Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » Лейкерс Байнумын гэрээг сунгалаа

GD Star Rating
loading...

Лос Анжелес Лейкерс баг ирээдүйн супер од Эндрью Байнумын гэрээг 4 жилээр сунгасан тухай “АР” агентлаг мэдээллээ. Ирэх зун давуу эрхт чөлөөт агент болох байсан Байнумыг Лейкерс ийн хадгалж үлдэж чадав.

2005 оны драфтын номер 10-аар сонгогдож байсан тэрээр энэ улиралд 2.8 сая доллар авах ба шинэ гэрээ үйлчилж эхлэхээр илүү өндөр цалин авах нь тодорхой. Гэхдээ Байнум яг хэдий хэмжээний цалин мөнгө авахыг эх сурвалж мэдээлээгүй байна. “Энэ долоо хоног маш сайхан болж байна. 21 нас хүрлээ (10 сарын 27-нд төрсөн өдөр нь тохиосон), улирлын эхний 2 тоглолтондоо ялалт байгууллаа, одоо харин шинэ гэрээ байгуулчихлаа. Гэрээ байгуулснаар би болон манай гэр бүл санхүүгийн хувьд найдвартай болж байна. Үүнээс чухал нь Лейкерстэй би ирээдүйгээ баттай холболоо” гэж Байнум хэлжээ.

Эндрью Байнум лигийн түүхэн дэх хамгийн нялх тоглогчоор тодорсон тоглогч гэдгийг эцэст нь дурдъя.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

4 Сэтгэгдэл

  1. Ганцогт says:

    Хэхэ, сайн сайн..

    GD Star Rating
    loading...
  2. Мэргэн Б says:

    4 жилийн 54,7 сая долларын гэрээ байгуулсан байсан байхаа

    GD Star Rating
    loading...
  3. Мөөжий says:

    Байнум Лейкерс 2 хоорондоо тун сайн тохирно гэж бодож байна. Энэ жил аварга болноо. Нээрээ миний блог дээр NBA талаар бага ч гэсэн мэдээллүүд байгаа шүү.

    GD Star Rating
    loading...
  4. sunsun says:

    Сайн байна.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: