Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 4.Мотор спорт, Автоспорт » Лёб 5 дахиа дараалан дэлхийн аварга боллоо

GD Star Rating
loading...

http://newsimg.bbc.co.uk/media/images/40868000/jpg/_40868182_loeb7.jpgФормула-1-ээс гадна өнгөрсөн амралтын өдөр автоспортын өөр нэгэн төрөл Раллигийн дэлхийн аваргын нэр тодорлоо. WRC буюу Раллигийн ДАШТ-д сүүлийн 4 жил түрүүлсэн Францын алдарт нисгэгч Себастьен Лёб Японы Гран-При-д 3-р байр эзэлснээр тав дахь удаагаа энэ нэр хүндтэй цолыг хүртэж байна. 34 настай Ситроен багийн нисгэгч уралдааны гурав хоногт нэн болгоомжтой уралдсан бөгөөд өөрийн гол өрсөлдөгч Форд багийн Финлянд нисгэгч Микка Хирвоненийг улирлын гурав дахь ялалтаа байгуулахад огтхон ч саад болсонгүй. Түүгээр ч үл барам Лёб Хирвоенийн багийн анд болон нутаг нэгт Яри Матти Латвала-г урдаа оруулж, өөртөө шаардлагатай байсан 3-р байр эзлэн, 6 оноо авснаар тэмцээн дуусахаас нэг гарааны өмнө түрүүлэх болзлоо хангалаа. Түүний араас нэхэж байгаа Хирвонен 10 оноогоор хоцорч байгаа бөгөөд Британийн Ралли-д түрүүлсэн ч ялалтын тоогоор Францын нисгэгчийг гүйцэхгүй юм. Лёб ийнхүү 5 дараалан ДА болсноор WRC-д 4 түрүүлсэн Финляндын алдарт нисгэгч Юха Канкунен, Томмми Мэккинен нарыг ардаа орхисноос гадна автоспортын төрөлд энэ амжилтанд хүрч чадсан Формула-1-ийн хаан, домогт Михаэль Шумахертай эн зэрэгцлээ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: