Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Испаний хөлбөмбөг, Реал Мадрид » Реал энэ улиралд амжилт гаргахгүй байх шалтгаанууд

GD Star Rating
loading...

1) Өрсөлдөгчид хүчирхэгжсэн
Реал Мадрид өнгөрсөн улиралд Ла Лигийн хамгийн хүчирхэг баг байсан. Вилльяреал нэг баг болж хараахан чадаагүй, Барса байх ёстой байрнаасаа өдөр ирэх бүр уруудаж байсан, Валенси Рональд Куманы удирдлага дор яах учраа олохгүй үймэлдэж, Севиллья анх удаа оролцож байгаа Аваргуудын лигтээ илүү анхаарал хандуулж байсан зэрэг өнгөрсөн улиралд дотооддоо Реалтай бодитой өрсөлдөх баг огт байгаагүй.


Харин энэ улиралд бүгд өөрчлөгдсөн. Севиллья УЕФА-ын цомд гялалздаг байсан тоглолтоо бууриа сахиж үлдсэн хагас хамгаалагчдынхаа чадвараар дахин гаргаж байна. Валенси өнгөрсөн улирлыг юу ч үгүй, бараг л Ла Лигадаа үлдсэн нь их юм гэсэн байдалтай өнгөрөөсөн ч энэ улиралд багийнхаа түүхэнд хамгийн сайн гараагаа хийж байна. Давид Виллагийн гайхамшигтай тоглолтыг ч дурдах хэрэгтэй. Вилльяреалын өнгөрсөн улирлын дэд аваргын амжилтыг үнэлүүлштэй. Энэ улиралд харин түүнээсээ ч илүү амжилт гаргахыг үгүйсгэхгүй гарааг хийж байна.  Харин Реалынхан өнгөрсөн жилийнх шигээ хүснэгтийг тэргүүлж чадахгүй байгаа.
2)Барса эргэн ирлээ
Блауграна өнгөрсөн улиралд сахилга батгүй, ялан дийлэх эрмэлзлэлгүй байлаа. Мөн ирээдүйд энд юу болох нь, хэн нь үлдэж, хэн нь явах нь ч ихээхэн бүрхэг байсан. Харин “Ноу Камп”-ын домог Пэп Гвардиола ирснээр супер Барса дахин төрөөд байна.
Одоо Барсад санаа зовоох зүйл юу байна. Бараг байхгүй шахуу. Барсагийн тоглолт, ялангуяа довтолгоо нь гайхамшигтай, догшин ширүүн, ямар ч хамгаалалтыг сөхрүүлэхээр. Мессигийн багахан кареер нь түүнийг одоогоор дэлхийн шилдэг 3 хөлбөмбөгчний нэг гэж хэт даруухан өргөмжлөхөд саад болохгүй. Чави болон Иньеста дэлхийн оддын зиндаанд тоглож байна. Самуель Это`О-г зун Барса явуулчих шахсан ч энэ нь үнэхээр том алдаа байх байсан гэдгийг мэдрүүлж, дахин гялалзлаж, Ла Лигийн мэргэн буучдыг тэргүүлж байна. Реал тэдний довтолгоог зогсоож чадна гэж бодохгүй л байна.
3) Хамгаалалтынхан эргэлзээ төрүүлж байна
Хамгаалалтын шугамын 4-т энэ улиралд итгэхийн арга алга. Тийм ээ, тэдэнд дэлхийн шилдэг хаалгач байна, тэдэнд дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Каннаваро байна. Тэгсэн ч гэсэн Реалын хамгаалалт муу байгаа. Каннаварог одоо хэн ч шилдэг гэхгүй, шилдэг байсан л гэх байх.  Хейнц айдас төрүүлмээр тоглолт үзүүлж байна. Пепе бараг л долоо хоног бүр л өөр өөр тоглолт үзүүлж, хамгаалагч хүний хувьд ихээхэн тогтворгүй формтой байна. Хамгийн муу мэдээ нь Сержио Рамос. Түүнийг багаа орхино гэсэн яриа гарах боллоо. Уг нь Рамос хаана ч, хэнтэй ч хамгаалалтын маш сайн хослол үүсгэж чадна. Гэвч тэр Шустерийн удирдлага дор тийм ч сэтгэл хангалуун биш байна, өөрийг нь бага үнэлж байгаад дургүйцэж байна.


4)
Хагас хамгаалагчид хамгаалалтанд туслахгүй байна
Реалын энэ улиралд 15 тоглолтонд ердөө 2-хон удаа л хаалгандаа гоол алдаагүй гэсэн үзүүлэлтийн бүх бурууг хамгаалагч нарт тохож болохгүй. Хамгаалалт гэдэг хагас хамгаалагчдаас мөн ихээр шалтгаалдаг. Реалын хагас хамгаалагчид хамгаалалтанд оруулдаг хувь нэмэр, хамгаалах үүргээ умартжээ.

5) Аваргуудын лигийн амжилт нь тааруухан
Тэд хэдийгээр Аваргуудын лигт хамгийн олон түрүүлсэн баг ч гэлээ 2002 оноос хойш ямар ч амжилтанд хүрээгүй байгаа. Ювентус, Арсенал, Бавари болон Ромад сүүлийн 4 жил дараалан эхний хасагдах шатанд хожигдсон.  Энэ бол Реал шиг клубын хувьд хүлээн зөвшөөрч боломгүй цуврал. Энэ улиралд Туринд Ювентуст хожигдсон нь Реалыг Туринтай ойрхон байдаг Ромын Олимпийн цэнгэлдэхэд болох Аваргуудын лигийн шигшээ тоглолтонд хүрнэ гэх итгэлийг улам л унтраалаа.
6) Раулын супер он жилүүд өнгөрсөн
Реалын довтолгооны шугам бас л тийм сайн харагдахгүй л байгаа. Рауль агуу тоглогч ч гэсэн тэр одоо багаа улирлын турш чирээд явах цаг нь өнгөрсөн. Яахав, Рууд ван Нистелройг дэмжээд тоглож бол чадна. Нистелрой гандан бууршгүй бомбардир боловч түүний нас бас л явж байна, урьдынх шигээ улиралд 30 гоол хийхэд хэцүү л болов уу. Хэрвээ Рууд гэмтвэл, формгүй болвол Раул түүнийг орлож, олон гоол хийх нь маш бүрхэг хэрэг. Савиола Реалд туслах нь битгий хэл 1-р багт байх эсэх нь ч эргэлзээтэй байна. Хигуан дажгүй тоглож байгаа ч олон оноог Реалд авчирч өгөх нь юу л бол.
7) Вингер хэрэгтэй байна!
Роббен Реалд байгаа ганц вингер.  ”Шилэн хүн” улирлын турш багтаа тусалж чадахгүй, нэг өдөр л гэмтэнэ. Хигуаныг жигүүрт ашиглаж болох ч тэр төвд илүү үр бүтээлтэй. Шнейдер, Ван Дер Ваарт нар талбайн голд тоглолтыг удирдана. Гути, Диарра, Де Ла Ред нар ч мөн л талбайн төвд тоглодог. Жигүүрийн хамгаалагчид довтолгоонд оролцож болно л доо. Гэхдээ Реалд одоо Роберто Карлос байхгүй.

8) Аз үргэлж түших болов уу?
“Висенте Кальдерон”-д 96 дахь минутанд Реал пенальти хийх эрх авч байсан. Ван Нистелрой сүүлийн минутанд гоол хийн, Бетисийг хожиж байсан. Ер нь бол хожоод байгаа ч тийм ч давуу хожиж чадахгүй байгаа. Энэ азтай ч гэмээр байдал улирлын турш үргэлжлэхгүй л болов уу.
9) Криштиану Роналду Манчестерт үлдсэн.
Давид Вилла Валенсидаа, Санти Кацорла Вилльяреалдаа үлдсэн. Ван Дер Ваартаас өөр хэн ч Мадридыг зорихыг хүссэнгүй. Реалд галактико хэрэгтэй байна. Зидан, Фигу, Роналдо шиг.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

12 Сэтгэгдэл

  1. SekE says:

    Real Madrid tiim muu bgaa muu? LA league-tei xeded yabj bgaa ym?

    GD Star Rating
    loading...
  2. suuri says:

    ugaasaa real yawtsgui bagshdee omnono li gaigui baisan bolhoos

    GD Star Rating
    loading...
  3. batnemeh says:

    zugeeree REAL goe shuu ene jil sain togloj chadnaa

    GD Star Rating
    loading...
  4. duloo says:

    dajgui uzeh baih geeeeel naidaad bgaashdee
    dajgui bagshdee dasgaljuulagch ni harin ……

    GD Star Rating
    loading...
  5. ganaa says:

    real ch uul ni sain bag shu
    http://martialarts.blog.banjig.net/

    GD Star Rating
    loading...
  6. sunsun says:

    Real sain toglohgui baih bas neg shaltgaan ni dovtolgoonii nuhduud nas ni ahij bna. Turshlagataich ted uuriin erhguil muudaj bgaa baih. Minii bodloor. Tsast uuliin tsagaan bar tsag i erheer shorgooljind bariuldag shuudee.

    GD Star Rating
    loading...
  7. usa says:

    real the best

    GD Star Rating
    loading...
  8. Рома says:

    Saihan niitlel bna

    GD Star Rating
    loading...
  9. affictor says:

    odoo ene 3 dahid yahiig ne haray da JUVENTUS tei mash chuhal toglolt hiine

    GD Star Rating
    loading...
  10. Goals says:

    Real Madrid is wonderful club. Hala Madrid!!!!!!!!!!!!!!!!!!

    GD Star Rating
    loading...
  11. Goals says:

    Real Madrid is wonderful club. Hala Madrid

    GD Star Rating
    loading...
  12. barhas says:

    realiin muu baigaan shine toglogch yroosoo avahgui hedhen toglogchtoi yvhaar yaj oodloh ve dee

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: