loading...
Өнгөрсөн өдрүүдэд Германы Бундеслигийн 11 -р тойргийн долоон тоглолт явагдсан ба одоо Боруссиа – Бохум ,Минхенгладбах – Айнтрахт гэсэн 2 тоглолт дутуу байна.
Лигийг тэргүүлэгч багууд бүгд
тоглолтоо хийсэн учир Германы лигийн тоймыг хүргэе.
Байерн - Арминья 3 : 1 (Клозе ,Рибери ,Подолски) ,(Уйчниарик)
Ренсин ,Зе Роберто ,Демишильс ,Лусио ,Лель ,Ван Боммел ,Оттл (46′ Кроос) ,Шванштейгер (Подолски) ,Боровски ,Ривери (85′ Соса) ,Клозе
‘Шигүү хамгаалалттай Арминья -н эсрэг тэвчээртэй тоглосон маань үр дүнгээ өглөө. Багийнхаа тоглолтод баяртай байна ,ялалтын цуврал маань үргэлжлэх байхаа‘ гэж шүгэл дуугарсны дараа Клинси ярьжээ. Тоглолтын 77 дахь минут хүртэл Die Arminen -чууд хүчирхэг Байерн -г тогтоож байсан ч 2 гоол дараалан алдсанаар ээлжит ялагдлаа амслаа. Одоогоор тэд 8 оноотой 15 -д жагсаж байгаа бол Мюнхэнчүүд дээрх ялалтыг авснаар 21 оноотой ,Хоффенхеим ,Байер 04 – н араас нэхэж байна.
Байер Леверкузен – Уолфсбург 2 : 0 (Барнетта ,Киешшинг)
Талбайн эзэд Уолфсбургт хэтэрхий ахадсан өрсөлдөгч байлаа гэвэл нэг их буруудахгүй болов уу.
Нэн ялангуяа Транкиолло Барнетта бэртлээс эргэн ирээд гайхалтай тоглолтыг үзүүллээ. Жоохон л аз ивээсэнсэн бол тэр гарцаагүй хет-трик хийх байлаа. Ганц Барнетта ч гэлтгүй ,Байер -н бүх тоглогчид маш сайн байж ,эрч хүчтэй ,эв нэгдэлтэй ялалтын төлөө тэмцэж байгаа харагсан . Ийм ч ч учраас лигийн тэргүүнд яваа боловуу.
Хоффенхеим – Карлруеи 4 : 1 (Ибисевич – 2 ,Обаси – 2) ,(Фреис)

Улиралын эхэнд Хоффе- г ийм амжилт үзүүлнэ гэхэд үнэмших хүн байсан болов уу. Тэд үнэхээр сенсац гээчийг тарьж байна. Рангникийн цэргүүд улирлын найм дахь ялалтаа Карлруеи -р авч лигийг тэргүүлсээр байгаа ба Босни эр Ибисевич мэргэн буучдыг бас магнайлж байна. Тэдний гайхамшиг хэрхэн цааш үргэлжлэхийг харж суух л үлдлээ.
Вердер – Херьта 5 : 1 (К.Пизарро – 2, Диего ,Какар(А.Г) ,Росернберг) ,(Сисеро)
Орон гаран тоглолтыг үзүүлж байгаа Бременчүүдийн тоглолт орж ,Херьтаг бурниргэлээ. Багийн лидер гэдгээ жинхэнэ утгаараа харуулсан Диего ,гоол хийх төрмөл авьяасаа гайхуулсан Пизарро
болон Нальдо ,Мертезажер ,Бауман ,Озел гээд тэд үнэхээр үзүүштэй хөлбөмбөгөөр үзэгчдийг баярлуулсан юм. Харин эсрэг багаас нь онцгойлоод байх сайн тоглогч харагдсангүй. Украйн довтлогч Воронин үнэхээр муу байж ,ямар ч идэвхгүй байхад Фавре суулгаагүй нь сонин юм.
Энерги Коттбус – Шальке 0 : 2 (Уэстэрман ,Фарфан)
Энэ ялагдлынхаа ‘ачаар’ Коттбусчууд лигийн хомоолыг хамж байна. Өрсөлдөгч нь хүн дутуу байхад хүртэл ,талбайдаа гоолдож чадаагүй нь Бояан Прасникарыг жинхэнэ шүүмжлэлийн бай болгож байна. Шальке -н Орландо Энгелаар 52 ‘ минутад туслах шүүгчид ‘Фак’ харуулсан учир хөөгдсөн аж. Түүний баг одоогоор 20 оноотой дөрөвт жагсаж байна.
Штутгарт – Кёлн 1 : 3 (Хилберт) ,(Новакович – 2 ,Петит)
Тоглолт эхлээд ердөө гуравхан минут өнгөрч байхад зочид тулааныг хошуучилж эхэллээ. Жигүүрээс хаясан Бреко -н дажмуулалтыг Раду чулуу болгож чадаагүй ч ард нь байсан Новакович нэмснээр эхний гоол орлоо. Үүний дараа мань эр дахин гоолдсон ба сүүлийн мөчид Петит Леманы хаалгийг мялааснаар Штутгарт талбайдаа тав дахь ялагдлаа амсав.
Ганновер – Гамбург 3 : 0 (Шульз, Шлаудраф ,Штанер)
Гурван ‘Ш’ Ганноверт ялалтыг бэлэглэлээ. Тоглолтын 5 дахь минутад Шлаудраф -н 20 орчим метрээс цохисон цохилтыг хаалгач барьж чадалгүй алдахад багийн анд нь нэмчихэв.
Дараа нь Форссел , Хустзи нарын довтолгооны хувлбар амжилттай болж Шлаудраф 19′ минутад гоолдсоноор ,ер нь хэн нь оноо авах нь тодорхой болсон гэж хэлж болно.
Бундеслиг
| P | Team | Т/т | Я | Т | Ял | О.Г | А.Г | Г.З | оноо | шалгарах тэмцээн |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| 1 | Хоффенхеим | 11 | 8 | 1 | 2 | 31 | 16 | +15 | 25 | Аваргуудын лиг (хэсгийн шат) |
| 2 | Байер 04 |
11 | 8 | 0 | 3 | 26 | 11 | +15 | 24 | |
| 3 | Байерн Мюнхен | 11 | 6 | 3 | 2 | 25 | 17 | +8 | 21 | Аваргуудын лиг (Урьдчилсан шат) |
| 4 | Шальке 04 | 11 | 5 | 5 | 1 | 17 | 8 | +9 | 20 | УЕФА цом урьдчилсан шат 4 |
| 5 | Гамбург | 11 | 6 | 2 | 3 | 17 | 18 | −1 | 20 | УЕФА цом урьдчилсан шат 3 |
Мэргэн буучид
Top goalscorers
- 13 goals
- 8 goals
Патрик Элмес (Bayer Leverkusen)
Артур Вичниарeк (Arminia Bielefeld)
- 7 goals
- 6 goals
- 5 goals
Диего (Werder Bremen)
С.Фреис (Karlsruher )
Марио Гомез ( Stuttgart)
Графите (Wolfsburg)
К.Кураньи ( Schalke 04)
Чинеду Обаси (1899 Hoffenheim)
Маркус Росенберг (Werder Bremen)
loading...




Bayern Munich odoo l neg ym league-dee sergej bx shig bn daa.
loading...