loading...
Италийн Сери а -н есдүгээр тойргийн тоглолтууд явагдлаа.
Болонья – Ювентус 1 : 2 (Ди Вайо) ,(Недвед – 2)
‘Чехийн пуужин’ харих болоогүй гэдгээ баталж дубль хийлээ Түүний фифа.ком -д ярилцлагийг би өмнө хүргэсэн. Хэдийгэр ялсан ч Раньери хямрал хараахан дуусаагүй байна гэжээ. Хуучин ноёдын бүрэлдэхүүний хувьд Кнезевич ,Молинаро Тиаго зэрэг ‘банз халаагчид’ гарч байгаагаас бэртэл гэмтлийн асуудал тэдэнд хэр их байгааг харж болно. Эсрэг талд ялагдсан Россблүчүүд дөнгөж 6 оноотой сүүлээсээ w3 -т жагсаж байна. Энэ байрнаасаа хурдан урагшлахгүй бол Даньел Арригони -ч асуудалд орж мэдэх юм.
Juventus : Менннгер ,Меллбэрг ,Кнезевич ,Чиеллини ,Молинаро ,марчионини ,Сиссоко (60′ Алькин Экдал) ,Тиаго 84′ Камаронези) ,Недвед ,Якуйнат ,Амаури (69′ Жиовинко)
Фиорентина – Интер 0 – 0
.Хөлбөмбөгийн хамгийн уйтгартай үр дүнгээр өндөрлөсөн уг тоглолтын шилдэгээр эзэн багийн Паскуал шалгарсан ба харин хангалтгүй байсан хүнээр Киву -г нэрлэж. Үүнээс гадна Муту – Жила гэсэн гол 2 довтлогчгүй өрсөлдөгчөө ялж чадаагүйдээ Бенеамата -н фенүүд дурамжхан байгаа аж. Гэсэн ч Моуриньо үүнд санаа зовохгүй байгаа ба тоглогчдоо зэмлэхийг урьтал болгохгүй гэжээ. Мөн Скудетто хүртэж чадна гэж найдаж байгаагаа ч нуусангүй.
Сүүлийн үед ‘онцгой нэгэн’ нилээд бухимдангуй байгаа бөгөөд Адриано тэр хоёрын харьцаа тун ширүүсэж ,бүр 1 сард явуулах нь гэсэн яриа ч дэгдээд байгаа.
Inter : Хулиа Цезар ,Майкон ,Кордоба ,Бурдиссо ,Максвелл ,Занетти ,Станкович (62′ Виера) ,Киву ,Обинна (62′ Креспо) ,Ибрахимович ,манчини
Милан – Сиена 2 : 1 (Инзаги,Кака) ,(Вергассола)
Супер Пиппо өөрийн үндсэн тоглолтоо үзүүллээ. Дээрээс нь Кака -н гоолын цуврал үргэлжилж байна. Бэртэл гэмтэлтэй тоглогчид нь бага багаар формнондоо орж байгаа учир Россонери -н тоглолт ч тогтворжиж байгаа ба 19 оноотой болж дербийнхээ урд гишгэлээ. Ирэх ням гарагт тэд тун сайн формтой яваа Наполи-н залуустай тулна. Ялсан нь нэгнийхээ дээр гарах чухал тоглолт учир гал гарах нь тодорхой. харин ялагдсан Сиена 9 оноотойгоор 13 -т жагсаж байна.
Milan : Аббиати ,Антонини ,Бонера ,Фавали ,Замбротта ,Гаттусо ,Емерсон (71′ Амбросини) ,Сийдорф ,Кака ,Пато ,Инзаги (77′ Шева)
Рома – Сампдориа (хойшлогдсон)
Тоглолт эхлээд 20 гаран минут өнгөрсөний дараа талбайн шүүгч Паоло Таглиавенто тоглолтыг зогсоосоор шийджээ. Маш ширүүн ,усан бороо талбайг тэр чигээр нь усанд автуулсан учир тамирчдын аюулгүйн үүднээс шүүгч энэ шийдвэрийг гаргасан байна. Нөхөн тоглолт хэзээ явагдах одоогоор тодорхойгүй байгаа ба Рома ирэх тойрогтоо Хуучин ноёдын талбайд зочилж ,3 онооны төлөө өрсөлдөнө.
Катанья – Удинезе 0 : 2 (Санчез ,Куаглиариела)
Шар карт ‘бөөндсөн’ уг тоглолтын эцэст Бианконери -чууд ээлжит 3 оноогоо халаасалж Калчио -г тэргүүлсэн хэвээр үлдэв. Хэдийгээр Удинезе муу баг биш ч ,улирлын өмнө тэднийг ийм амжилт үзүүлнэ гэдэгт олон хүн эргэлзэж байсан. Гэхдээ улирал талдаа ч ороогүй байгаа болохоор дүгнэлт хийх арай л эрт байна. Цаг хугацаа л хэн нь хэн бэ гэдгийг харуулах нь тодорхой.
‘Эль Нико маравила’ буюу гайхамшигт жаал Санчез уг тоглолтонд өөрийгөө хангалттай харуулсан ба цаашид ингэж тогловол багийнхаа лидер болох зам нь гэрэлтэж байна.
Наполи – Режжина 3 : 0 (Денис – 3)
Эхнээсээ талбайн эздэд дээрэлхүүлсэн Режжина оноо ч үгүй Наполид ниргүүлэв. Хет-трикийн эзэн Аргентин эр Денисийг зун Индепендиетегээс ирснийг та бүхэн мэдэх байх. Эрч хүчтэй, хурдтай ,хүчирхэг залуусынхаа хүчинд грандуудын урд гарч чадсан тэднийг Россонери хүлээж байгаа. Эндээс л тэний жинхэнэ хүч харагдах байх.
Киево – Лацио 1 : 2 (Пеллисиер) ,(Пандев ,Монтавани)
Зарате ,Пандевийн хослол ‘лайтай’ байна. Хэдий гоол оруулаагүй ч Зарате ,Киево -н хаалгачийг сандаргаж байлаа. Бусад багууд шиг бэртэл гэмтлийн сүүдэр дайрчихгүй бол Бүргэдүүд нэг юм дуулгана гэдэгт олон хүн итгэж байгаа. одоогоор тэд 16 оноотой шилдэгүүдийн араас нэхэж явна.
Женоа – Каглиари 2 : 1 (Папастатопоулес ,Мотта) ,(Бианко)
Сүүлийн үед Папастатопоулес хэмээх энэ хэл хугалчихмаар нэртэй залуу маш сайн байгааг бид харж байна. Тэрээр энэ зун АЕК -с Италид ирсэн бөгөөд 20 настай залуу . Мөн шигшээ багтаа ч дуудагдаж буй ирээдүйтэй довтлогч ажээ. Одоогоор l vecchio balordo 16 оноотой Лациогийн хойноос нэхэж байна.
Лецци – Палермо 1 : 1 (Качио) ,(Кавани)
Каванигийн сүүлийн мөчид хийсэн гоол Палермод оноо авчирлаа. Талбайн эздийн хувьд шударга ус гэж хэлж болох тоглолт өрнөсөн бөгөөд бүх талаараа илүүрхчихээд хожиж чадаагүйдээ урам хугарсан нь тодорхой.
Торино – Аталанта 2 : 1 (Аморосу, Стеллоне) ,(Фрочарри)
Тоглолтын 3 гоол тун ойрхон буюу 61 ,63 ,66 дахь минутуудад орсон байна.
Росина багийн алхагч гэхэд тун хайхрамжгүй байсан бөгөөд тэдний баг 8 оноотой 14 -т жагсаж байна.
Т/т – тоглосон тоглолт , Я – ялалт , Т- тэнцээ , Ял - ялагдал , О.Г - оруулсан гоол ,А.Г - алдсан гоол – О.Г - оруулсан гоол , Г.З - гоолын зөрүү
байр![]() |
баг![]() |
Т/т![]() |
Я![]() |
Т![]() |
Ял![]() |
О.Г![]() |
А.Г![]() |
Г.З![]() |
оноо![]() |
Шалгарах тэмцээн |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| 1 | Удинезе |
9 | 6 | 2 | 1 | 17 | 6 | +11 | 20 | Аваргуудын лиг ( хэсгийн шат) |
| 2 | Наполи |
9 | 6 | 2 | 1 | 14 | 7 | +7 | 20 | |
| 3 | Милан |
9 | 6 | 1 | 2 | 14 | 7 | +7 | 19 | |
| 4 | Интер | 9 | 5 | 3 | 1 | 13 | 5 | +8 | 18 | Аваргуудын лиг (урьдчилсан шат) |
| 5 | Фиорентина |
9 | 5 | 2 | 2 | 12 | 7 | +5 | 17 | УЕФА -н цом (урьдчилсан шат) |
| 6 | Лацио |
9 | 5 | 1 | 3 | 17 | 12 | +5 | 16 | УЕФА -н цом (урьдчилсан шат) |
Мэргэн буучид :
Алберто Жилардино (Фиорентина) – 7 гоол
Мауро Зарате (Лацио)- 6 гоол
———————————–
Амаури (Ювентус) – 5 гоол
Герман Денис (Наполи) – 5 гоол
Златан Ибрахимович (Интер) – 5 гоол
Фабрицио Микколи (Палермо) – 5 гоол
Диего Милито (Женоа) – 5 гоол
Горан Пандев (Лацио) – 5 гоол
loading...





Тоглолт эхлээд 20 гаран минут өнгөрсөний дараа талбайн шүүгч Паоло Таглиавенто тоглолтыг зогсоосоор шийджээ.
Ug ni togloltiig yzehed 5 minut bolood l shyygch togloltiig zogsooson sh dee!!!!!!!!!!!!!!!
loading...
yo goy goy go milan go
loading...