loading...
39 дэх удаагаа зохион явагдсан Нью-Йоркийн марафон Их Британийн тамирчин Пола Радклифф-ийн ялалтаар өндөрлөлөө. 2004, 2007 онд Нью-Йорк-д түрүүлж байсан 36 настай марафоны дэлхийн дээд амжилтыг эзэмшигч Английн тамирчин 42 км 195 м-ийн урттай уралдааны замыг 2 цаг 23 мин 56-сек-н хугацаанд туулсан байна. Тэрээр удаахь байранд орсон ОХУ-ын Людмила Петрова болон зохион байгуулагч орны Кэра Гучер нараас бараг 2 мин-н өмнө барианд оржээ. Эрэгтэйчүүдийн төрөлд Бразилийн холын зайнд гүйгч Марильсон Гомеш дос Сантос 2 цаг 08 мин 43 сек-ийн амжилттай анх удаагаа түрүүлж, Радклифф-ийн адил 165 мянган доллараар шагнуулсан байна. Дэлхийн хамгийн нэр хүндтэй марафон гүйлтийн тэмцээн 38 мянган мэргэжлийн гүйгч болон сонирхогч оролцжээ
loading...




loading...