реднаппын удирдсан Тоттенхэм тоглох гэж байна. Арсеналын менежер Арсен Венгер 1996 онд Тони Адамсд багаа ахлахыг үүрэг болгосон нь талаар болосонгүй 1998, 2002 онд Премьер лиг болон ФА капын аварга нэгэн зэрэг хүртэж байсан итгэлд тоглогч нь байсан билээ.
loading...




Adams hezee Tottenham-iin dasgaljuulagch baisan yum be. Jaahan tarhia ajilluulj baij yumaa bich l dee, C1-giinhen!!!! Tegeed naad ug usgiin aldaagaa hyanahad yadag yum be? Negdugeer angiin huuhdees dor bichih yum aa. Setguulch yum uu sain duriin uran buteelchid yum uu
loading...