Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Мэдээ, Формула-1 » Шийдвэрлэх тулааны өмнө

GD Star Rating
loading...

Шийдвэрлэх тулаан эхэлж  , аваргын титмийг хүртэх  эзэн нь  тодрох  цаг  ойртож байна.
Макларенийх  Шанхайн уралдаанаас хойш  аэродинамикийн шинэ өөрчлөлтөөр   0,15 секунд олж чаджээ. MP4-23 ийн ард хитэгийг  шинэчилсэнээр   Интерлагосийн  шулуун хэсэгт онцгой хурдалж байгаа гэв.Х. Ковалайнен,Л.Хэмилтон нар  дээд хурдны хэмжээгээр Массагаа бараг гурван км цагаар илүү хурдалсан тооцоо гарсан байна. Уралдааны 71 тойрогт  энэ давуу талаа ашиглахыг зорьж байна.
Макларений  “уураг тархи”  уралдааны  үйл явц ,болзошгүй бэрхшээлүүд болох  дугуй хагарах,аэродинамикийн эд анги эвдрэх ,бороотой үед зөв дугуйгаа сонгох,аюулгүйн машинтай уралдаанд хэрхэх талаар  олон арван хувилбарыг төлөвлөн, тооцоолсон гэлээ.
Массаг шууд довтлолгүй өөрсдийн стратегийг найдвартайгаар  хэрэгжүүлж эхлэхийг урьтал болгоно .Тоёота тэдний хувьд аюул биш гэж үзэж байна гэж Рон Деннис хэлсэн бол Ноберт Хауг үүнд болгоомжтойгоор хандаж байгаа аж.Тэр  ямар нэгэн асуудал үүснэ гэсэн бодлоосоо салахгүй байна.Зарим хүмүүсийн үзэх буйгаар Хэмилтоний эсрэг  хуйвалдаан явагдаж болзошгүй гэжээ.
Н.Пикегийн аав ,дэлхийн аварга  Сениор Нельсон Пикэ мөн  ийм бодолтойгоо нуусангүй.Үүндээ Ф.Алонсог нэр цохон оруулсан юм. Алонсо хэд хоногын өмнө нэгэн ярилцлагдаа Макларений машин түрүүлэхгүй л байхыг хүсэж байна гэж ярьсан.Харин Хэмилтоний эсрэг ямар асуудалгүй гэдгээ  хэлжээ.Энэ нь зарим хүнд хардах  сэтгэгдэл төрүүлсэн биз.

 

Л.Хэмилтон эдгээр  тохиолдолд  дэлхийн аварга болох боломжтой

-тэр доод тал нь тавдугаарт орох
-тэр зургаа ,долдугаарт орж Масса түрүүлэхгүй байх
-тэр наймд орж Масса дээд тал нь гуравдугаарт багтах
-тэр ямар ч оноо аваагүй тохиолдолд Масса нэг эсвэл хоёрдугаарт ороогүй үед

Ф.Масса эдгээр тохиолдолд дэлхийн аварга болох боломжтой

-тэр уралдаанд түрүүлж Хэмилтон дээд тал нь зургаад орвол
-тэр хоёрдугаарт орж Хэмилтон найд юмуу ямар ч оноо аваагүй тохиолдолд

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. Өнгөрсөн улиралд Кимигийн магадлал хамаагүй бага байсан ч түрүүлчих юм шиг санагдаад байсан. Тэгээд түрүүлсэн.
    Энэ удаа бол Массагийн найдвар гайгүй л байна. Ялангуяа поулд түрүүлээд, Льюис бүр 4-т байна. Кими 2-т орж чадах байх. Алонсо, Тойотогийн 2 ч гайгүй үзэх байх. Магадлал ч байна шүү, Масса.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: