Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » “TNT” NBA

GD Star Rating
loading...

2010 оны НБА-ийн Бүх Ододын тоглолт Далласт болохоор болжээ

7 хоног бүрийн пүрэв гараг НБА-ийн хувьд “онцгой” өдөр. Энэ өдөр чухал тоглолтууд, мөнхийн өрсөлдөгчид хоорондоо таарч тоглодог бөгөөд ихэнхдээ 6 баг 3 хос тоглолт болдог юм. Үүнээс хоёр нь TNT суваг тв-ээр гарах эрхтэй байдаг юм. Энэ удаагийн эл өдөр Хьюстон VS Даллас, Финикс VS Нью Орленс нарын багууд таарчээ. Дашрамд дурдахад ТНТ сувгийн спортын НБА-ийн хөтлөгчөөр нь Крис Уэббэр, Чарльз Баркли, Рижжи Миллер, Кэнни Смит зэрэг одууд Стан Ван Ганди/хуучин Пуужингын коуч/, Черил Миллер/Рижжи Миллерийн эгч/, Рик Бэрри зэрэг олны танил хүмүүс хөтөлдөг билээ.

Хиюстон 112 : 102 Даллас

2004 оны ПОын эхний шатанд Дирк Новицки тэргүүтэй Далласчууд Т-МК тэргүүтэй Пуужингуудыг цуврал 7 тоглолтонд 4 ялалт авч хожиж байснаас хойш энэ хоёр багийн өрсөлдөөн эхэлсэн.

Тэр улирлаас хойш бүрэлдэхүүний үндсэн лидерүүд огт өөрчлөгдөөгүй боловч Даллас ахмад холбогч Жэйсон Киддийг, Хьюстон туршлагатай хамгаалагч Рон Артестыг багтаа нэмснээр улам л хүчирхэг болцгоосон юм.

Хүсэн хүлээсэн мөч эхэлж нутагтаа Бүх Ододын тоглолтыг зохиох эрх авсан Далласчууд урамтай тоглосоор ялангуяа Жош Ховардын удаа дараалсан довтолгоог зогсоох арга байсангүй. Харин эсрэг багаас Яао Мин бараг шидсэн болгоноо оруулж байлаа. Ер нь довтолгооны хувьд үнэхээр суперстарын түвшинд хүрчихжээ Яао. Эн тэнцүү явж байсан хоёр хүчирхэг багийн тулаан шийдвэрлэх дөрөвдүгээр үед Яао Мин ба Рон Артестын дараалсан оновчтой довтолгооноор шийдэгдсэн юм. Яао, Роны хүчээр Пуужингууд өрсөлдөгч багаа талбайд нь 16 оноо дараалж аваад ердөө хоёрыг алдсанаар энэ улирлын хоёр дахь ялалтаа авлаа. Дөрөвдүгээр үед хожигдож эхэлсэн Далласчуудын Жош Ховард Яао Миний довтолгоог бохир алдаагаар зогсоосон бөгөөд үүнд бухимдсан Яао түүнийг мөрөөрөө түлхэж бяцхан асуудал үүсгэв. Багийн тоглогчоо өмөөрсөн муу нэрт Рон Артест биеэ барилгүй Ховардад хэдэн үг хэлсэн нь шүүгчид таалагдсангүй. Рон Артест энэ тоглолтонд текникийн алдаагаар торгуулжээ. Хэдэн жилийн өмнө гайхалтай хамгаалдагаараа алдартай байсан Пуужингуудын хамгаалалт Рик Аделманы хүчээр тийм ч хүчтэй биш болжээ. Гэхдээ довтолгоо бол үнэхээр сайн байлаа. Ялангуяа энэ тоглолтын баатараар Рон Артестыг нэрлэх нь зүй байх.

Германы нэрт тоглогч Дирк Новицки энэ улирлын хамгийн их буюу 36 оноог авсан бөгөөд Пуужингуудаас Яао Мин 30 оноо, 13 самбар, Рон Артест 29 оноо, 7 самбар, Далласын Жош Ховард 28 оноо, 11 самбар тус тус авцгаажээ.

Кливлэнд 96 : 79 Шарлотт

Даниел Гибсон, Леброн Жэймс нарын хүчээр Хаан Жэймсийн Морин Цэргүүд энэ улирлын анхны ялалтаа Ларри Брауны хүүхдүүдээр авлаа. Дөнгөж өчигдөрхөн тун тааруу тоглолт үзүүлж байсан Жэймс өнөөдөр багаа хожилд хүргэхэд гол үүрэг гүйцэтгэж 22 оноо, 9 самбар, 9 дамжуулалт хийжээ. Мөн Даниел Гибсон гурвын зайнаас дөрвөнтөө буудаж нийт 25 оноо авсан байна. Биг Бэн 24 минут талбайд тоглохдоо 2 оноо, 10 самбар, 5 блок шот хийсэн бол Шарлоттын Уулын Муурнуудаас Жэйсон Ричардсон багаа тэргүүлж 24 оноо авчээ.

Шарлотт Бобкэтсчууд улиралын сорилго тоглолтонд нэг ч ялалт авч чадаагүй бөгөөд энэ хар цуврал нь улирлын нээлтийн тоглолтонд ч үргэлжиллээ.

Нью Орленс 108 : 95 Финикс

ТНТ НБА – гын хоёр дахь тоглолт Америкын нэгдсэн улсын зүүн бүсийн цагаар 10:30д Финикс хотын US Airways center – т залуу холбогч Крис Пол тэргүүтэй Нью Орленсийн Зөгийнүүд баг нутгын эзэн Стив Нэшээр толгойлуулсан Финиксын Нарнууд багын хооронд болж өнгөрлөө. НБА – гын өнөө цагын нүүр царай болж байгаа шилдэг холбогчдын тулаанд хэн ялах нь тун сонирхолтой байлаа.

Харин энэ удаагийн тулаанд залуу цус шингэнэ Крис Пол оновчтой шиддэг тоглогчдынхоо ачаар ялалт авлаа.

Тоглолт эхэлээд л Зөгийнүүд тоглолтын санаачлагыг гартаа атгаж эхэлсэн бөгөөд Нарнуудын олон довтолгоо оновчгүй мөн маш их бөмбөгөө алдаж таслуулж байсан нь Зөгийнүүдийн оноогоор тасрах үндсэн шалтгаана болсон. Нарнууд тоглолтын турш маш өндөр хувьтай довтлож /54%/ чадсан ч 24 удаа бөмбөгөө алдаж таслуулсан нь зочин багаас хоёр дахин их юм. Хэдий дөрөвдүгээр үеийн дундуур тэдний алдаа гаргах нь багасаж оноогоо нөхөж -5 хүртэл нөхсөн ч Жэймс Поси, Райсул Батлер, Моррис Пэтэрсон зэрэг шидэлт сайтай залуучуудын оновчтой гурвын зайн шидэлтүүд Нарнуудад оноогоор гүйцэх боломж олгосонгүй.

Зөгийнүүдийн төвийн тоглогч Тойсон Чандлер баруун шагайны гэмтлээ өнгөрсөн орой Дайчидтай хийсэн тоглолтонд сэдрээсэн бөгөөд энэ тоглолтыг өнжсөн юм. Мөн ахмад шидэгч Пежа Стожакович дөрөвдүгээр үеийн эхний минутанд баруун шагайны гэмтэл авснаар тоглолтыг орхиж явсан байна.

Уг тоглолтонд Зөгийнүүдээс Моррис Пэтэрсон 21 оноо, Крис Пол 20 оноо, 10 дамжуулалт, 8 самбар, Пежа Стожакович 20 оноо, 6 самбар, Давид Уэйст 18 оноо, 7 самбар, Жэймс Поси 13 оноо тус тус авсан бол Нарнуудаас Стив Нэш 24 оноо, 9 дамжуулалт, 7 удаа бөмбөгөө алдаж таслуулсан, Амери Стаудаймер 21 оноо, 12 самбар, Ража Бэлл 13 оноо тус тус авцгаажээ.

Өнөөдрийн тоглолтууд сонирхолтой нь зочин багуудад ээлтэй байж нутгын эзэд нэг ч хожил аваагүй бөгөөд мөн шинэхэн дасгалжуулагч нар гэртээ хийсэн анхныхаа тоглолтонд бүгд хожигдсон ховор үзүүлэлт гарчээ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

4 Сэтгэгдэл

  1. Sato says:

    Artest sain toglov. Yaog Dallas-iin toglogchidtei muudaltsakhad boliulj tevren avch khoish ni tulkhej baigaa ni Artest ene jil mash oor bolsnii ilrel bolloo.
    Shiidverlekh ued 2 ch udaa 3 aas onovchtoi shidej amjilttai bolokhod T.McGrady
    yasan ikh bayrlaj baina be?

    GD Star Rating
    loading...
  2. Рон Артестийн өөрчлөгдсөн гэж ямар үлий юм байдаг юм бэ?..Тэр нөхөр сая хүртэл хуучин багаа хэтэрхий амиа байсан гэж муулаад авсан байналээ/Индианагаа/. Тэгж ярих юм бол өөрийнх нь тэнэглэлээс үүдэлтэй зодооноор түүнийг л өмөөрч Жэйрмани Онил үзэгчидийг хэд хэд шанаадаад авсан байх шүү. Амиа ч бай үгүй ч бай нэгэнт өнгөрсөн, тоглоод дуусчихсан нэг амжилтын, нэг зорилгын төлөө тоглож байсан байж багынхныгаа тэгж хэлдэг онцгүй л зан.

    GD Star Rating
    loading...
  3. Харин надаа бол өөрчлөгдсөн санагдсан шүү. ТНТ-ээр ч түүний ярилцлага нь гарч байналээ. Би энэ жил өөр хүн болсон. Хувийн зан чанараа хоёрдугаарт тавина гээд. Багийн хувьд гоё баг бүрэлдсэн шиг санагдсан. Хьюстон

    GD Star Rating
    loading...
  4. Uuganaa says:

    Ron Gangsta shu. er n tsarai ntr hurtel zevuun hertsgii ch yum shig ene jil sian togloh bhaa. Zuv bagtaa ochson/

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: