Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Испаний хөлбөмбөг » Испаний Ла Лиг – 9-р тойрог

GD Star Rating
loading...

http://soccernet-assets.espn.go.com/design05/images/jb2/eto%27o_ap412222223fjfojf2.jpgМалага 1-4 Барселона

Барселончуудын бөмбөгдөлдөт үргэлжилсээр. Өнгөрсөн долоо хоногт Алериад буусан гоолын хур энэ удаад Малагагийн хаалганд үргэлжлэн орлоо. 5 дахь минутанд Шавигийн цохисон чөлөөт гоол болсон. Малагагийн Дуда ойж ирсэн бөмбөгийг хаалганд оруулж 7н минутын дараа тооны харьцааг тэнцүүлсэн. 18 дахь минутанд Месси ахин Барсад тэргүүлэх боломжийг олгосон бөгөөд үүнээс хойш Каталоны багийнхан алдаа гаргасангүй ээ. 52 дахь минутанд Шави энэ тоглолтын 2 дахь гоолоо оруулсан бол 80 дахь минутанд Велингтон Дани Алвесийн чөлөөт цохилтыг өөрийнхөө хаалганд хийлээ. Барселончууд энэ тойргийн тоглолтын дараагаар хүснэгтийг тэргүүлж эхэллээ.

Рекративо 1-1 Хетафе

Рекративогийн Хави Гуерреро Айторын хөндлөн дамжуулалтыг 49 дахь минутанд Патогийн хаалганд оруулсанаар талбайн эзэд тэргүүлж эхэлсэн. Тоглолт дуусахаас 8 минутын өмнө Албин тооны харьцааг тэнцүүлж чадлаа. Ингэснээр Хетафе айлын талбайгаас нэг оноотой эргэж ирлээ.

Алмериа 1-1 Реал Мадрид

Эзэн хааны баг энэ удаад Алмериагийн талбайд зочлон тоглолоо. 38 дахь минутанд Хигуайны хөндлөн дамжуулалтыг Рауль чулуу болгосноор Реалчууд тэргүүлж эхэлсэн ч 80 дахь минутанд Алмериагийн шинэ цэрэг Пиатти тооны харьцааг тэнцүүлж чадаснаар Алмериа нутагтаа ялагдах аюулаас аврагдлаа.

Атлетик Бильбао 1-4 Вияареаль

24 дэхь минутанд Росси Ангелийн кроссыг авч орон гоолдосноор шар шумбагчид тэргүүлж эхэллээ. Бильбаогийн ахмад тоглогч Этксберриа 4 хөн минутын дараа хариуг нь бариж тооны харьцааг тэнцүүлж Сан Мемест цугласан фэнүүдээ баярлуулсан ч энэ баяр удаан үргэлжлэх хувьгүй байжээ. Ахмад тоглогч Пирес Россигийн дамжуулалтаар 53 дахь минутанд тооны харьцааг тэнцүүлсэн бол 6 минутын хойно Казорла гоолдож тооны харьцааг 1-3 болголоо. Тоглолтын эцсийн цэгийг Казорлогийн дамжуулалтаар америк гаралтай Алтидоре тавьлаа.

Атлетико Мадрид 2-0 Маяарько

Агуерогийн давхар цохилт энэ удаад Атлетиког удаан хүлээсэн ялалтаа авахад тусаллаа. Браво Агуеро

Эспаньол 1-0 Оссасуна

Эспаниолын домог Рауль Тамудо энэ удаад багтаа ялалт бэлэглэлээ.

Реал Бетис 0-3 Депортиво

60 дахь минутанд зочин багийн Рики Гуардодагийн дамжуулалтыг чулуу болгосон бол Лафита 79, 87 дахь минутанд дабльдаснаар Депор Бетисийг талбайд нь бут ниргэлээ. Уучлаарай Бетис…

Спортинг Гиёон 3-1 Нюмансиа

20 дахь минутанд Нюмансиагийн Гойра гоолдож зочин баг тэргүүлж эхэлсэн ч 33, 65, 76 дахь минутанд Луйс Моран Билич нар гоолдож Гиёончууд талбайдаа гурван оноо авлаа. Биличийн дабль.

Валенсиа 2-4 Рэсинг Сантандер

Хүснэгтийг тэргүүлж байсан Валенсиа энэ удаад нутагтаа тааруухан байсан Рэсингийг барсангүй. Чите тоглолтын салхийг хагалж Ренаны хаалгыг мялаасан бол лигийн мэргэн бууч Виллагоол 6 минутын дараа торгуулийн цохилтоос хариуг нь барьлаа. 49 дэхь минутанд өнөөх л гайхал Чите алсын цохилтоор гоолдсон бол 70 дахь минутанд Хуакин тооны харьцааг тэнцүүлсэн. Гэвч үүнээс хойш Валенсиа өөдөлсөнгүй 79 дэхь минутанд Чите хэттрик хийсэн бол 86 дахь минутанд Альбельда өөрийнхөө хаалганд гоолдло.

Лигийн хүснэгт

P Team Тт Хо Тэ Хд о/г а/г б/з Оноо
1 Барселона 9 7 1 1 28 8 +20 22 2009-10 улирлын Аваргуудын лигт хэсгийн тоглолт
2 Вияареаль 9 6 3 0 17 8 +9 21
3 Реал Мадрид 9 6 2 1 24 13 +11 20
4 Валенсиа 9 6 2 1 20 9 +11 20 Аваргуудын лиг, урьдчилсан шат
5 Севилья 9 5 2 2 15 8 +7 17 2009-10 улирлын УЕФА цом, 4-р шатнаас
6 Атлетико Мадрид 9 4 1 4 19 16 +3 13 2009-10 улирлын УЕФА цом, 3-р шатнаас
7 Хетафе 9 3 4 2 10 9 +1 13
8 Малага 9 4 1 4 10 13 −3 13
9 Депортиво 9 3 3 3 8 9 −1 12
10 Эспаньол 9 3 3 3 7 10 −3 12
11 Алмериа 9 3 3 3 10 14 −4 12
12 Спортинг Гиёон 9 4 0 5 16 22 −6 12
13 Маяарько 9 3 2 4 8 12 −4 11
14 Вальадолид 9 3 1 5 9 11 −2 10
15 Рэсинг Сантандер 9 2 3 4 9 12 −3 9
16 Бетис 9 2 2 5 9 11 −2 8
17 Нумансия 9 2 1 6 8 17 −9 7
18 Рекреаво 9 1 4 4 5 14 −9 7 2-р лиг рүү унах
19 Атлетик Бильбао 9 1 2 6 7 17 −10 5
20 Оссасуна 9 0 4 5 3 9 −6 4
GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

4 Сэтгэгдэл

  1. Goals says:

    Goyo site bna
    Real iig demjdeg. Real tentstsen bna

    GD Star Rating
    loading...
  2. batu says:

    barca goy bna shuu

    GD Star Rating
    loading...
  3. batnemeh says:

    REAL zugeeree zaaval avarga bolnoooo

    GD Star Rating
    loading...
  4. Nbr says:

    Barca ch laitai bna da. Go BARCA

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: