loading...
Кевин Гарнеттын тоглосон улирлын тоглолтын тоо 1000-д хүрснээр ийм амжилтанд хүрсэн лигийн хамгийн залуу тоглогч боллоо. Түүхт тоглолтондоо тэрээр 18 оноо авч, 10 самбараас бөмбөг авалт хийн баг нь Чикаго Буллзыг 96:80-аар хожлоо.
Гарнетт “+1000″-тнуудын эгнээнд орсон өдрөө 32 нас, 165 хоногтой байв. Өмнөх Шон Кемпийн рекорд нь 33 нас, 24 хоног байлаа. Гарнетт 3 өдрийн өмнө түүний лигт элссэний 13 жилийн “ойн” өдөр тохиож байлаа. Миннесотагийн нөөц тоглогчоор анхны тоглолтоо хийхдээ Гарнетт 8 оноо авч байсан ба бүх 4 шидэлтээ амжилттай гүйцэтгэжээ.
Коби Брайант Гарнеттаас 2 жил, 3 сарын дүү хэдий ч одоогоор 868 тоглолт хийгээд байгаа. ЛеБрон 12 сарын 30-нд 24 хүрэх ба одоогоор 393 тоглолтонд оролцоод байгаа.
“Энэ бол гайхалтай амжилт. Коби түүний рекордыг эвдэх байх, ЛеБрон ч эвдэх байх. Гэхдээ л Гарнеттын амжилт бидэнд сайхан санагдаж байна” гэж Бостоны дасгалжуулагч Док Риверс хэлж байна.
loading...





james medeej evdene shuudee hihihi
loading...