Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » 1987-1988 оны аварга “ЛОС-АНЖЕЛЕС ЛЕЙКЕРС”

GD Star Rating
loading...

1950-иад оны төгсгөл, 1960-аад онд 13 улиралд 11 түрүү авсан “Бостон Селтикс”-ийн агуу амжилтаас хойш (1969) аваргаа хамгаалсан анхны баг нь “Лейкерс” боллоо. Энэ үеийг хүртэл өмнөх улирлын аваргуудын оргил амжилт нь дахин шувтаргын тулаанд үлдэн өрсөлдөх байсан юм. “Лейкерс” энэ улиралд 62 хожиж, 20 хожигдон “Өрнөд” конференцэд тэргүүлсэн ба ингэхдээ нэг тоглолтод дунджаар 112.8 оноо авч, 107.0 оноо алджээ.

Плей-оффын эхний шатыг “Сан-Антонио Спэрз”-ийг 3:0-ээр буулган хялбар давсан ч дараагийн учраа бүрээ долоон тоглолтын эцэст хожсон байна. Хоёрдугаар шатанд “Юта Жаз”, конференцийн финалд “Даллас Маверикс”, аваргын төлөө “Детройт Пистонс”-ыг тус бүр 4:3-аар буулган авчээ. Финалын MVP-гээр Жеймс Уорти тодорсон. Аваргын төлөө цувралд 2:3-аар хожигдож яваад сүүлийн хоёр тоглолтыг нутагтаа авсан “Лейкерс” зургаа дахид 103:102, шийдвэрлэх долоо дахид 108:105-аар давамгайлснаар 11 дэх түрүүгээ авсан юм.

Аваргуудаас Мэжик Жонсон оновчтой дамжуулалтаар (нийт 858-III, дундаж 11.9-II) лигт эхний тавд орсон ба тэрбээр бүх NBA-гийн I багт нэрлэгджээ. Мөн Хамгаалалтын I багт Майкл Купер нь багтсан байна.

Улирлын MVP-гээр “Чикаго Буллз”-ын Майкл Жордан тодорсон ба тэр Шилдэг хамгаалан тоглогчийн шагналыг давхар гардсан. Амжилт нь ахисан тоглогчоор энэ улиралд “Сан-Антонио Спэрз”, “Портлэнд Трэйл Блэзерс”-т хүчин зүтгэсэн Кевин Дюкуорт шалгарч, “Даллас Маверикс”-ийн Рой Тарпли Зургаа дахь тоглогчийн шагналыг хүртэн, “Нью-Йорк Никс”-ийн Марк Жексон шилдэг шинэ тоглогч болсон.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: