loading...
Ням гарагт Бразилийн Интерлагос Авто тойруулгад Формула нэгийн дэлхийн аваргын хамгийн сүүлийн гараа болох гэж байна. Хэрвээ энэ гараанд Макларен багийн Луис Хэмилтон оноогоо хамгаалж чадвал Ф1-ийн хамгийн залуу дэлхийн аварга болно. 1985 оны 1 сарын 7-нд хорвоод мэндэлсэн Луис Хэмилтон Бразилийн замд азгүйтэхгүй бол тэрээр анх удаагаа мөн дэлхийн хамгийн залуу дэлхийн аварга болох юм. Өнгөрсөн улиралд Луис Хэмилтон дэлхийн аваргыг оноогоор тэргүүлж байсан ч сүүлийн 3 гараанд юу болж өнгөрснийг та бүхэн тодхон санаж байгаа байх аа. Энэ жил Их Британийн залуухан нисгэгч өөрт олдсон дахин нэг боломжоо 100 хувь ашиглаж чадвал тэрээр дэлхийн аварга болно. Макларен багийн хувьд Формула нэгийн дэлхийн аваргыг 1996 онд Дэмон Хилл авч байсан бол 3 жилийн дараа Мика Хаккинен дэлхийн аварга болж байлаа. Гэтэл энэ гайхалтай ялалт бүтэн 9 жил тасалдаад байна. Энэ гутамшигтай амжилтыг Луис Хэмилтон зогсоох багийнхаа нэр хүндийг өсгөх, өөрийн нэр алдраа түүхэн үлдээх сайхан боломж түүнд нээгдээд байгаа юм. Дэлхийн аваргын цом ойрхон байгаа ч Луис Хэмилтон хүндхэн долоо хоногийг туулж байж энэ эрхэм цолыг авах болно. Түүнд садаа болох олон хүчин зүйл байна. Сүүлийн 3 гараа гайхалтай уралдаан үзүүлж байгаа Рено багийн Фернандо Алонзо Феррари багийн Фелипе Массаг дэлхийн аварга болход туслана гэж байгаа бол Феррари багийнхан мэдээж хэрэг Макларен багийг хааж зогсохыг хичээх болно. Тиймээс Хэмилтон асар олон бэрхшээлийг даван туулж байж дэлхийн аварга болох юм. Гэхдээ хүнд замыг туулж нэр алдраа олж авбал амттай байх болно гэдгийг Луис Хэмилтон ярьж байна. Формула нэгийн түүхэнд хамгийн залуудаа дэлхийн аварга болсон нисгэгч бол Фернандо Алонзо юм. Тэрээр 2005 онд Рено багт уралдаж дэлхийн аварга болохдоо 24 нас 1 сар 27 өдөртэй байсан байна. Формула нэгийн 21-р зууны хамгийн шилдэг гараа бямба ням гарагуудад болох гэж байна. Энэ гарааг С1 ТВ та бүхэндээ шууд дамжуулан үзүүлэх болно.
loading...




Go Go Hamilton….
loading...
Hamilton chadna aa.Alonso odoo yuv dee za ter alonso tusalsan tuslaagui avarga bolno oo.
loading...