Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, Үндэсний бөх » Цол дагаж бяр нэмэгдэнэ

GD Star Rating
loading...

Нийслэлийн 369 жилийн ойд зориулсан хүчитбөхийн барилдаан өнөөдөр Монгол бөхийн өргөөнд боллоо. Энэ барилдаанд Монгол Улсын арслан Х. Мөнхбаатар, Д. Ганхуяг, Монгол Улсын гарьд И. Доржсамбуу тэргүүтэй 128 бөх зодоглов. Барилдааны шөвгийн 8-д:

- У.арслан Х. Мөнхбаатар У.харцага Х. Пүрэвжавыг

- У.арслан Д. Ганхуяг У.заан М. Баяржавхланг

- У.гарьд И.Доржсамбуу У.заан Б. Ганбатыг амлан тус тус давж,

- У. заан Соронзонболд, У. харцага Ө. Даваабаатар нар тунан барилдаж, шинэ заан давж, их шөвөгт үлдсэн юм.

Шөвгийн 4-т энэ жилийн улсын наадмын 6-ын давааны барилдаанууд давтагдаж, Мөнхбаатар арслан Соронзонболд заанд, Доржсамбуу гарьд Ганхуяг арсланд дахин өвдөг шороодлоо.

Нийслэлийн өдрийн үзүүр түрүүний барилдаан ч гэсэн наадмын барилдаантай төстэй болж, шинэ арслан  Д. Ганхуяг шинэ заан Соронзонболдод барьц сонгуулсан байсан хэдий ч хариу мэх хийн даван түрүүллээ.

11 сарын 1-нд Монгол бөхийн өргөөнд “Моннис” группын 10 жилийн ойд зориулсан “Ниссан Патрол” жип машины шагналтай томоохон барилдаан болно.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: