Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг » 8 гоолтой хойд Лондоны дерби

GD Star Rating
loading...

Английн Премьер лигийн 10-р тойргийн тоглолтууд өнгөрсөн шөнө явагдлаа. Энэ тойргийн гол тоглолт нь хойд Лондоны дерби буюу Арсенал-Тоттенхэмийн хооронд болсон юм.

Тоглолт маш сонирхолтой болсон. 68 дахь минутанд Робин ван Перси Арсеналын төлөө 50 дахь гоолоо хийснээр 89 дэх минут хүртэл талбайн эзэд 4:2-оор хожиж байлаа. Тоглолтын үндсэн цаг дуусахаас ганц минутын өмнө Жермайн Женас гоолын зөрүүг 1 болгосны дараа Тоттенхэм үргэлжлүүлэн довтолсоор л байлаа. Улмаар шүүгчийн мэдлийн цаг бараг дуусч байхад Лука Модричийн цохилт хөндлөвч онон, түүнийг нь Леннон нэмснээр гайхалтай тоглолтын эцсийн цэгийг тавьсан юм. Арсенал 2 гоолын давуу байдлаа ийн 4 минутын дотор алдаж, 2 оноогоо салхинд хийсгэлээ.

Ливерпульд талбай дээрээ хожигдсоны дараа Челси энэ улирлын гол нээлт Халл Ситиг талбайд нь уншлаа. Энэ тоглолтонд хийсэн Фрэнк Лампардын гоолыг дасгалжуулагч Сколари “Гайхамшигтай гоол байлаа. Ийм гоолыг зөвхөн Лампард л хийж чадна. Миний амьдралдаа харсан хамгийн шилдэг гоолуудын нэг яах аргагүй мөн” гэсэн байна. Энэ гоол Лампардын лигтээ хийж байгаа 99 дэх гоол нь болжээ.

Тони Адамс хэмээх шинэ дасгалжуулагчтай болсон Портсмут түүний удирдлаган доорх анхны тоглолтоо Ливерпультэй хийж, Стивен Жеррардын пенальтиг алдсанаар 0:1-ээр хожигдлоо. Папа Диоп 16-ын талбайдаа гар хүрсний улмаас торгуулийн цохилтоор Портсмут торгуулсан юм. Ийнхүү Ливерпуль Премьер лигийн тэргүүлсэн хэвээр үлдэж байна.

Манчестер Юнайтед “Олд Траффорд”-доо Жанфранко Золагийн Вест Хэмийг 2:0-ээр хожлоо. Энэ 7 хоногийн эхэнд FIFPro-ийн оны шилдэг тоглогчоор нэрлэгдээд байсан Криштиану Роналду дубль хийв. 2 дахь гоолынх нь дамжуулалтыг Димитар Бербатов өгсөн бөгөөд энэ дамжуулалтынх нь төлөө Алекс Фергюсон шинэ довтлогчоо магтаалын үгээр булсан байна.

Одоогоор Премьер лигийг Ливерпуль бүтэн 3 оноогоор тэргүүлж, Челси удаалж байна. Өнгөрсөн улирлын авара Манчестер Юнайтед 1 тоглолт дутуу 6- байранд байгаа бол “тоон дотор үсэг цохиж явах чинь юу билээ” гэдэг шиг Халл Сити лидерүүдийн эгнээнд багтаж, бүр “МЮ”-ийн дээр заларч байна.

Премьер лигийн 10-р тойргийн тоглолтууд:

Ливерпуль – Портсмут  1:0

Гоол: Жеррард, 76-пен

Арсенал – Тоттенхэм  4:4

Гоол: Сильвестр, 37, Галлас, 46, Адебайор, 64, ван Перси, 68 – Бентли, 13, Бент, 67, Дженас, 89, Леннон, 90
Арсенал: Альмуния, Санья, Галлас, Клиши, Сильвестр, Фабрегас, Денилсон, Адебайор, ван Перси (Диаби, 81), Уолкотт (Эбуэ, 75), Насри (Сонг, 88)
Тоттенхэм: Гомес, Вудгейт, Ассу-Экотто, Хаттон (Гантер, 79), Чорлука, Бэйл (Леннон, 55), Дженас, Модрич, Хаддлстоун, Бентли, Павлюченко (Бент, 65)

Манчестер Юнайтед – Вест Хэм  2:0

Гоол: Роналду, 14, 30
Манчестер Юнайтед: Кущак, Видич, Фердинанд, Эвра, Рафаэль (Невилл, 81), Андерсон, Флетчер (Каррик, 69), Нани (Руни, 70), Роналду, Тевес, Бербатов
Вест Хэм: Грин, Упсон, Коллинс, Илунга, Бехрами (Боа Морте, 45), Бовьер (Сирс, 69), Муллинс, Этерингтон (Коллисон, 45), Фаубер, Беллами, Ди Микеле

Болтон – Эвертон 0:1

Гоол: Феллаини, 90

Миддлсбро – Манчестер Сити 2:0

Гоол: Алвес, 53-пен, О’Нил, 90

Халл Сити – Челси 0:3

Гоол: Лэмпард, 3, Анелька, 50, Малуда, 75

Сток Сити – Сандерленд 1:0

Гоол: Фуллер, 73

Астон Вилла – Блэкберн 3:2

Гоол: Л.Янг, 45, Бэрри, 65, Агбонлахор, 87 – Уорнок, 30, Эмертон, 90
Астон Вилла: Фридель, Лаурсен, Куеллар, Шори, Л.Янг, Петров (Карью, 45), Бэрри, Рео-Кокер (Сидуэлл, 83), Э.Янг, Агбонлахор (Хэйрвуд, 90), Милнер
Блэкберн: Робинсон, Нельсен, Самба, Ойер, Симпсон, Уорнок, Эндрюс, Педерсен, Эмертон, Маккарти, Виллануева
Фулхэм – Уиган 2:0

Гоол: Джонсон, 11, 60

Ньюкасл – Вест Бромвич Альбион  2:1

Гоол: Бартон, 10-пен; Мартинс, 42 – Миллер, 65

ПЛ-ийн явц. 10 тойргийн дараах байдлаар:

1. Ливерпуль – 26 оноо

2. Челси – 23 оноо

3. Арсенал – 20 оноо

4. Астон Вилла – 20 оноо

5. Халл Сити – 20 оноо

6. Ман.Юнайтед – 18 оноо

. . . 18. Уиган – 8 оноо

19. Болтон – 8 оноо

20. Тоттенхэм – 6 оноо

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

4 Сэтгэгдэл

  1. C.Ronaldo says:

    Ronaldo bi chamd hairtai chi uneheer aguu toglogch shu. Yun messi yun kaka orchlon ertuntsiin hamgiin agu toglogch shu,

    GD Star Rating
    loading...
  2. Ёоё энэ нэг гомо залуу байнаа байнга л Роналду Роналду гээд л байхын. Цаадах чинь бас угаасаа гомошдээ.

    GD Star Rating
    loading...
  3. C.Ronaldo says:

    hutsaarai ronaldo bol agu terend gallardo nerreira gj huuhen bdgiin shd chi harin jinhen gomo bnda. ronaldo bol aguu

    GD Star Rating
    loading...
  4. C.Ronaldo says:

    Ronaldo dahiad double hiileedee. Uneheer aguu yumaa

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: