loading...
Фелипэ Масса гарааны түрүүг авлаа.Тэр гурван удаа дарааллан Бразилийн Гран Прид нэгдэх эгнээг эзэгнэж байгаа билээ.Ф.Масса ,Л.Хэмилтон хоёрын хоорондох хэдэн метрийн зай нь дэлхийн аваргын хувь заяанд шийдвэрлэх үүрэгтэй гол хэмжээс ч болж болох юм.
Ф.Масса 1:12.368 минутаар гарааны түрүүг авч ,гайхалтай нь Тоёотагын Я.Трулли Б2 т орж нэгдүгээр эгнээнд түүнтэй зэрэгцэв . Хоёрдугаар эгнээнд К.Райконен (Б3) Л.Хэмилтон (Б4) нар байрлаж , Макларений Х.Ковалайнен Б5 ,Реногын Алонсо Б6 -аас гараагаа хийхээр болов.Мөн топ аравт Торро Россогийн С.Феттель,С.Бурдэ,БМВ Зауберийн Н.Хайдфелд ,Тоёотагын Т.Глок багтаж чадсан юм.
Байрлал эзлэх шалгаруулалтын эхний хэсгээс хамгийн удаан таван нисгэгч Уилямсийн Н.Росберг,К.Накажима,Хондагын Ж.Баттон,Форса Индиагийн А.Сутил,Ж.Физикелла нар хасагдав.
Хоёрдахь шалгаруулалтанд Реногийн Н.Пике,Ред Буллын Д.Култхард,М.Веббер,Хондагын Р.Барикелло,БМВ Зауберийн Р.Кубица хасагдаж Кү-3т багтаагүй юм.
Ф.Масса гэртээ хийж буй уралдаандаа ялах эхний алхамаа хийлээ. Нутаг нэгт хөгжөөн дэмжигчид нь энэ хугацаанд яг л хөлбөмбөгийн стадионд байгаа мэт Интерлагосыг доргиож , Массаг хурдтай цаг шинэчилэн тогтоох бүр хаалганд бөмбөг оруулсан мэт уухайлан түрж Самбагаа бүжиж байлаа.Тэр энэ долоо хоногт маш хүчтэй байсан бөгөөд өрсөлдөгчид нь үүнийг мөн хүлээн зөвшөөрсөн юм. Ферраригийн хоёр машин нь Макларений өмнө гарааны байрлал эзэлснээр 11 оноогоор илүү байгаа зохион бүтээгчдийн аваргын титмийг хүртэх бүрэн бололцоотой болж байгаа.
Интерлагосд, Феррари машиныхаа зөв барьц болон тохиргоог хийж чадсан ба энэ нь хоёр төрлийн дугуйнд нь огт асуудалгүй гэж үзэж байгаа юм байна. Тэд зохион бүтээгчдийн цомыг найдвартай гартаа оруулах зорилготой ч Ф.Массад анхаарлаа хандуулж , бололцоотой бүхнээ шавхах нь гарцаагүй .Энэ нь Массагаас шалтгаалаагүй, тохиож байсан алдаатай явдлыг давтахгүйг хичээнэ гэсэн үг юм. М.Шумахер ” Масса энэ уралдаанд алдах юм үгүй “ барианы тугыг даллах хүртэл тэмцэх хэрэгтэй гэсэн. Масса ч ийм бодолтой байгаа бөгөөд аварга болж чадахгүй бол дараа жил дахин оролдоно түүнд алдах юм ерөөсөө байхгүй гэж хэлсэн юм. Ферраригийх гараанаас эхлээд л урагшаа тасрах төлөвлөгөөтэй гэв.Маргааш ямар ч тохиолдолд Бразилчууд Самбагаа үргэлжлүүлэн бүжих биз ээ.
Макларений хоёр нисгэгчид 4,5-рт орсон ч тэд энэ үзүүлэлтэд сэтгэл хангалуун байгаа гэв. Юуны өмнө Л.Хэмилтоныг дэлхийн аварга болгоход бүх хүчээ дайчилж,дараагийн ээлжинд зохион бүтээгчдийн цомын өрсөлдөөныг тооцож байна. Макларенийх Интерлагосд хурдтай байгаа хэдий ч дугуй ,барьц,балансын хоорондын тохируулга нь улаануудын хэмжээнд хүрсэнгүй гэж бодож байна.
Pinheirinho мөн Bico de Pato буюу 8,10 дахь баруун тийш эргэлтэнд Ковалайнен,Хэмилтон нар баруун урд дугуйгаараа маш хатуу тоормослож байгаа ажиглагдсан.Энэ нь цаг алдах , тэр дугуй нь бусдаасаа илүү элэгдэх сөрөг үр дагавартай.
Багийн дарга Рон Деннис ” Магадгүй маргааш бороо орж,аюулгүйн машин гарч ирэх магадлалтай.Ийм тохиолдолд ширүүхэн стратеги тохиромжгүй байх.Тэгхээр бид гэнэтийн үед арга хэмжээг авч болхуйц тактикийг сонгоно. Бид гараанд эрсдэлээс зайлсхийж , манай хоёр нисгэгч сайн үзүүлэлтэнд хүрч чадхыг хүсэж байна.” гэжээ.
Л.Хэмилтон мөргөлдөөнөөс болгоомжлох хэрэгтэй ,санаатай осол гарч болно гэж хуучин Формула-1ийн Жордан багийн эзэн Эдди Жордан болон Формул-1 ийн нисгэгч Хуан Пабло Монтояа нар хэлж байсан.Макларенийхэн, уралдаанд спортын шударга өрсөлдөөн явагдана гэдэгт найдаж байгаагаа онцолж хэлсэн ч үүнээс болгоомжилж ,санаа зовж буй нь мэдэгдэж байв.Тэд түрүүлхийн төлөө улайралгүй хамгийн гол нь хэрэгцээтэй оноогоо гэртээ авч харихыг чухалчилж байна.
Спорт сонирхогч бид ч мөн адил сонирхолтой бөгөөд шударга өрсөлдөөнтэй уралдаан болоосой хүсэж байгаа билээ.
Байрлал эзлэх уралдааны дүн
|
1 |
|
2 |
Ф.Масса |
Феррари /Феррари |
Б |
1:12.368 |
|
17 |
|
2 |
|
11 |
Я.Трулли |
Тоёота/ Тоёота |
Б |
1:12.737 |
+ 0.369 |
15 |
|
3 |
|
1 |
K.Райконен |
Б |
1:12.825 |
+ 0.457 |
19 |
|
|
4 |
|
22 |
Л.Хэмилтон |
МакЛарен/ Мерседес |
Б |
1:12.830 |
+ 0.462 |
14 |
|
5 |
|
23 |
Х.Ковалайнен |
МакЛарен/ Мерседес |
Б |
1:12.917 |
+ 0.549 |
17 |
|
6 |
|
5 |
Ф.Алонсо |
Рено/ Рено |
Б |
1:12.967 |
+ 0.599 |
18 |
|
7 |
|
15 |
С.Феттель |
Торро Россо/ Феррари |
Б |
1:13.082 |
+ 0.714 |
20 |
|
8 |
|
3 |
Н.Хайдфелд |
БМВ Заубер/ БМВ |
Б |
1:13.297 |
+ 0.929 |
18 |
|
9 |
|
14 |
С.Бурдэ |
Торро Россо/ Феррари |
Б |
1:14.105 |
+ 1.737 |
16 |
|
10 |
|
12 |
T.Глок |
Тоёота /Тоёота |
Б |
1:14.230 |
+ 1.862 |
24 |
|
11 |
|
6 |
Н.Пикэ |
Рено/ Рено |
Б |
1:12.137 |
+ -0.231 |
13 |
|
12 |
|
10 |
М.Веббер |
Ред Булл/ Рено |
Б |
1:12.289 |
+ -0.079 |
13 |
|
13 |
|
4 |
Р.Кубица |
БМВ Заубер/ БМВ |
Б |
1:12.300 |
+ -0.068 |
13 |
|
14 |
|
9 |
Д.Кулдхард |
Ред Булл/ Рено |
Б |
1:12.717 |
+ 0.349 |
16 |
|
15 |
|
17 |
Р.Барикелло |
Хонда/ Хонда |
Б |
1:13.139 |
+ 0.771 |
14 |
|
16 |
|
8 |
K.Накажима |
Уилямс/ Тоёота |
Б |
1:12.800 |
+ 0.432 |
9 |
|
17 |
|
16 |
Ж.Баттон |
Хонда/ Хонда |
Б |
1:12.810 |
+ 0.442 |
9 |
|
18 |
|
7 |
Н.Росберг |
Уилямс /Тоёота |
Б |
1:13.002 |
+ 0.634 |
8 |
|
19 |
|
21 |
Ж.Физикелла |
Форса /Индиа Феррари |
Б |
1:13.426 |
+ 1.058 |
9 |
|
20 |
|
20 |
A.Сутил |
Форса/ Индиа Феррари |
Б |
1:13.508 |
+ 1.140 |
9 |
loading...





Garaan deer trulli hamiltonii urd yavj bgaad boloogyi bhad ogtsom tormos gishgej budaa bolgono. Urd shunu nairaa hiigdtsen gejiilee. hahaha
loading...
Ugaasaa hamilton mashinii hoinoos morgoh hobbytoi biz deee ain. Kimig zogsh bhad ni l irj husjiisan turshlaga bii dee.
loading...
Ene neg teneg pizdaa uuruu uurtuuguu yrisaniig n haraarai llr gej.
hamilton turuulnee
loading...