loading...

Toronto Raptors 95 – 84 Philadelphia 76ers
Шинэхэн суперстаруудаар хүчээ зузаатгасан Зүүн бүсийн дундаж хоёр багийн тоглолт болж өнгөрлөө. Торонтогийн залуу од Крис Бош 27 оноо, 11 самбар хийж багтаа нэг ялалт авчрахад том гавьяа байгуулжээ. Мөн шинэ цэрэг Жермэйн О Нил 17 оноо, 8 самбар, Жэйсон Капоно 15 оноо гэх мэтээр багаа тэргүүлсэн бол эсрэг багаас Луйс Уэйллимс 16 оноо, Андре Игоудала 15 оноо 6 дамжуулалт, Элтон Бранд 14 оноо, 13 самбар тус тус хийцгээжээ.
76чууд тоглолтын турш их муу хувьтай довтлож байсан бөгөөд тэд 34% тай довтлож 44% тай хамгаалж байлаа.
Atlanta Hawks 99 – 85 Orlando Magic
Жил бүрийн эхлэлээ тун муу хийдэг байсан Атланта Хаукс шинэ улиралын анхны ялалтаа муугүй хүчирхэг Орлондагаар авлаа. Жо Жонсон, Жош Смит нарын лидерүүдийнхээ ачаар хүчтэй өрсөлдөгчөө талбайд нь төвөггүй буулгаж авна лээ. Тэдний эсрэг үлэмж биет Дуэйт Ховард 22 оноо, 15 самбар, 5 блок шот, 5 булаалт гэсэн сүржин статс үзүүлээд ч хожиж чадсангүй. Атлантачуудын амин зүрх нь болсон Жо Жонсон 25 оноо багтаа авчирч, Жош Смит 17 оноо, 10 самбар, 4 булаалт, 5 блок шот хийсэн байна.
Тоглолт таамаглаж байсанчлан сонирхолтой болсонгүй ээ. Эхний үеээс эхэлээд шуургана довтолгооноор оноогоор тасарсан Атлантачууд оноогоо хамгаалсаар эхний хожилоо авчрав.
New Jersey Nets 95 – 85 Washington Wizards
Нийслэл хотын баг болох Вашингтоны Илбчид талбай дээрээ Винс Картер тэргүүтэй Торнуудыг хүлээн авч тоглоод хожигдов. Гилберт Аренэсийг орлож талбайд Антонио Данелс гарсан бөгөөд мөн бүтэн жил тоглоогүй, зүрхний мэс заслаас сагсны талбайдаа эргэн ирсэн Этан Томас энэ улиралын анхны тоглолтонд гарааны төвийн тоглогчоор тогложээ. Тэрбээр талбайд гарч ирээд 5 удаа айлын самбараас бөмбөг авч нийт 10 оноо, 8 самбар хийжээ. Энэ тэнцүү тоглож харагдсан тоглолтын төгсгөлд Торнууд сүүлийн мөчид тоглолтын санаачлагыг гартаа авснаар анхны хожилоо авч чаджээ.
New York Knicks 120 – 115 Miami Heat
Майк Д Энтонигын хурдан довтолгооны үнэр Нью Ёоркоос үнэртэж эхэллээ. Нийт 6 тоглогч нь 10 аас дээш оноо авсан байна. Хэдийгээр тоглолтын турш тэргүүлж явсан ч сүүлийн үед Миами 40 оноо авч оноогоо гүйцчих дөхөв. Энэ жил Нью Ёорк тун муу хамгаалж байгаа билээ. Энэ нь магадгүй Майк Д Энтонитой холбоотой байх. Сонирхуулахад Стефон Мэрбэрри талбайд гараагүй байна.
Milwuakee Bucks 98 – Oklahoma City Thunder 87
Хуучны Сиэттл Суперсоникс баг шинэ нэрийн дор, шинэ хотод анхныхаа тоглолтыг хийлээ. Тэдний өрсөлдөгчид нь өчигдөр эхнийхээ тоглолтыг хийсэн Буганууд. Буганууд тоглолтын эхнээс л оноогоор илүү гарч тэргүүлж эхэлсэн. Сүүлийн үед Аянганууд барих гэж их хичээсэн боловч гүйцэж чадсангүй. Өчигдөр тун тааруу тоглосон, гараанд гарах эсэх нь эргэлзээтэй байгаа Чарли Вилланева энэ тоглолтонд 20 оноо, 12 самбараас бөмбөг авснаар багаа хожилд хүргэжээ. Түүнчлэн Ричард Жефферсон, Майкл Редд нар 20 оноо авч багаа тэргүүлцгээлээ. Харин Оклахомагаас нөөцөөр гарч тоглосон Крис Уилкокс багийнхаа хамгийн шилдэг тоглолтыг үзүүлж 15 оноо, 7 самбараас бөмбөг авсан байна. Оклахомагийн дасгалжуулагч Карлесимо “Эхний өдрийн хөөр баяр биднийг гараагаа муу эхлэхэд хүргэлээ” гэж хэлсэн байна.
loading...




Goyo medee bn . Amjilt Sportnews-iinxaaan
loading...
Onoodor A.Iverson 23000 onoogoo 3-r ue-iin 5:05- zuun taliin 22 foot -ees shidej avlaa. odoo 23006 onootoi bolsnoor leagiin shildeg 20-d yvj baina.
Tuunii omno Elgin Baylor 23149 onootoi 19 d bichigdej baigaa bogood tun udakhgui 6 togloltiin daraa A.Iverson tuuniig davj garna.
Amjilt kusei
loading...
bosh j.o’neal goe shuu bas carter ted today sain togloson shuu
loading...