loading...
Дэлхийн аваргын титмийг анх удаагаа хэн нь хүртэх бол? Фелипэ Масса юу? Льюис Хэмилтон уу? гэсэн асуултанд удахгүй цэг тавигдах мөч ойртсоор байна.
Пүрэв гаригт Сан Паулагийн уралдааны тойрогт хүрэлцэн ирсэн Формула-1 ийнхэн Гран Прид бэлтгэх ажилдаа шуурхайлан орцгоов.Уралдааны долоо хоногт FIA-гаас уламжлал болгон явуулдаг хэвлэлийн бага хуралд Ф.Масса,Л.Хэмилтон нар уригдсан байлаа.Тэд хамгийн эхний эгнээнд зэрэгцэн сууж,сэтгүүлчидтэй уулзав.
Л.Хэмилтонд одоогоор сүүлийн уралдаанд сэтгэл зүйд нь дарамт байхгүй бөгөөд ердийн уралдаануудынх нэг нь юм гэж ярьжээ.Ф.Масса мөн адил сэтгэлзүй нь хэвийн байгаа гэв.Машины бүхээгтээ суугаад л зөвхөн уралдааны тухай боддог гэж өгүүлэв. Мөн хоёулаа энэ замыг жинхэнэ уралдааны зам гэж үнэлсэн юм.
Масса нутгийнхаа дэвжээнд уралдаан хийх болхоор давуу талтай боловч асар их , үүрэг хариуцлагыг үүрч байгаагаараа өөртөө битүү дарамт үүсгэж магадгүй юм .Гэхдээ тэр өнөөдөр энэ тухай бодох сөхөөгүй байсан бизээ.Масса ” Өөрийн нутаг нэгтнүүдээс дэмжлэг авдаг нь юунаас ч илүү их эрч хүч хайрладаг.Би Бразил хүмүүсийн дунд байхдаа маш сайхан амгалан болдог,энэ бол гайхалтай. Нэг мөрөөдөл нь биелэхэд бид илүү ихийг хүсдэг.Энэ нь бидэнд байгалиас заяасан төрөлхийн чанар юм.Хэрэв чи нэг удаа ялсан бол дахин ялах эрмэлзэл төрнө..”гэжээ.
Хэвлэлийн хурал дууссаны дараа хоёр өрсөлдөгч мааньхалуун дотноор гар барин салцгаасан юм.
Энэ жил Бразилд гуравдахь удаагаа дэлхийн аваргын финалын уралдаан болох гэж байна.2006 онд Ф.Алонсо сүүлийн уралдааны өмнө М.Шумахераас 10 оноогоор илүү байлаа.Хэрэв уралдаанаас гарсан тохиолдолд М.Шумахер түрүүлэх боломжтой байв. Харин Ф.Алонсо хоёрдугаар байр эзэлснээр аварга болсон юм.
2007 онд оноогоор хошуучлагч Л.Хэмилтон сүүлийн уралдаанд Ф.Алонсогоос 4 , К.Райконеноос 7 оноогоор илүү уралдсан боловч долдугаарт орж К.Райконен аваргалсан билээ.
2008 онд мөн л Л.Хэмилтон дахин оноогоор тэргүүлж явна.Өрсөлдөх ганц хүн нь Ф.Масса түүнээс 7 оноо багатай яваа .Л.Хэмилтон аварга болж чадвал Деймон Хиллээс (1996 ) хойш дэлхийн аварга болсон анхны Англи хүн болно.Харин Ф.Масса аварга болсон тохиолдолд Айртон Сеннагаас (1991) хойшхи анхны Бразил дэлхийн аварга болох юм.
loading...










Hamilton avarga bolno oo.
loading...