Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » NBA 10 сарын 31нд

GD Star Rating
loading...

Та бидний үзэх дуртай НБА-ийн тоглолтууд маш амжилттай сонирхолтой явагдаж өндөрлөлөө.

Нью Ёорк 87 : 116 Филаделфиа

Эхний шалтгалтаа амжилттай өгсөн Нью Ёоркчууд хоёр дахь шалгалтаа 76чуудын нутагт өгч энэ улирлын хамгийн бага оноогоо авчээ. Шинэхэн хүчний довтлогч Элтон Брэнд нь ирсэн хэргээ гаргаж 24 оноо, 14 самбар гүйцэтгэж багаа хожилд хүргэлээ. 76чууд гайхамшигтай хамгаалж зочин багийг 32% хувьтай довтлуулсан төдийгүй өөрсдөө 59% тай довтолсон байна. Нью Йорк ялангуяа шийдвэрлэх 4 дүгээр үед 15 хан оноо авсан байна. Майк Д Энтони энэ тоглолтонд суперстар асан Стефон Мэрбэриг талбайд гаргаагүй байна. Улирал эхлээд хоёр тоглолт өнгөрч байхад ямар нэг гэмтлийн проблемгүй байгаа хүнийг талбайд гаргахгүй байгаа нь сонирхолтой байна. Стефон Мэрбэри уг нь Нью Йоркоос хамгийн үнэтэй цалинг нь авдаг юм.

Голден Стэйт 108 : 112 Торонто /*ОТ/

Крис Бошийн гайхамшигт тоглолт багтаа хоёр дараалсан ялалт авчирлаа. Гэхдээ ялалт авсан Торонтогоос илүүтэйгээр ялагдаж гашуудсан Дайчдын тоглолт сонин байлаа. Өнгөрсөн улиралд Барон Дависээ өөр баг руу туучихсан бол Монта Эллисийгээ гэмтлийн улмаас алдсан гэхэд Дайчид үнэхээр дайчин тоглолт үзүүлж байна. Тэд Крис Пол тэргүүтэй Зөгийнүүдэд 108 – 103 хожигдсон бол өнөөдөр талбайн эзэн Торонтотой үндсэн цагт тэнцэж нэмэлт цагт хожигдлоо. Багаасаа явах хүсэлтэйгээ илэрхийлээд байгаа довтлогч Олл Харрингтон өөрийн шилдэг тоглолтоо үзүүлж 26 оноо 11 самбар хийсэн байна. Талбайн эздээс Крис Бош 31 оноо Энтони Паркер 23 оноо тус тус авцгаажээ.

Сонирхуулахад дайчид хамгаалагч Марко Белинелитэй гурван жил, Маркус Уэйллимстай 4 жил гэрээгээ сунгасан байна.

Сакрамето 77 : 103 Майами

Өнгөрсөн жилийн хамгийн муу амжилтыг үзүүлж байсан Илчнүүд энэ улиралын анхны гэртээ хийсэн тоглолтонд Хаадуудыг илт давамгай яллаа. Ялангуяа Дуэйн Уэйд зүгээр л шоу тоглолтоо үзүүлчихэв. Д.Уэйд 20 оноо, 8 дамжуулалт өгөхийн зэрэгцээ уран гоё данкаар хуран цугласан олныг алмайруулж байв. Тэр гэмтлээс 100% эргэж ирсэн байна аа. Драфтын дэд тэргүүн Майкл Бийсли 17 оноо, 9 самбар авчээ.

Айлд зочин болж тоглосон Хаадууд энэ удаад онцгой муу тоглов. Багаараа 39% тай довтолсон тэднийг муу байсан гэхээс өөр хэлэх үг олдохгүй нь. Чансаа ойролцоо багтай 30 гарсан оноогоор хожигдож л байдаг.

Чикаго 80 : 96 Бостон

Суперстар Кевин Гарнетт өөрийн түүхэн дэхь 1,000 дахь тоглолтоо Чикаго Буллсын эсрэг хийлээ. Кевин Гарнэтт 32 нас 165 хоногтойдоо 1,000 дахь тоглолтоо хийсэнээр 2002 онд Шон Кемпийн тогтоосон 33 нас 24 хоногтойдоо 1,000 дахь тоглолтонд оролцсон амжилтыг эвдсэн байна.

Түүхэн тоглолтондоо Гарнэтт 18 оноо, 10 самбар хийсний зэрэгцээ баг нь талбай дээрээ Чикаго Буллсыг 16 онооны зөрүүтэй бут ниргэв. Драфтын тэргүүн Дэррик Ройс 18 оноо авч багаа тэргүүлсэн ч ялалт авчирч чадсангүй.

Мэмфис 86 : 84 Орландо

Энэ улирлын анхны buzzer shot буюу цаг дуусах мөчид тоглолтын хувь заяа шийдэгдсэн тохиолдол боллоо. Цаг дуусахад 2 секунд үлдээд байхад Мэмфис бөмбөгийг тоглолтонд оруулж улмаар довтлогч Руди Гэй авангуутаа шидсэн бөгөөд түүний шидэлт оновчтой болсноор талбай дээрээ анхны ялалтаа авлаа. Харин өнгөрсөн жил супер амжилт үзүүлж байсан Орландогийнхан шинэ улирлыг од муутай эхлүүлж байна. Тэд Атланта, Мэмфис нарт хожигдсоноор нэг ч хожоогүй хоёр хожигдсон даруухан амжилт үзүүлээд байна. Тоглолтын баатар болсон Руди Гэй 29 оноо авсан бол Орландогоос Рашад Льюс 23 оноо, Хедо Турколу 18 оноо, 9 самбар, 8 дамжуулалт хийгээд ч хожиход хангалттай бус байлаа.

Денвер 113 : 103 ЛА Клипперс/ОТ/

Аллен Айверсон нэмэлт цагт 9 оноо авч багаа ялалтанд хүргэв. Хагас цаг дуусахад 18 оноогоор хожигдож явсан Шижир Алтнууд үндсэн цагт Айверсон, Нене, Ж.Р.Смит нарынхаа ачаар тооны зөрүүг тэнцүүлж улмаар нэмэлт цагт 10 оноогоор илүү гарч шинэ улирлын анхны ялалтаа байгууллаа. Аллен Айверсон 25 оноо авч 5 дамжуулалт хийсэн бол Нене 22 оноо, 11 самбар хийжээ.

ЛА Клипперсийн холбогч Барон Давис тоглолтын хоёрдугаар үед самбараас бөмбөг авах гэж байгаад эвгүй унасан бөгөөд тоглолтонд буцаж орж ирээгүй байна. Мөн 6 жил Денверт зүтгэсэн төвийн тоглогч Маркус Кэмби бэртлийн улмаас хуучин багынхаа эсрэг тоглоогүй байна.

Харин Денвер – ээс Мело хоёр тоглолтын торгууль хүлээсэн бөгөөд маргааш болох гэртээ хийх тоглолтонд улирлын анхны тоглолтоо хийх гэнэ.

Денвер Клипперсийн талбайд зочилсон сүүлийн 15 тоглолтын 11т нь ялагдаад байсан билээ.

Денвер мөн Линас Клэйзад 4 жилийн 25 саяын санал явуулсан ч цаадахь нь хүлээж аваагүй сураг байна.

Сан Антонио 99 : 100 Портланд

Хуучны аваргууд дахиад л хожигдов. Тэд улирлын эхэнд өрсөлдөгч Нарнуудад хожигдсон бол өнөөдөр Портландын залуусыг барсангүй. Их гурвалынх нь хоёр нь гайхалтай тоглолт үзүүлээд ч барсангүй.

Тим Данкан 27 оноо, 10 самбар, Тони Паркер 24 оноо, 11 дамжуулалт хийсэн бөгөөд Портландаас Брандон Рой 26 оноо авчээ.

Энэ тоглолтонд Портланд ялсанаар Сан Антониог 12 тоглолт дараалж ялаагүй цувралаа цэглэсэн байна.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

4 Сэтгэгдэл

  1. SekE says:

    Laitai togloltuud bolj ee . Oroi Starsport esbel ESPN deer garax bolov uu?

    GD Star Rating
    loading...
  2. batnemeh says:

    Roy, Gay ymar sain toglovoo wade bosh 2 uneheer bagiinhaa od yumaa

    GD Star Rating
    loading...
  3. sunsun says:

    Ene carmelo baihgui bolhoor muuhai ymaa. Bas nuguu budaa bolgono geed bsan
    Oden bertchlee. Hezee ireh bol.

    GD Star Rating
    loading...
  4. 2-4 долоо хоног

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: