loading...
“Формула-1″ авто уралдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн бөгөөд шийдвэрлэх гараа Бразилын “Интерлагос” авто тойргуулгад маргааш болно. Харин байрлал тогтоох уралдаан хэдхэн минутын өмнө болж, дэлхийн аваргын төлөө өрсөлдөж байгаа Фелиппе Масса маргааш тэргүүн эгнээнээс гарах боллоо.
Түүний өрсөлдөгч Льюс Хэмилтон 2-р хурдан цагийг ч үзүүлж чадсангүй, Массагаас гадна урдаа Ярно Трулли, Кими Райкконен нарыг алдлаа. Ийнхүү маргаашийн уралдаанд Хэмилтон тун ч ашиггүй байрлалаас уралдааныг эхлүүлэх нь.
Ямар ч байсан маргаашийн гараа ихээхэн сонирхолтой болох нь тодорхой боллоо. Масса тэргүүн байраа гараанаас хадгалж гарч чадах эсэх, Хэмилтон харьцангуй аюултай өрсөлдөгчдийн дундаас урагшаа байр ахиж чадах эсэх гээд гараан дээрээс л өрсөлдөөн эхлэх нь.
Улаанбаатарын үзэгчид “С-1″ сувгаар Бразилын гран приг шууд хүлээн авч үзэх боломжтой.
loading...





Масса урагшаа.
loading...
Орой хэдэн цагаас гарах юм бэ? Алонсо Ферарид орно гэсэн үнэн үү?
loading...
00:30aas Hamilton 4r bairandaa orson ch del;hiin avarga avna shuu dee zaaval uragshaa bair ahij ersdel hiih hereg bhgui 4r bairaa hadgalaad uldehed l bolno shd.Hamilton avarga bolno gdegt itgeltei bna.
loading...