loading...

Cleveland Cavaliers 85 – 90 Boston Celtics
Пол Пирс 27 оноо, 4 дамжуулалт, 3 самбар.
Ражон Рондо 14 оноо, 5 самбар, 6 дамжуулалт, 3 булаалт.
Леброн Жэймс 22 оноо, 7 самбар, 6 дамжуулалт.
2008-2009 оны NBA – гын улирал уламжлалт ёсоор өнгөрсөн жилийн аваргууд болох Бостон Селтикс багт аваргын бөгжийг нь өгснөөр эхэллээ.17 дахь аваргын цомоо талбайн төвд байрлуулж, багын арын албаны хүмүүсээр эхэлж багын ахлагч Пол Пирс – ээр дууссан аваргын бөгжийг олгосоноор энэхүү ёслол дуусчээ.
Талбай дээрээ бөгжөө гардсан аваргуудын эсрэг Хаан Жэймс тэргүүтэй Морин Цэргүүд зогсож байлаа. Энэ хоёр баг өнгөрсөн жилийн ПОын хоёрдугаар шатанд таарч “Их гурвалууд” 4:3 ын харьцаагаар ялж аварга болох замаа засаж байв.
Хаан Жэймсийн цэргүүд тоглолтыг урамтай эхэлж эхний үе болон хоёрдугаар үед ялалт байгуулж 50-43 – аар хожиж байв. Гэвч аваргууд барьц алдсангүй. Гуравдугаар үеийн дундад оноогоо нөхөж улмаар гүйцэж чадсанаар дахиж Морьтонгуудад оноогоор илүү гарах боломж олгосонгүй. Багын ахлагч Пол Пирс үнэхээр сайн байсныг зориуд тэмдэглэе. Харин Хаан Жэймс эхний тоглолтонд төдийлөн сайн байсангүй.
Тоглолт ширүүн өрсөлдөөнтөй цааш үргэлжилж Бостончууд 6 онооны илүүтэй гарчихсан байх үед шинэхэн Морин цэрэг Мо.Уэйллимс 3 оноо багтаа авчирч чадсан ч удалгүй Леброн Жэймсын оролт оновчгүй болж багаа алсанаар тоглолт ерөнхийдөө шийдэгдсэн юм.

Milwaukee Bucks 95 - 108 Chicago Bulls
Деррик Ройс – 11 оноо, 9 дамжуулалт.
Тайрус Томас – 15 оноо, 10 самбар.
Майкл Редд – 30 оноо.
Драфтын тэргүүн Деррик Ройс энэ улиралын анхныхаа тоглолтыг хийлээ. Жигд бүрэлдхүүнтэй Чикагогын Бухнууд талбай дээрээ Эр Бугнуудыг хүлээн авч тоглов. Эр Бугнуудын хувьд Торнуудаас шинэхэн ирсэн довтлогч Ричард Жэффэрсон шинэ багтайгаа анхныхаа тоглолтыг хийлээ.
Тоглолт энэ тэнцүү эхэлсэн боловч тоглолтын төгсгөлийн үед Бухнууд найдвартай хамгаалж чадсанаар энэ улиралын анхны хожилоо авчээ. Бухнууд энэ тоглолтонд багаараа 50% тай довтолсон нь ялах үндэс нь болжээ. Тайрус Томас энэ улиралын анхны 10+10 хийсэн тоглогч болжээ.
Сонирхуулахад Эр Бугнуудын шинэ дасгалжуулагч Скотт Скайлс хуучин Чикаго Буллсыг дасгалжуулж байсан билээ.
loading...




go Boston!
loading...
Ehel sonirholtoi boljee
loading...
CLE maani avarga-uudtai talbai deer n hangalttai toglosoon kk. CLE-ge l demjij bna le.
loading...
BOSTON hojih estoi bsan uurgee sain bieluuljee pierce sain sain
loading...
Argagvi hojih estoi baisan shvv dee
Boston guu-diin setgel ih hodolson baihaa
Hooe shine toglogch yagaad bogj avch baigaa ym be ?
loading...
Ongorson jiliin final-iin MVP xen avsiin be? Ter uer songuuli ntr geed uzej chadagui .
loading...
nba ehelsen goe bn shuu boston chicagi sain togloson shuu
loading...