Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Шатар, даам, хөлөгт тоглоом » В.Ананд-гурван удаагийн дэлхийн аварга

GD Star Rating
loading...

Энэтхэгийн их мастер Вишванатхан Ананд ОХУ-ын шатарчин Вадимир Крамникийн эсрэг халз тулааны 11-дэх өрөгт тэнцсэнээр дэлхийн аварга цолоо хамгааллаа. Ананд цагаанаар тоглосон энэ өрөгт анх удаагаа ноёныхоо өмнөөс нүүж, Крамникийг энэ нүүдлийн эсрэг ашиглаж заншсан орос гараа сонгоно хэмээн тооцоолж байсан. Энэ гараа Оросын их мастерд дебютын давуу байдал олгохгүй байсан тул тэрээр сицил хамгаалалтын орчин цагт ховор хэрэглэгддэг нэгэн хувилбар сонгон, тоглолтыг нээлттэй болгохыг хичээлээ. Гэвч түүний тулааныг хурцатгах оролдлогуудыг Энэтхэгийн шатарчин амжилттай таслан зогсоосон бөгөөд 25-р нүүдэл дээр өрсөлдөгчөө тэнцэхээс өөр аргагүй байдалд оруулсан байна. Ингэснээр Ананд 12 үргэлжлэх ёстой энэ халз тулаанд 6,5-4,5-ын харьцаатай ялалт байгуулж, манай гарагийн шатрын титмийг гурав дэхь удаагаа хүртлээ. 38 настай Ананд настайгаасаа эхлэн шатрын спортоор хичээллэсэн бөгөөд 17-той байхдаа залуучуудын ДА болсон бөгөөд үүнээс нэг жилийн дараа олон улсын их мастер цолыг хүртсэн энэтхэгийн анхны шатарчнаар тодорчээ. Тэрээр ДА-ын төлөө анх удаагаа 1995 онд алдарт Гарри Каспаровтой өрсөлдөж, илт давуу ялагдсан. Мөн 1998 онд ФИДЕ-гийн дэлхийн аварга Анатолийн Карповын эсрэг тулаан ч түүний хувьд хожигдлоо өндөрлөсөн байна. Гуравдахь оролдлого нь харин амжилтанд хүрч, тэрээр анх удаагаа дэлхийн аварга цол хүртэж байжээ. Тухайн үед шатрын ертөнц хагаралд байсан тул хоёр дэлхийн аваргатай байсны нэг нь Владимир Крамник байлаа. 2007 онд Ананд шатрын нэгдсэн анхны ДАШТ-д түрүүлж, үнэмэлхүй ДА-аар тодорсон байна. Тэрээр Бонн-д болсон халз тулаанд ялалт байгуулснаар Крамникийн адил гурван удаагийн ДА боллоо. Энэтхэгийн их мастер цолоо хамгаалсны дараа амьдралдаа хамгийн сайн тоглолтоо хийсэн гэсэн байна. Крамникийн хувьд энэ ялагдал томоохон сургамж боллоо хэмээн мэдэгдлээ. Тэрээр 1,5 сая еврогийн шагналын сантай энэ халз тулаанд хожигдсон хэдий ч Анандын адил 600 мянган евро хүртэж, сэтгэлээ тайтгаруулж байна.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: