loading...
Энэ оны мастеруудын цувралын сүүлийнх нь болох Парисын тэмцээний шилдэг 8 теннисчин тодорлоо. 2 сая 270 мянган еврогийн шагналын сантай Парисын цувралын дунд шөвөгт:
Энди Мюррей – Давид Налбяндан
Рожер Федерер – Жеймс Блэйк
Рафаель Надаль – Николай Давыденко
Энди Роддик – Жо Вильфред Цонга нар учраа таарлаа.
Өнгөрсөн тойрогт Францын Цонга дэлхийн чансааны 3-т бичигддэг Новак Жоковичийг буулгаж авсан. Энэ 2 тоглогч оны эхэнд Австралийн нээлттэй тэмцээний шигшээд тоглоход Серби тоглогч хожиж байлаа. АНУ-ын Энди Роддик Францын Гилле Саймоныг хожсоноор 6 дахь жилдээ дараалан Шанхайд болдог Мастеруудын цомд оролцох эрхтэй болов.
АНУ-ын бас нэг теннисчин Жеймс Блэйк одоогоор чансаагаараа 11-т бичигдээд байгаа бөгөөд Парист хэрэв шигшээ тоглолтонд үлдэж чадвал Шанхайг зорих боломжтой болох юм. Үүний тулд эхлээд Рожер Федерерийг аргалах хэрэгтэй.
Энди Мюррейгийн ялалтын цуврал 14-т хүрээд байна. Тэрээр Америкийн нээлттэй тэмцээний шигшээд Федерерт ялагдсанаасаа хойш 14 тоглолт дараалан хожоод байна. Энэ цуврал 15-д хүрэх эсэхийг Налбяндантай хийх тоглолт харуулна.
Тэмцээний аварга ням гаригт тодорно.
loading...





nalbandian murraygin yalaltig tsogsooson shu tee
yaxaraa nalbandian dandaa suulin sard sain toxlox yum aa
nalbandianig taniltsuj ogooch *zaluusaa*
loading...