loading...
“Моннис” группын 10 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан өнөөдөр Монгол Бөхийн өргөөнд боллоо. Далай аварга Г. Өсөхбаяр, улсын арслан Х. Мөнхбаатар, улсын арслан Д. Ганхуяг, улсын арслан Д. Азжаргал, улсын гарьд Н. Ганбаатар тэргүүтэй хүчит 128 бөх барилдсан ба эдгээрийн дотор нэг ч залуу бөх багтаагүй нь ямаршуу өндөр чансаатай барилдаан болсныг илтгэнэ.
3-ын даваанд улсын гарьд Н. Ганбаатар Ховд аймгийн арслан Батзаяаг амлан барилдаж, хутгуулан өвдөг шороодсон бол дөрвийн даваанд улсын арслан Д. Ганхуяг аймгийн арслан Мөнгөнбаатард өвдөг шороодлоо.
Барилдааны дүйз:
3-ын даваа
1. д.а Өсөхбаяр - а.а Дамдинхүү
2. у.а Мөнхбаатар - а.а Бат-Отгон
3. у.а Ганхуяг – а.а Мөнгөнбаатар
4. у.а Азжаргал - у.н Уламбаяр
5. у.г Ганбаатар – а.а Батзаяа
6. у.з Ганбат - у.н Алтансүх
7. у.з Баяржавхлан - а.а Сүмбээ
8. у.з Мягмарсүрэн - у.х Элбэг
9. у.з Рагчаа - у.н Чинзориг
10. у.з Соронзонболд – у.х Батжаргал
11. у.х Мөнгөнцooж – у.н Өсөхбаяр
12. у.х Пүрэвжав – а.а Содномдорж
13. у.х Магалжав – у.н Гантулга
14. у.х Даваабаатар - у.н Эрхэмбаяр
15. у.н Ду.Батбаяр – у.н Өсөх-Ирээдүй
16. у.н Бат-Эрдэнэ – ц.а Санжаадамба
4-ын даваа
1. д.а Өсөхбаяр – ц.а Санжаадамба
2. у.а Мөнхбаатар – а.а Мөнгөнбаатар
3. у.а Азжаргал – а.а Батзаяа
4. у.з Ганбат – а.а Содномдорж
5. у.з Баяржавхлан – у.н Ду.Батбаяр
6. у.з Мягмарсүрэн – у.н Эрхэмбаяр
7. у.з Рагчаа – у.х Магалжав
8. у.з Соронзонболд – у.х Мөнгөнцooж
Барилдааны шөвгийн наймд:
1. Далай.аварга Г. Өсөхбаярыг – улсын заан Б. Ганбат
2. Улсын арслан Х. Мөнхбаатар – улсын начин Г. Эрхэмбаярыг
3. Улсын арслан Д. Азжаргалыг – улсын начин Ду.Батбаяр
4. Улсын заан Д. Рагчаа – улсын заан Соронзонболдыг тус тус өвдөг шороодуулав.
6-ын даваанд:
1. Улсын арслан Х. Мөнхбаатарыг – улсын начин Ду.Батбаяр
2. Улсын заан Б. Ганбатыг – улсын заан Д. Рагчаа давж үзүүр түрүүнд үлдлээ.
7-ын даваанд:
1. Архангай аймгийн Булган сумын харьяат, “Макс” группын бөх Улсын заан Д. Рагчааг Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат, “Сүү” ХХК-ны бөх улсын начин Ду.Батбаяр даван, “Моннис” группын 10 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд түрүүллээ. Ингэснээр начин 50 сая төгрөгний үнэ бүхий “Ниссан Патроль” маркийн жип машины бай шагнал хүртэв.
loading...




Du bat bayr ch ugaasaal evgui nuhurduu
loading...
Хийморьтой эр шүү, баяр хүргэе
loading...
Сайхан барилдсан шүү.
loading...