Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, TLG 13, Спрайт лиг, Монголын сагсан бөмбөг » Холбоодын цомын анхны аварга “Халлелуяа”

GD Star Rating
loading...

“TLG-13″ төрийн бус байгууллагаас санаачлан зохион байгуулсан “Холбоодын цом” анхдугаар тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

Сагсан бөмбөгийн сонирхогчийн лигийн тэмцээнд оролцдог багууд болон мэргэжлийн багуудын хооронд болсон уг тэмцээний шилдэг 8-д дээд лигт харьяалагддаг “Спирт бал бурам” компаний  “Хараагийн харцага”,”Хас” банкны  “Хасын хүлгүүд”, ШУТИС-ын “Шаркс”, Таван толгой Транс компаний “Ёлууд”, “Монгол даатгал” компаний “Лидер”, “Халлелуяа”, сонирхогчийн лигийн “J&S. ТЭЦ-4″, “Бридж Старс” багууд шалгаран үлдсэн юм.

Харин шилдэг 4-т “Хараагийн харцага”, “Хасын хүлгүүд”, “Ёлууд”, “Халлелуяа” багууд үлдсэн. Ингээд энэ 4 багаас аваргын төлөө хэсгийн тоглолтонд нэг хэсэгт таарч тоглосон “Ёлууд” – “Халлелуяа” дахин тоглож, дахин “Халлелуяа” хожлоо. Аваргын төлөөх энэ тоглолт Санчир – Азбаяр нарын дуэль болсон гэхэд болно. 2 залуу тоглогч ээлж дараалан довтолгоонуудаа амжилттай болгож, Спортын төв ордонд дүүрэн цугласан үзэгч, хөгжөөн дэмжигч нарт өрсөлдөөнтэй сайхан тоглолт үзүүлсэн юм. БНСУ-ын дасгалжуулагч Пак Сён Кьюны дасгалжуулдаг “Халлелуяа” хэдий сонирхогчийн лигийн “Мон-Магнит” багт хожигдон гараагаа муу эхэлсэн ч удаах бүх тоглолтууддаа хожин, анхны уг тэмцээнд түрүүллээ. Ер нь ч тэд энэ тэмцээний хамгийн хүчирхэг бүрэлдэхүүнтэй баг байсан гэхэд болно. Энэ багт улсын шигшээ багт дуудагддаг Сэдбазар, Азбаяр, Түмэнжаргал, Пүрэвцэрэн, Сэргэлэн зэрэг тоглогчид тоглосон. Мөн лигийн тэмцээний тэргүүн тоглогчоор шалгарч байсан төвийн тоглогч  Одбаяр ч энэ багийн гишүүн болсон. Одбаярын хувьд энэ зун гэмтэлтэй хөлөндөө БНСУ-д хагалгаа хийлгэсэн ба гам барих үүднээс ирэх улиралд тоглохгүй юм байна.

Цэвэрбал дасгалжуулагчтай “Ёлууд” багийн түлхүүр тоглогчдын нэг Э.Цэвэлдорж энэ тэмцээнд оролцоогүй нь багийн амжилтанд нөлөөлсөн байх.

Тэмцээний хүрэл медалийг Д. Уртнасан дасгалжуулагчтай “Хараагийн харцага” баг О. Баярцогт дасгалжуулагчтай “Хасын Хүлгүүд” багийг хожсоноор хүртлээ.

Харин тэмцээний шилдэг тоглогчоор мэргэжлийнхнээс “Хасын хүлгүүд” багийн төвийн тоглогч О. Сайнбаяр, сонирхогчдынхноос “Бридж Старс” багийн хамгаалагч Э. Дөлгөөн нар шалгарчээ.

Үзэгч хөгжөөн дэмжигчид болон нийт тамирчдын зүгээс ийм тэмцээн зохиогдсонд сэтгэл хангалуун байгаа бөгөөд тэмцээн жил бүр уламжлал болгон зохиогдох юм байна.

GD Star Rating
loading...
Холбоодын цомын анхны аварга "Халлелуяа", 9.5 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

8 Сэтгэгдэл

  1. boldoo says:

    boloo shde..shan temtsen bolj bnle..ghde sergelen ulsin shigshed ordog dre gatsna biz

    GD Star Rating
    loading...
  2. jojo says:

    Халлелуяа ta nar shildeg ni bailaa bayar hurgey
    sergelen gaihaltai baisan tsaashdaa urgelj shildeg ni baigaarai
    BOLDOO bolidoo chi chadahgui bj hun muulaad bitgii bugs uhaad bai chi uuruu ulsiin shigsheed ordog deeree gastna biz
    SERGELEN CHI SHUU!

    GD Star Rating
    loading...
  3. zorig says:

    mongoliin sagschiddaa amjilt husey
    bas tegeed neg negee ingej bolohgui chadaj bgaa negnee demjeed uguh heregteishdee Халлелуяа mash sain blaa ta nart tsaashdaa amjiltaa ulam ahiulaj sain toglooroi gej husey busad baguud mun sain bailaa saihan temtseen bolson shuu

    GD Star Rating
    loading...
  4. sunsun says:

    Manai oyuk kareeriin anhnii onoogoo avsiisht. Mon magnet tai hiideg toglolton deer

    GD Star Rating
    loading...
  5. жавзаа says:

    халлелуяа үнэн тасархай Пүрэвцэрэн чи шүү

    GD Star Rating
    loading...
  6. Javzaa says:

    Purewtserengiin muhai medeelel awmaar bn Help?

    GD Star Rating
    loading...
  7. suk says:

    haleluya uneheer goy toglosoon sereglen araggui goy togloson Sedee ahaa ta uneheer goy shu tanai bagt amjilt husey

    GD Star Rating
    loading...
  8. kiss kiss says:

    aaaaaaaaaaaaa sergelen miniih…………………

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: