loading...
Шинэ дасгалжуулагч Терри Портерийн удирдлаган дор Финиксчүүд бардаггүй өрсөлдөгч Сан Антионог талбайд нь буулгаж авлаа.
Спэрсээс Данкан болон Паркер нар адилхан 32 оноо авсан ч Жинобили тэдэнд үгүйлэгдэж байгаа нь илт. Хожлын дараа Портер “Эхний алхам сайхан байлаа. Ялангуяа зочилж тоглоод хожсон болохоор” гэжээ.
Лос Анжелес Лейкерсийн энэ улирлын гараа гайхалтай эхэлж байна. Өчигдөр Портлэндийг хялбархан хожсон тэд энэ удаа хотынхоо нөгөө багийг мөн илт давуу буулгаж авлаа. Энэ тоглолтонд Лейкерсийн ростерд идэвхтэй байсан бүх тоглогчид оноо авчээ.
Атланта-Орландогийн тоглолт Жош Смит болон Дуайт Ховард нар фантазигийн эзэддээ сайхан үр дүн авчирлаа. Жош 17 оноо, 10 самбар, 4 дамжуулалт таслалт, 5 блок шот хийсэн бол Ховард 22 оноо, 15 самбар, 5 дамжуулалт таслалт, 5 блок шот хийжээ.
Нью-Йорк мөн шинэ дасгалжуулагчийнхаа анхны албан ёсны тоглолтонд ялалт байгуулж чадлаа. Майк Д`Антони Никсийн довтолгоог шал өөр болгожээ. Улирлын өмнөх хяналтын тоглолтонд Никс дунджаар 106.9 оноо авч байсан бол улирлын нээлтийн тоглолтонд 120 оноо авлаа.
Өвдөгний гэмтлийн улмаас өнгөрсөн улирлыг бүтэн өнжсөн Грег Оден өчигдөр улирлын эхний тоглолтондоо хөлөндөө гэмтэл авсан. Өнөөдөр Портлэндийн эмч нар түүнийг 2-4 долоо хоног тоглох боломжгүй гэж мэдэгдлээ.
Майкл Курри Детройтыг удирдсан анхны тоглолтондоо ялалт байгууллаа. Энэ тоглолтонд Пистонсын шилдэг дөрвөл болох Биллапс, Хэмилтон, Принц, Уоллес нар 294 дэх удаагаа гарааны бүрэлдэхүүнд хамтдаа гарчээ. 1991 оноос хойш тэднээс олон хамтдаа гараанд гарсан дөрвөл бол Индианагийн Режи Миллер, Марк Жексон, Дэйл Дэвис, Рик Смитс нар юм. Тэд 320 удаа цуг гараанд гарчээ.
Денвер Ютагийн тоглолтонд Кармело Энтони оролцсонгүй. Тэрээр эхний 2 тоглолтыг өнжих торгуултай байгаа. Мөн Жерри Слоан Кириленког нөөц тоглогчоор ашиглажээ. Жазз ялснаар улирлын нээлтийн тоглолтонд 6 дахь жилдээ дараалан ялж байна.
Харин Мемфис Хьюстонд хожигдсоноор 2001 онд Гризлис Мемфист нүүж очсоноос хойш улирлын эхний тоглолтонд бүгдэд нь хожигдлоо. Харин Хьюстон сүүлийн 15 улирлын 13-т нь талбай дээрээ гараагаа хожлоор эхэлж байна.
Нью-Орлеанс улирлын өмнөх хяналтын тоглолтонд 7-0 амжилт үзүүлсэн нь сүүлийн 6 жилд нэг ч ялагдаагүй анхны баг болжээ. Мөн Голден Стэйтийн дасгалжуулагч Дон Нельсон НБА-ын 30 дахь улирлаа эхэлж байна.
Өнөөдөр хамгийн олон оноо авсан тоглогчид:
1. Денни Гранжер – 33 оноо
2. Тим Данкан, Тони Паркер – 32 оноо
Хамгийн олон самбараас бөмбөг авалт:
1. Самуель Далемберт – 17
2. Тайсон Чандлер – 16
3. Дуайт Ховард – 15, Трой Мэрфи- 15, Д. Артур – 15
Хамгийн олон оновчтой дамжуулалт
1. Стив Нэш – 13
2. Крис Пол – 11
3. Дуэйн Уэйд – 9
Хамгийн олон блок шот
1. Спенсэр Хэйвэс – 6
2. Жош Смит, Дуайт Ховард – 5
Хамгийн олон дамжуулалт таслалт
1. Дуайт Ховард – 5
2. Жош Смит, М. Бэнкс – 4
Холын зайнаас хамгийн олон амжилттай шидсэн
1. Стифен Жексон – 5
2. Жамал Кроуфорд, Дишон Стивенсон – 4
Өнөөдөр болсон тоглолтуудын дүн.
“Юта” – “Денвер” – 98:94 (28:27, 22:19, 25:21, 23:27)
Ю: Бузер – 25 оноо + 14 самбар, Кириленко – 16 + 6 самбар, Брюэр – 15.
Д: Айверсон – 18 + 8 о.дамжуулалт. Кеньон Мартин – 18. Жей Ар. Смит – 17.
“Филадельфи” – “Торонто” – 84:95 (21:18, 24:33, 20:23, 19:21)
Ф: Уильямс – 16. Игуодала – 15. Брэнд – 14.
Т: Бош – 27 + 11 самбар. Ж. О’Нил – 17 + 8 самбар. Капоно – 15.
“Вашингтон” – “Нью-Жерси” – 85:95 (23:23, 23:21, 21:25, 18:26)
В: Жэмисон – 14. Стивенсон – 14. Батлер(13)
Н: Картер – 21. И Жяньлянь – 17 + 6 самбар. Хейес (14)
“Орландо” – “Атланта” – 85:99 (13:26, 27:21, 15:27, 30:25)
О: Ховард – 22 + 15 самбар. Пьетрус – 20. Туркоглу – 13
А: Жо Жонсон – 25. Жош Смит – 17 + 10 самбар. Марей – 14.
“Нью-Йорк” – “Майами” – 120:115 (28:27, 32:18, 31:30, 29:40)
Н: Кроуфорд – 29 оноо. Рэндольф – 20 + 9 самбар. Ли – 16 + 11 самбар.
М: Уэйд – 26 + 9 о.дамжуулалт. Хаслэм – 23 + 10 самбар. Чэлмерс – 17.
“Детройт” – “Индиана” – 100:94 (23:17, 27:23, 25:24, 25:30)
Д: Принс – 19. Хэмилтон – 15. Хэмилтон – 11.
И: Д. Гранжер – 30. Дэниелс – 12. Мерфи – 11.
“Миннесота” – “Сакраменто” – 98:96 (33:32, 23:17, 20:28, 22:19)
М: Эл Жефферсон – 21+ 10 самбар. Маккэнтс – 15. Фой – 12.
С: Сэлмонс – 24 + 8 самбар. Томпсон – 18. Кевин Мартин – 17.
“Оклахома-Сити” – “Милуоки” – 87:98 (14:24, 21:26, 24:29, 28:19)
О: Уилкокс – 15. Вестбрук – 13. Дюрант – 12.
М: Рэдд – 20. Р. Жефферсон – 20 + 8 самбар. Виллануэва – 20 + 12 самбар.
“Сан-Антонио” – “Финикс” – 98:103 (16:19, 30:30, 27:25, 25:29)
С: Т. Паркер – 32. Данкан – 32 + 6 самбар. Мэйсон – 12.
Ф: Стаудмайр – 22 + 8 самбар. Барбоза – 18. Ш. О’Нил – 15 + 13 самбар.
“Хьюстон” – “Мемфис” – 82:71 (26:18, 17:19, 15:20, 24:14)
Х: Яо Мин – 21 + 10 самбар. Макгрэди – 16. Артест – 16.
М: Гэй – 20. Газоль – 12. Артур – 11.
“Голден Стэйт” – “Нью-Орлеан” – 103:108 (34:27, 23:29, 27:29, 19:23)
Г: Маггетти – 27 + 8 самбар. С. Жексон – 26. Азубуке – 17.
Н: Уэст – 24. Пол – 21 + 11 о.дамжуулалт. Стоякович – 16.
“Клипперс” – “Лейкерс” – 79:117 (27:30, 17:29, 13:26, 22:32)
К: Торнтон – 16. Дэвис – 11. Мобли – 11. Томас – 11.
Л: Брайант – 16 + 8 самбар. Фишер – 15. Фармар – 15.
loading...




